Прокурорын байгууллагаас татвараас зайлсхийсэн хэд хэдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ. Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал,
- Нийслэлийн прокурорын газраас Төрийн өмчит үйлдвэрийн газрын нэр бүхий охин компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан О.Б нь 2019 онд 800 сая төгрөгөөр орон сууц, авто зогсоолын хамт худалдан авч, хамаарал бүхий хүний нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан, өөрийн хөрөнгө орлогыг их хэмжээгээр нэмэгдсэнийг хууль ёсны үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй хэрэгт Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 1 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
- Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг “Р” ХХК-ийн захирал Б.Л нь их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор эд хөрөнгө, бараа үйлчилгээ худалдан авсан мэтээр хуурамч баримт бичиж, татвар ногдох орлого буюу 741 сая төгрөгийн орлогыг зориуд худал мэдүүлэн 74.1 сая төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
- Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулдаг “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.М нь их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор эд хөрөнгө, бараа үйлчилгээ худалдан авсан мэтээр хуурамч баримт бичиж, татвар ногдох орлого буюу 581 сая төгрөгийн орлогыг зориуд худал мэдүүлэн 58.1 сая төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхэд,
- Хэнтий аймагт үйл ажиллагаа явуулдаг “У” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.А нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтран баталсан хортой бодисын жагсаалтад багтсан хүхрийн хүчил, натрийн сульфид, аммиак зэрэг химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 3 /Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Хэнтий аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхэд тус тус шилжүүллээ.
Нэргүй 2025-02-24 59.153.115.194
Гэмт хэрэгт холбогдогчийн нэрийг ингэж нууж маягладаг соц.үеийн Цагдан сэргийлэхийн энэ мулгуу уламжлалаа болих хэрэгтэй!!! Заримдаа энэ нь хэтрээд нэг мэдээний эхний өгүүлбэрт нь нэр бичсэн атлаа дараагийн өгүүлбэрт нь үсэг бичээд тууж явдаг шүү!!! Дөнгөж гэмт хэрэг үйлдэгдээд сэжигтэн нь олдоогүй байгаа үед тэр энэ гэж хүний нэр хэлэх боломжгүй үед хамаагүй тааж нэр хэлэхээс зайлсхийдэг л болохоос хэдий шүүхээр ороогүй ч гэсэн ийм нэртэй хүн сэжиглэгдэн шалгагдаж байгаа гэж мэдээлдэг!!!
Нэргүй 2025-02-24 122.201.31.96
зааа болиоо өчнөөн байртай шүүгчээ яаасан ?
Нэргүй 2025-02-24 202.9.40.76
Дээд шүүхийн шүүгч нар хэргийг нь хэрэгсэхгүй болгоод хаях байхдаа. Тэгээд прокурор цагдаагийн хийсэн нөр их ажил талаар болно доо. Дээд шүүхийн шүүгч нарыг сольж байж л шударга шүүх ажилдаа орох юм. шүүгч нарыг сонгон шалгаруулалт шинээр хийцгээе. Тухайн үедээ Элбэгдорж яг ингэж хийгээд өөрийн талын шүүгч нараа нийслэл болон дээд шүүхэд оруулсан гэдэг.
Түүх ч 2025-02-24 202.21.120.62
Хэдий болтол муур хулгана болж явах юм дээ, үнэтэй үнэтэй орон сууцтай машинтай яаж амьдраад байгаа юм гэмээр төрийн албан хаагчууд олон байгаа одоо тэгээд тэд нарыг хятад шиг шийтгэж чадахгүйгээс хойш одоо яалтай билээ дээ
Иргэн би 2025-02-24 202.21.110.212
Хэнтий аймаг хэзээ Ханбогд сумтай болоо вэ?