"Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн ган боловсруулах төсөл эрчимжиж байна

"Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн ган боловсруулах төсөл эрчимжиж байна

"Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн ган боловсруулах төсөл эрчимжиж байна

Монгол Улсын Засгийн газраас "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийг түшиглэн жилд 1.0 сая тонноос багагүй ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай ган хайлуулах үйлдвэр байгуулахаар шийдвэрлэв. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан болон холбогдох албаныхан тус үйлдвэрийн үйл ажиллагаа, төслийн бэлтгэл ажлын явцтай танилцлаа.

Сүүлийн хагас жилийн хугацаанд "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК санхүү, эдийн засгийн үзүүлэлтээ сайжруулж, өр төлбөрөө барагдуулан, Гангийн үйлдвэрийн цогцолбор төслийн бэлтгэлийг амжилттай хангажээ. Үйлдвэрийн гүйцэтгэх захирал Б.Чагнаадоржийн мэдээлснээр, тус компани эзэмшлийнхээ 500 гаруй сая тонн төмрийн хүдрийн нөөц бүхий Төмөртэй ордыг түшиглэн ган боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх боломжтой болсон байна.

Сүүлийн хагас жил компанийн борлуулалтын орлого өсөж, мөнгөн урсгал тогтворжсон нь төслийг хэрэгжүүлэхэд эерэг нөлөө үзүүлж байна. Импортыг орлох бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдэж, экспортын чиглэлд ахиц гарсан нь Ган боловсруулах төслийг эхлүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлжээ.

Цаашид тус үйлдвэр Төмөртэй ордын нөөцөд тулгуурлан гангийн үйлдвэрлэлийг өргөжүүлж, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой. Үүний хүрээнд хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг шат дараатай хэрэгжүүлж, 2028 он гэхэд үйлдвэрийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Монгол Улсын аж үйлдвэрийн хөгжилд томоохон түлхэц өгөхөөс гадна техник, технологийн шинэчлэл хийх, олон улсын зах зээлд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн үйлдвэрлэх стратегийн ач холбогдолтой бөгөөд дотоодын зах зээлд өндөр чанарын ган бүтээгдэхүүн үйлдвэрлэж, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэл суурь удахгүй тавигдаж эхлэхээр болсон байна.

Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал төслийн үйл ажиллагааг эрчимжүүлж, газар зохион байгуулалтын асуудлыг шуурхай шийдвэрлэх чиглэлийг "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн удирдлагад өглөө.

Ган боловсруулах үйлдвэрийн төсөл нь аж үйлдвэрийн хөгжилд түлхэц өгч, шинэ ажлын байр бий болгохоос гадна техник, технологийн шинэчлэл хийх, олон улсын зах зээлд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн үйлдвэрлэх стратегийн ач холбогдолтой юм.

"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК нь ойрын хугацаанд өөрийн санхүүгийн нөхцөл байдлыг сайжруулж, экспортын шинэ гарцыг нээх замаар орлогыг нэмэгдүүлж ган үйлдвэрлэлийн цогцолбор бэлтгэл ажлыг сайжруулан ажиллахаар төлөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 1 минутын өмнө 59.153.113.215

Эвслийн засгийн газар боловжоороо тун идэвхтэй ажиллаж байна. Эрчээ буруулахгүй зүтгээд байгаарай. найдаж байгаа шүү.

Avatar

Нэргүй 46 минутын өмнө 202.9.41.50

Хогиын шааруудыг хэн иышээ чихсн.

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 103.212.116.234

Одоо бас нэг хулгай төлөвлөсөн шиг бна. Түрүүн жонхуу баахан самарсан, нэг л бишээ. Юу худлаа хуцаж бгаа болдоо. 1 сарлаг хамартай х***а байгаа . Тэрнээс Ерөөгийн бас 400+500 сая тн нөөцтэй орд бгаа . Түүнийгээ буцааж авая.

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 66.181.190.150

Зүгээр л нэг нь нөгөөгөө хуурсан яриа. Бодитой хийгдсэн ажил тоон мэдээлэл огт алга. Ажлаа хийцгээгээчээ Учрал ааа Туваанаа. Та нар зүгээр л яриад бна. Бодит ахиц огт алга

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 66.181.189.122

сайн байна энэ үйлдвэрийг зогсоох хувьд авч их л зовоолоо доо одоо ашигтай төсөл хэрэгжүүлэх цаг болсон

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 202.9.40.76

Засгийн газар сайн ажиллжа байна. Бидэнд хэрүүл тэмцэл биш харин хөгжил дэвшил хэрэгтэй. Улс төрчид хэрүүл тэмцлээр нэр хүнд олж амиа зогоож явдаг улсууд. Иргэд бид тэдэнд ашиглагдаж хүслийг нь гүйцэлдүүлж болохгүй. Лодойсамбуу бол Элбэгдоржийнхоо төлөө л явна. Төрийг тогтворгүй байлгаж ойр ойрхон унгааж байх нь тэдэнд их ашигтай. Гаднаас мөнгө орж ирдэг ч байж магадгүй гэж бодож байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж