Баянгол дүүргийн иргэдэд "Улаанбаатар хот 2040" хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг танилцууллаа

Баянгол дүүргийн иргэдэд "Улаанбаатар хот 2040" хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг танилцууллаа

Баянгол дүүргийн иргэдэд "Улаанбаатар хот 2040" хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг танилцууллаа
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Ихбаяр, Ө.Сумъяабаатар, Б.Сэмжидмаа, Э.Энхтөр, Г.Батсайхан нар өнөөдөр Баянгол дүүргийн иргэдэд Улаанбаатар -2040 хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг танилцуулж, иргэдийн санал бодлыг сонслоо.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах болон түгжрэлийг бууруулах төслүүдийг танилцуулав.
Тухайлбал, Улаанбаатар метро, трамвай, тойрог зам, Туулын хурдны зам, Тусгай замын автобус буюу BRT, Өөдөө тэмүүлэх ган татлагат гүүр, Олон түвшний уулзвар, Дүүжин замын тээвэр, Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр зам, Хөнгөн төмөр замын тээвэр буюу LRT гэх 10 мега төслийг түгжрэлийг бууруулах зорилгоор хэрэгжүүлнэ гээд, төслүүдийн явц, санхүүжилтийн эх үүсвэр, ажил эхлэх болон дуусах хугацааг иргэдэд танилцуулав.
НИТХ-ын төлөөлөгчид Улаанбаатар-2040 ерөнхий төлөвлөгөөнд туссанаар Баянгол дүүрэг хэрхэн хөгжих, өөрчлөгдөн шинэчлэгдэх талаар мэдээлэл өгч, иргэдийн сонирхсон асуултад хариулав. Ерөнхий төлөвлөгөөнд туссанаар Баянгол дүүрэг орон нутгийн зэрэглэлтэй хоёр хот болж, худалдаа үйлчилгээ, залуучуудын соёл урлагийн хот болон хөгжих юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-02-24 66.181.188.136

энэ залуучууд нь хайчихсан юм бэ дан нөгөө хөгшчүүл очиж юм өгөх боловуу гэсэн янзтай эвшээгээд сууж байх юм

Avatar

Нэргүй 2025-02-24 202.131.234.123

молигодож байна даа.

Avatar

Нэргүй 2025-02-24 66.181.189.14

Хулгайчдыг хуйгаар нь зайлуулах хэрэгтэй иргэд ээ. Утаа түгжрэл ээ шийдэж чадахгүй үргэлж худлаа гуцаж байдаг…гуцахыг нь харж суудаг та нарын тавилан юм даа. Үнэндээ хэдэн ширхэг б**в, еэвэнгийн төлөө очсон. Амьдрал мөн их дордож бнда

Avatar

Нэргүй 2025-02-24 202.70.43.34

2040 онд яг ингээд УТААРААД ТҮГЖРЭЭД ХОГОНДОО Дарагдаад бж бндоооо….Монгол Хүмүүс 2040 онд Ухамсар Мэдлэг Боловсрол нь Сайжрах л юм бхдаа…..Яг Үнэндээ Нийгмийн Боловсрол Чанаргүйн дээр болсон болоогүй сурсан мэдсэнээ хэрэглээнд нэвтрүүлэхгүй толгой цээжээ хөдөлгөж хоосон ангалзагч нар дэндүү олширч бгаатай холбоотой

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж