Тиймээс олон хүнтэй үед хүүхдээ музейд дагуулж ирэх нь хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй тул эцэг эхчүүд, багш нар үүнийг бодолцох шаардлагатай гэдгийг зохион байгуулагчид анхаарууллаа.
Тодруулбал, музей үзэх үнэгүй долоо хоногт музейн ачаалал хоёр дахин нэмэгддэг аж. Олон жилийн дунджаас үзвэл зуны улиралд жуулчид ихэвчлэн музейд ирж, сонирхдог ба хамгийн ихдээ өдөрт 500-600 хүн үйлчлүүлдэг байна. Харин энгийн өдрүүдэд оюутан, сурагчид бага ирдэг бол жуулчин, ахмад настнууд түлхүү зорьж үйлчлүүлдэг.
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй төрийн болон орон нутгийн музей ард иргэдэд соёлын уламжлалт өвийг хүртээж, соён гэгээрүүлэх, түүх заншлыг өвлүүлэх үндсэн чиг үүрэгтэй.
Өнгөрсөн оны гуравдугаар сарын 1-ний өдөр гэхэд нийт 2900 гаруй үзэгч, гуравдугаар сарын 2-ны өдөр 3700 хүн Монголын үндэсний түүхийн музейг үзэж, сонирхжээ. Тус музей нь 0-16 насныхан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэгүй үйлчилдэг. Энгийн өдрүүдэд тасалбарын үнэ том хүн 20 мянган төгрөг, гэр бүлээрээ үзэхээр бол 15 мянган төгрөг, гэрэл зураг авах бол 20 мянган төгрөг, оюутан 10 мянган төгрөг байдаг.
Түүнчлэн Занабазарын нэрэмжит музей хүүхэд болон өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнд бүх өдөр үнэгүй үйлчилдэг. “Музейн нээлттэй өдөр”-ийг тохиолдуулж хүүхэд, залуус маш ихээр ирж, сонирходог гэнэ. Хэвийн өдрүүдэд музей үзэх үнэ том хүн 10 мянган төгрөг, оюутан 3000 төгрөгийн үнэтэй байдаг юм байна. Музейд тусгай хөтөч, орчуулагч байдаг тул гадаад жуулчид ирэх гэж байгаа бол эхлээд холбогдож хөтчөө тохирдог. Жуулчны улирал эхлэхээр ачаалал эрс нэмэгдэж өдөрт 100 гаруй хүн үйлчлүүлдэг байна.















Нэргүй 27 минутын өмнө 202.131.234.123
яах ёстой юм. үз гээд байга юм уу? үзэхгүй бай гээд байна уу?
Зочин 56 минутын өмнө 59.153.113.55
Яах гэж ийм утгагүй мэдээлэл оруулдаг байнаа. Үнэ төлбөргүй үйлчлэх гээд байгаа юм уу үгүй юм уу. угаасаа 0-16, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй хүн бүх музей үнэ төлбөргүй эсвэл хөнгөлөлттэй байдаг шдээ. Байршил эдр гээд сүртэй нэр өгчөөд 2 хон газрын байршил нэр оруулах хэрэг яг юу байнаа. Сэтгүүлч юм бол ядаж оруулсан мэдээгээ өөрөө уншсан уу. Наанаас чин авах хэрэгтэй мөр ганц ч алга.