АНУ дахь “Путин” загварын хаанчлал

АНУ дахь “Путин” загварын хаанчлал

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
АНУ дахь “Путин” загварын хаанчлал

Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн үүргийг үндсээр нь өөрчлөхийг оролдож буй нь консерватив үзэлтнүүдэд ч тодорхой байгаа бололтой. Трамп болон түүний дэмжигчид Америкийн ерөнхийлөгчийн эрх мэдлийг Оросын ерөнхийлөгч эсвэл хааныхтай адил өргөн хүрээнд авч үздэг. Яг үнэндээ Трамп өөрийгөө аль хэдийнэ хаантай зүйрлээд амжсан билээ.

Тэгвэл ерөнхийлөгчийн албыг оросжуулах энэ хүсэл нь санамсаргүй зүйл биш аж. Трамп болон түүний дэмжигчид Владимир Путины хаан адил эрх мэдлийг биширдэг.

ХААНЫ ЗАРЛИГУУД

ОХУ-ын засаглалын тогтолцоо бол ерөнхийлөгчийг нэгэн төрлийн сонгогдсон хаан болгодог тогтолцоо юм. Энэ тогтолцоонд хоёр гол эрх мэдэл оршино.

Нэгдүгээрт, Оросын ерөнхийлөгч бодлогоо тодорхойлохдоо аливаа хууль тогтоох байгууллагад найддаггүй. Харин нэг талын зарлигаар буюу Путин дангаараа бодлого боловсруулах эрх мэдлийг хэрэгжүүлдэг. Путин 2014 оноос хойш ОХУ-д эзлэгдсэн Украины зарим газар нутгийг нэхэмжлэхийн тулд дайн дэгдээх, эдийн засгаа хувьчлах, тэр байтугай Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зарлигуудыг гаргасан. Цаашилбал, ямар ч эдийн засгийн чадавхигүй нөхцөлд байгаа атлаа Оросын төрийн албан хаагчдын цалинг бөөнд нь нэмэх шийдвэр гаргасан.

Трамп өнгөрсөн сард үүнтэй ижил төстэй зарлигуудыг гаргасан билээ. Түүний гаргасан зарлигууд өмнөх ерөнхийлөгч нарын гаргасан шийдвэрээс цар хүрээгээр хамаагүй өргөн байв. Трамп эдгээрийг ерөнхийлөгчийн асар том эрх мэдлээ хэрэгжүүлэх, харуулах нэг арга гэж үзэж байна.

Хоёрдугаарт, Путин гүйцэтгэх засаглалыг зохион байгуулах, ерөнхийлөгчийн хяналтаас хамааралгүй агентлагуудыг бий болгоход хууль ашиглахыг Оросын хууль тогтоох байгууллагуудад зөвшөөрдөггүй. Гүйцэтгэх засаглалын зохион байгуулалт, боловсон хүчний асуудал аль алинд нь Путин хаан адил давуу эрх мэдэлтэйгээр шийдвэр гаргадаг. Энэ нь түүнд мэдээлэл цуглуулах, хуулийн хариуцлага хүлээлгэх замаар улс төрд ноёрхох асар их эрх мэдлийг олгосон юм.

АНУ-д ч бас үүнтэй төстэй зүйл өрнөж байна. Трамп өөртөө үнэнч хүмүүсийг Хууль зүйн яам болон Холбооны мөрдөх товчооны даргаар томилов. Түүгээр ч үл барам зарим агентлагийг бүрмөсөн татан буулгаж, заримынх нь ажиллах хүчний тоог эрс цөөрүүлэх замаар гүйцэтгэх засаглалд бүтцийн өөрчлөлт хийхийг эрмэлзэж байна.

ШҮҮХ ТРАМПЫГ ЗОГСООЖ ЧАДАХ УУ?

Америкийн ерөнхийлөгчийн албыг оросжуулах гэсэн энэ оролдлого нь тус улсын Үндсэн хуулийн дэг журмыг алдагдуулж байна. Энэ үед анхны хариу үйлдлийг шүүх байгууллага үзүүлэх ёстой юм. Зарим шүүх Трампийн хэд хэдэн зарлигт хориг тавьсан билээ. Гэвч энэ нь дангаараа хангалтгүй.

Нэгдүгээрт, АНУ-ын Дээд шүүх ерөнхийлөгчийн эрх мэдлийн ийм өргөтгөлийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байж магадгүй. Өөрөөр хэлбэл, АНУ-ын Дээд шүүх ерөнхийлөгч илүү их эрх мэдэлтэй байх ёстой гэдэг дээр доод шатны шүүхүүдээс илүүтэй санал нийлэх магадлалтай.

Хоёрдугаарт, ерөнхийлөгчийн зарлигийг хялбархан эргүүлэн татах, өөрчлөх боломжтой. Энэ нь Трамп болон түүний хуулийн багийнхан шүүхийн өмнө аливаа сорилттой тулгарсан тохиолдолд нөхцөл байдлыг өөрсдийнхөө талд эргүүлэх боломжийг олгоно.

Гуравдугаарт, консерватив үзэлтнүүдийн зарим нь ерөнхийлөгчийг илүү их эрх мэдэлтэй байх ёстой гэж үздэг. Тэд "нэгдмэл гүйцэтгэх засаглал" гэсэн санааг дэмжиж байгаа бөгөөд энэ нь ерөнхийлөгч засгийн газар, тэр дундаа агентлаг, хууль сахиулах байгууллага, прокурорыг бүрэн хянах ёстой гэсэн үг юм.

Дөрөвдүгээрт, Дээд шүүх зарим тогтоолыг хориглосон ч Цагаан ордон үүнийг нь үл тоомсорлож магадгүй. Трамп цахим сүлжээндээ "Эх орноо авардаг хүн хууль зөрчинө гэж байхгүй" гэж нийтлэхдээ үүнийг гэрчилсэн гэхэд болно. Дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс ч бас "Ерөнхийлөгчийн хууль ёсны эрх мэдлийг хааж боох зөвшөөрлийг шүүгчид олгохгүй" гэж мэдэгдсэн билээ.

Эдгээрийг харвал Трампийн аливаа үйлдлийг зөвтгөх эхлэх хэдийнэ тавигджээ.

УЛС ТӨРИЙН МЕССЕЖ

Трамп ерөнхийлөгчийн эрх мэдлийг түрэмгий байдлаар ашигласан нь зөвхөн Үндсэн хуулийн хямрал биш, улс төрийн хямрал юм. Үүнийг хязгаарлах хамгийн эхний газар бол Конгресс. Хууль тогтоогчид Үндсэн хуулийн дагуу өөрсдөд нь олгосон эрхийг баталгаажуулахын тулд шийдэмгий ажиллах ёстой. Конгресс төсвийн эрх мэдлээ ашиглах, ерөнхийлөгчийн засаглалд хяналт тавих зэрэг нь үүнд багтана.

Хэрэв Бүгд найрамдах намынхан Үндсэн хуулийнхаа төлөө зогсохоор шийдсэн бол яг одоо арга хэмжээ авах боломжтой. Гэвч ихэнх нь үүний оронд Трампийг дэмжихээр сонгосон байна. Хэрэв Ардчилсан намынхан 2026 оны сонгуулиар Конгресст хяналтаа тогтоох юм бол эрх мэдлээ ашиглан ерөнхийлөгчийг хязгаарлах боломжтой.

Ерөнхийлөгчийн эрх мэдэл энэ мэтээр хэт өргөжихийг эсэргүүцэхийн тулд муж улсууд бас арга хэмжээ авах боломжтой. АНУ-ын ардчиллыг хадгалж үлдэхийг хүсэгсдийн хувьд хууль эрх зүйн төдийгүй улс төрийн эсэргүүцэл үзүүлж эхлэх цаг нь болжээ.

ЭХ СУРВАЛЖ: THE CONVERSATION

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

xylgaichduintsy __ 1 минутын өмнө 132.194.13.88

shyydnuctei gj bna

Avatar

Нэргүй 29 минутын өмнө 45.117.32.44

оросын угаадас долоосон гөлөг КГБ-ын агент

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 122.201.31.124

Зөнөсөн өвгөн өөрийгөө хаан гэчихжээ

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 202.9.41.76

Жомбого Трамп

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 202.9.41.76

Хэрвээ Трамп өвгөн хаан болох гэж оролдох аваас муж улсууд тусгахр тогтнолоо зарлах эрхтэй гэж үндсэн хуулиндаа заачихсан байдаг юмаа

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 64.114.211.119

бүх зүйлийг журамд оруулах гэж л байна. хэдэн либерал үзэлтэй хэдэн.тэнэгүүдийн хийсэн зүйл л дээ. Монголд бас хэдэн х*******н Элбэгдорж мэтийн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж