"Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-ийн Захиргаа хууль эрхзүй, санхүүгийн газрын захирал Ж.Амарсайхантай ярилцлаа.
-Хүмүүсийн дунд хүлээлт үүсгээд байгаа 1072 хувьцааны ногдол ашгийг битүүнээс өмнө олгоно гэсэн. Татваргүй дүнгээр 1072 ширхэг хувьцаатай иргэнд хэдэн төгрөгийн ногдол ашиг олгох вэ?
-Шийдвэр албажсан даруйд бид ногдол ашгийг иргэдийн данс руу шилжүүлэхэд бэлэн болсон. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр 2024 оны ногдол ашиг болох 350 мянган төгрөгийг гурван удаа хувааж иргэдэд олгохоор шийдвэрлэсэн. Эхний буюу ногдол ашгийн урьдчилгааг 2025 нэгдүгээр сард тараасан байгаа. Татваргүй дүнгээр 135 мянган төгрөг, татварын дараах дүнгээр 121,500 төгрөгийг хувьцаа эзэмшиж байгаа иргэдийн дансанд ногдол ашиг гүйлгээний утгатай орсон.
Хоёр дахь удаагийн ногдол ашиг ирэх Бямба гаригаас өмнө буюу хоёрдугаар сардаа багтаж орно. Гурав дахь удаагийн ногдол ашгийг олгох өдрийн тов бол хараахан гараагүй байна.
Энэ сард олгох ногдол ашгийн тухайд татвар хасагдаад 100 мянган төгрөг. Гурав дахь удаагийнхаар 1072 ширхэг хувьцаатай хүмүүс маань 96 мянган төгрөг авахаар байгаа.
-Өнгөрсөн удаагийн ногдол ашгийг шилжүүлэхэд зарим иргэний данс зөрсөн, байнгын ашигладаг дансанд нь мөнгө нь ороогүй зэрэг асуудал үүсч байсан. Хэчнээн хүнд данстай холбоотой асуудал үүсч байна?
-2020 онд нийт хувьцаа эзэмшдэг иргэдийн 86.5 хувь нь ногдол ашгаа дансаараа авч байсан. Харин 2022, 2023 оны ногдол ашгийн тухайд 1072 хувьцаа эзэмшдэг нийт иргэдийн 97.5 хувьд тараагдсан. Үлдсэн 2.5 хувьд нь хүүхдийн мөнгөнөөс хасагдаж, данс нь өөрчлөгдсөн, шүүхийн шийдвэрээр данс нь битүүмжлэгдсэн, гадаадад ажиллаж, амьдарч байгаа зэрэг хүмүүсийн статистик багтаж байна. Үүнд 80 орчим мянган хүн хамаарч байгаа.
Ногдол ашиг тараах процессын тухайд үндсэн дөрвөн үе шаттай.
Нэгдүгээрт, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл нэгж хувьцаа эзэмшигчдэд хэдэн төгрөгийн ногдол ашиг олгох вэ гэдгийг татварын дараах цэвэр ашгаа тооцож, шийдвэр гаргана. Хоёрдугаарт, тухайн гаргасан шийдвэрийн дагуу "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-д мэдээллээ ирүүлж, гэрээ хийнэ. Үүний дараа нийт хэчнээн хүнд татварын дараах дүнгээр хэдэн төгрөгийн ногдол ашиг олгох тооцоолол хийгдэж, файл бэлэн болж хамгийн сүүлд нь төрийн сангаар дамжиж, арилжааны банкуудаар иргэдийн данс руу гүйлгээ хийгддэг. Ерөнхий процесс бол шат дарааллын дагуу тодорхой хугацаанд явагддаг. Түүнээс биш ногдол ашиг тараана гээд л нэг өдрийн дотор иргэдийн дансанд мөнгө шууд шилжиж орно гэсэн үг биш.
Өнөөдрийн байдлаар 3,407,926 иргэн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 хувьцааг эзэмших эрхтэй байна. Энэ тоонд нас барсан иргэд ч багтаж байгаа.
"108 МЯНГА ОРЧИМ НАС БАРСАН ХҮНИЙ АР ГЭРТ 1072-ЫГ ШИЙДВЭР ГАРСАН ДАРУЙД ӨВЛҮҮЛНЭ"
-Тэгвэл өв залгамжлах боломж, нөхцөл ойрын хугацаанд бүрдэх болов уу. Хэрэв боломжтой гэвэл нас барсан хүний хамаарал бүхий хүмүүс зөвхөн хувьцааг нь өв залгамжлах уу, эсвэл ногдол ашгийг хамтад нь эзэмших боломжтой юу?
-Анх 2011 оны гуравдугаар сарын 11-нд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 536 ширхэг хувьцааг иргэдэд эзэмшүүлсэн. Үүний дараа 2012 онд дөрөвдүгээр сарын 11-нд дахин 536 ширхэг хувьцааг өмнө хувьцаа олгосон иргэддээ нэмж эзэмшүүлсэн. Үүнээс хойш төрсөн Монгол Улсын иргэн бүр 1072 ширхэг хувьцаа эзэмшээд явж байгаа.
Анх хувьцаа эзэмшүүлснээс хойш буюу 2011 оноос хойш нийт 108 мянга орчим хүн нас барсан. Иргэд 1072 хувьцаатай гэр бүлийн хэн нэгэн гишүүн нь нас барсан тохиолдолд тэр хувьцааг төр эзэмшдэг гэж ойлгодог. Гэхдээ үгүй. Хувьцаа ч тэр, ногдол ашиг ч тэр хадгалагдаж байгаа.
Төрийн сан дахь Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн дансанд нас барсан хүмүүсийн ногдол ашгийн мөнгө хадгалагдаж байгаа гэсэн үг. 1072 ширхэг хувьцааны тухайд өнөөдрийн зохицуулалтаар төрдөө худалдахаас өөр хэлбэрээр захиран зарцуулахыг хориглосон байгаа. Тэгэхээр магадгүй өнөө, маргаашдаа УИХ-аас шийдвэр гарч, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааг өв залгамжлуулах эрхийг нээлээ гэх шийдвэр гарвал нас барсан хүний ар гэр нь хувьцаа, ногдол ашгийг өвлөх эрх нээгдэнэ. Өв залгамжлалын эрхтэй холбоотой шийдвэр гараад хэрэгжиж эхэлбэл гэдгийг харгалзаж нотариатын байгууллагатай хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгуулаад явж байна. Өөрөөр хэлбэл, өв залгамжлалтай холбоотой эрх бол олон дахин нааш, цааш явах, бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай учир эртнээс урьдчилан бэлэн байдлаа хангаж байгаа гэж ойлгож болно.
-Зарим хүн өөрийгөө хэдэн ширхэг хувьцаатай үлдсэн, аль дансанд ногдол ашгаа авах талаар мэддэггүй. Заавал танай дээр ирэхгүйгээр мэдээлэл авах ямар боломж байна вэ?
-Ногдол ашиг авсан эсэх, болон бусад мэдээллээ авахыг хүсвэл иргэд 158989 гэдэг дугаарт регистрийн дугаараа латин үсгээр томоор бичиж мессежээр илгээхэд мэдээлэл ирнэ. Мөн ТҮЦ машинуудаас ногдол ашгийн мэдээллээ авч болно. Хамгийн сүүлд хийсэн хөгжүүлэлтээр иргэд И Монголиа порталд хандаж профайл хэсэг рүү орж, үнэт цааснууд гэдэг цэс дээр дарахад тухайн иргэний эзэмшиж байгаа бүх хувьцааны тоо ширхэг, ямар үнэт цаасны компанид данс нээлгэсэн мэдээлэл, ногдол ашгийг хэдэн онд аль арилжааны банкны дансандаа авсан талаар нэгдсэн мэдээлэл гарна.
Иргэд утсаар залгаж, биеэр үнэт цаасны төвд хандахгүйгээр бүх мэдээллээ цахимаар авах боломжтой.
Үнэт цаасны данс нээлгээгүй иргэд ч дансаа И Монголиа цахим хуудсаар хандаж нээлгэх боломжтой болсон.
Мөн иргэд маргаашийг дуустал “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашгаа хэрхэн авахаа сонгох боломжтой. Тухайлбал, бэлэн мөнгө, хуримтлалын сан, хандив гэсэн төрлөөс сонголтоо хийж болохоор байгаа. Одоогоор албан бус тоогоор 20 мянга орчим иргэн ногдол ашгаа бэлэн мөнгөөр авахаас татгалзсан байна. Иргэд 2025 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр хүртэл хийсэн сонголтоо өөрчлөх боломжтой. Энэхүү сонголт нь цаашид "Үндэсний баялгийн сан"-ийн бодлогыг иргэдийн хүсэл сонирхолд нийцүүлж, эрдэс баялгаас иргэдэд олгож буй ногдол ашгийн нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд өндөр ач холбогдолтой учир иргэдийг санал асуулгад идэвхтэй оролцохыг хүсч байна.
Санал өгөөгүй тохиолдолд ногдол ашиг тухайн иргэний данс руу шууд таны данс руу шилжинэ.
-Данснаас шалтгаалж гүйлгээ хийгдээгүй, тогтмол ашигладаг дансанд ногдол ашиг ороогүй гэх гомдол их гардаг. Энэ удаа давтагдах эрсдэлтэй юу?
-Иргэд багадаа 3-4 арилжааны банкинд данс эзэмшдэг. Ногдол ашгийн тухайд зарим хүн өөрийнхөө зөвхөн идэвхтэй ашиглаж байгаа ганц дансаа шалгаад л ороогүй байна гээд бухимдаад байдаг. Гэхдээ тэр хүний нэр дэр жишээлбэл Зоос банк, Төрийн банк гэхчлэн хэд хэдэн данс байгааг тухайн хүн өөрөө байнга идэвхтэй ашиглахгүйгээр болохоор шалгахгүй орхидог. Бидэнд хүмүүсийн арилжааны банканд эзэмшдэг дансны бүх мэдээлэл бий.
Манай байгууллага "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг тараахдаа дансны сонголтоо хийхдээ иргэний хамгийн сүүлд амжилттай гүйлгээ хийгдсэн дансыг сонгож байгаа.
Хэрэв иргэн үнэт цаасны данс нээлгэхдээ арилжааны банкны идэвхтэй дансаа бүртгүүлж, баталгаажуулсан бол тэр дансыг л сонгож байгаа. Харин идэвхтэй ашигладаг данс нь сонгогдоогүй тохиолдолд хамгийн сүүлд амжилттай гүйлгээ хийгдсэн дансыг сонгож байгаа гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй.
Бид иргэдийн дансны мэдээлэл, арилжааны банкуудын дансны мэдээллийг бүрэн авахын тулд мөн хүмүүсийн бүртгэл мэдээлэл шинэчлэгдсэн эсэх, шинээр төрсөн хүүхэд, нас барсан хүний тоон мэдээллийг авахаар Улсын бүртгэлийн ерөнхий газартай тогтмол хамтарч ажиллаж, мэдээллээ шинэчилдэг.
Монгол Улсын харьяатаа сэргээх, иргэний бүртгэл мэдээллээ шинэчлэх, овог, нэрээ солих гэх мэт зүйлсээс шалтгаалж бид УБЕГ-тай хамтарч ажилладаг. Хоёрдугаарт, Нийгмийн даатгалын ерөнхий газартай байнгын уялдаа холбоотой ажиллаж, мэдээллээ шинэчилдэг. Татварын ерөнхий хуулиар хөгжлийн бэрхшээлтэй иргэд хувь хүний орлогын албан татвараас 100 хувь чөлөөлөгддөг. Тиймээс ногдол ашгийн гүйлгээ хийхдээ бид НДЕГ-тай уялдаатай ажиллаж байгаа.
-Тэгвэл 1072 ширхэг хувьцаагаа зарсан иргэд болон нэмж авах сонирхолтой иргэд хувьцаа шилжүүлэх, худалдан авах боломжтой юу?
-Одоогоор хараахан боломжгүй. Эдийн засгийн мэдлэггүйгээс болоод ч юм уу эсвэл тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалж хувьцаагаа зарсан иргэд шинээр хувьцаа авч болох эсэх талаар олон удаа холбогдож асуудаг. 2024 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн УИХ-ын чуулганаар энэ асуудал яригдсан. Гэхдээ дэмжлэг аваагүй. Ер нь бол иргэдийн санал дээр үндэслэж, хувьцаагаа зарсан, сургалтын төлбөртөө тооцуулсан иргэдэд дахин олгох боломж бүрдүүлэх нь зөв болов уу гэж хувь хүнийхээ хувьд би боддог.
Иргэн 12 минутын өмнө 43.228.129.215
Сургалтын төлбөрт хуьцааг албадан суутгасан тул 1989- 2002 оны залуучууд хувьцаагүй байгаа
Нэргүй 14 минутын өмнө 43.228.129.215
Сургалтын төлбөрт хувьцааг албадан авсан тул 1989-2000 оны хүүхдүүд ихэвчлэн хувьцаагүй байгаа
irgen 15 минутын өмнө 202.126.90.119
shiidver garaagui bhd yagaad todorhoigui hydlaa medeelel tsatsaad bydlian hytgaad bna ve
- #; 59 минутын өмнө 132.194.13.88
indx
Нэргүй 2 цагийн өмнө 122.201.31.239
Новшийн төр, дахиад л бохир тоглоод, популизм хийгээд эхэллээ. Нас барсан хүний хувьцааг чөлөөлж шинээр төрж буй хүүхдүүдэд эзэмшүүлэх ёстой. Хувьцаа хязгаартай. Тавантолгойн нүүрс ч хэмжээтэй бас үнэ хүрэх тодорхой хугацаатай. Ширгэшгүй далай шиг бодож цацаж боллхгүй. Харин үүний оронд төрд ногдох хяналтгүй ашгийн мөнгийг иргэд давхар хянах системтэй болох ёстой. Төрийн ногдол бол улсын хөрөнгө.
Нэргүй 2 цагийн өмнө 202.9.41.50
х***а манж пиздагууд мнголд эзлцн юм яриад шаарийн даврцн зулбхсгууд вэ толгойд битүү гарцн эндүрцн лаларуудыг далд ор2лаач.