Хотын түгжрэлээс залхсан иргэд уламжлалт цагаан сарын баяраа ресторанд тэмдэглэхийг илүүд үзэж байна. Ах дүү, хамаатан садантайгаа нэг газар уулзаж, золгох нь цаг зав болоод мөнгөнд ч хэмнэлттэй гэдгийг иргэд хэлж байгаа юм. Нөгөө талаараа ам бүл ихтэй, өндөр настай буурай нар олон зочны хөлд дарагдаж, хүндрэл учруулахгүй гэдэг утгаараа ахан дүүсээрээ нэг газар золгох нь хэн хэндээ амар байдаг гэнэ.
Мөнх овогтны гэр бүл 11 дэх жилдээ ах дүүсээрээ сар шинийн баяраа ресторанд тэмдэглэх гэж байгаа гэнэ. Энэ арга хэмжээг зохион байгуулагчдын нэг Д.Уранцэцэгээс зарим зүйлийг тодруулсан юм.
-Ах дүүсээрээ сар шинийн баяраа ресторанд тэмдэглэхийн давуу тал нь юу вэ?
-Цаг хугацаа хэмнэхээс эхлээд давуу тал олон бий. Цагаан сарын баяраар нэг өдөрт 2-5 айлд л арайхийн очиж амждаг. Харин нэгдсэн золголт хийхээр бүх настангуудтайгаа нэг дор золгочихно. Манайд залуу гэр бүл 27, ахмад настай 10 гэр бүл гээд нийт 37 гэр бүл байгаа. Өнгөрсөн жил нийт 135 хүн цугласан бол энэ жил 140 болж байна. Хоёр, гурван хүргэн бэр, шинэ хүүхдээр бүл нэмсэн байна.
Золголтоо хийхдээ ахан дүүстэйгээ мөнгөгүй золгоно гэж журамласан. Нэг талдаа залуу гэр бүлд амар болно.
Ресторанд захиалга өгөхөөр дээд тал нь дөрвөн цаг орчим л болдог. Үргэлжлүүлэн дараагийн айлын золголт эхэлчихдэг. Тэрнээс хойш худ ураг болон энэ золголтод ороогүй айл руугаа очиж, золгох цаг хугацаа гарна. Бас ах дүү хамаатан садныхаа нэр хүнд бүхий айл руу эсвэл чанартай бэлэг өгдөг айл руу золголт хийхээр хошуурах тал байдаг. Бусад ах дүү хамаатан садны үр хүүхэд хэрхэн амьдарч, хэдэн хүүхэдтэй болсон талаар огт мэддэггүй. Ойр ойрхноороо ах дүүс болж, холын ах дүүсээ мэддэггүй шүү дээ. Харин нэгдсэн сар шинийн баяраа тэмдэглэхээр ураг төрөл, ах дүүсээ мэдэлцэж, цус ойртолтоос сэргийлж байгаа хамгийн чухал арга хэмжээ.
-Зардлын хувьд нэг айлаас хэчнээн төгрөг гаргах уу?
-Энэ жил ахмад настай 10 айлаас 400 мянган төгрөг, 27 залуу гэр бүлээс 260 мянган төгрөг хурааж, рестораны зардал болон тавгийн идээ, хүүхдийн бэлэг авдаг юм. Айл болгон орсон гарсан хүмүүст бэлэг бэлддэг шүү дээ. Тэр утгаараа 18 наснаас доош хүүхдүүдийн гар цайлгадаг. Нийт мөнгөн дүн нь 10 гаруй сая төгрөг болж байна.
Анх ах дүүсээрээ ресторанд нэгдсэн шинэлгээ хийе гэхээр ахмад настай, залуу гэр бүл нь ч зөвшөөрч өгөхгүй байсан. Бараг гурав, дөрвөн жил ярьсны дараа нэгдсэн золголт хийдэг болсон.
Эхний нэг жил цайны газарт цагийн түрээс төлж, идээ шүүсний мөнгө гэж 20-50 мянган төгрөг цуглуулсан. Тухайн үед айл болгон янз бүрийн бууз, тавгийн идээ авч ирсэн учраас маш их хоолны үлдэгдэл гарч, хаягдсан. Дараа жилээс нь амралтын газар зохион байгуулахад бууз нь зарцаж, тос өөхтэй байсан. Тэрнээс хойш ресторанд хоол захиалж, чихэр боорцгоо өөрсдөө мөнгөнөөсөө авчихдаг.
-Зарим иргэд сар шинийн баяраа ресторанд тэмдэглэхээр их шүүмжлэлтэй хандах юм. Та ямар байр суурьтай байна вэ?
-Уламжлалаараа байна гэвэл бүгдээрээ хөдөө гарч байгаад сайхан тэмдэглэх хэрэгтэй шүү дээ. Ихэнхдээ залуу гэр бүл энэ арга хэмжээг эсэргүүцдэг. Манай гэр бүүлийн хувьд ч анх залуу гэр бүлүүд ингэж тэмдэглэхийг эсэргүүцэж байсан. Өөрсдөө гэртээ тавгийн идээ засахгүй, айл хэсч бэлэг сэлт цуглуулна. Гэтэл 80, 70 настай ахмадуудад цагаан сарын баяраа үйлчилдэг хүн олдохгүй болж.
Орчин цагт ач, зээ нар өөрийн гэр орныхоо ажлыг хийхээс өдөржингөө айлын гал тогоо барина гэдэг ойлголт одоо үеийн хүүхдүүдийн сэтгэхүйд байхгүй болсон байна.
Тийм учраас ахмад настай гэр бүлд хүндрэлгүй, гал тогоонд бага цаг зарцуулж байгаа юм. Өмнө нь олон ам бүлтэй ахмад настнууд 100 гаруй хүний гарын бэлэг бэлдэх шаардлагатай байлаа. Тэтгэврийн зээлээ цагаан сараараа авч, төлж дуусаагүй байхад дараа жилийн баяртай золгох тохиолдол ч бий. Нэгдсэн золголт хийснээр ахмадууд арай бага зээл хэрэгцээндээ тааруулаад авч байна.
ЦАГААН САРЫН БАЯРЫН ЗАХИАЛГА 2-10 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА
Энэ жилийн хувьд цагаан сарын баяраар хоёр өдөр бүх нийтээр амарч, гуравдугаар сарын 3-наас төрийн байгууллагуудын ажил үйлчилгээ хэвийн үргэлжлэхийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээлсэн. Иргэдийн зүгээс уламжлалт томоохон баяраар хоёрхон хоног амарч, ах дүүтэйгээ золгож амжихгүй гэдэг байр суурийг илэрхийлж буй.
Сар шинийн баяр болоход гурав хоног үлдээд байна. Уламжлалт баяр хаяанд ирсэн энэ өдрүүдэд үйлчилгээний газрууд хэдийнэ захиалгад дарагджээ.
Ресторануудаас гадна томоохон заал талбайтай зочид буудлын үйлчилгээний газрууд цагаан сарын золголтын захиалга авч, зочдод сонголттой меню гаргасан байна. Өөрөөр хэлбэл, хоолны төрөл, тоо үйлчилгээнээс хамаарч ихэнх газар 3-5 төрлийн үнийн багц гаргажээ. Жишээлбэл, "Туушин" зочид буудлын цагаан сарын баярын шинийн 2-ны захиалга дүүрч, шинийн 3-нд захиалга авах боломжтой гэв. Сар шинийн золголт хийж буй иргэдэд 45, 60, 75 мянган төгрөгийн меню танилцуулж, заал талбайг дөрвөн цаг үнэ төлбөргүй ашиглах боломжтойгоос гадна хэвийн боов, ууцаараа хүндэтгэлийн ширээгээ засч, буузаа өөрсдөө авч ирж болох гэнэ.
Харин "Баянгол" зочид буудлын хувьд нэг хүний меню 100 мянган төгрөгөөс эхлэх бөгөөд заал талбайгаа гурван цаг үнэ төлбөргүй ашиглуулах юм байна. Үндэсний зоогоороо танигдсан "Алтангадас" ресторан гэхэд нэг хүний меню 130 мянган төгрөг бөгөөд гурван цаг заал танхим ашиглах эрхтэй гэнэ. Тооцож үзвэл, нийт 80 хүний захиалгыг 130 мянган төгрөгийн менюгаар бодвол 10.4 сая төгрөг болж байх жишээтэй. Арай багаар тооцоход, 80 зочныг 60 мянган төгрөгийн менюгаар бодвол 4.8 сая төгрөг болж байгаа юм. Нийт дүнгээ ах дүү нарынхаа ам бүлд хувааж, золголтоо хийдэг байна.
Зарим рестораны хувьд хүний тооноос хамаарч заалны түрээсээ нэг цагийн 350-450 мянган төгрөгийн үнэтэй түрээслүүлнэ гэх зар байршуулжээ. Зарын дагуу Зүүн дөрвөн замд байрлах "La Sirius" рестораны менежертэй холбогдоход "Манай ресторан нийт 100 хүн хүлээн авах хүчин чадалтай. Манайх цагаан сарын баярын захиалга шинийн 2, 3-ны үдээс өмнө дүүрсэн. Үдээс хойш 16:00 цагаас нэмэлт захиалга авч байна. Талбайн нэг цагийн түрээс 500 мянган төгрөг. Манай хоёр ажилтан баярын зочдод үйлчилж, бууз болон цайг нь чанаж өгнө. Зочид тавгийн идээ, ууц, хэвийн боовоороо таваг засч болно" гэв.
Х 13 минутын өмнө 66.181.189.135
Харин ч үгүй шүү. Өндөр настандаа гэрт нь очиж жилд нэг удаа сайхан энерги түгээчихээд гарахад харин ч хөгшчүүл дуртай байдаг. Ресторанд тэмдэглэж байгаа настанг харсан. Царай нь цаанаа л гундуу байдаг юм бна лээ. Ресторанд тэмдэглэнэ гэдэг бол үр хүүхдүүд нь нарийлаад юм гаргахгүй гэсэн санаа байхаа. Зарим хүмүүс эцэг эхээ аваад баяр тэмдэглэхгүй гээд сувилал, бас эмнэлэгт хэвтчихдэг юм бна лээ. Хөөрхий настангууд нь гарын аясаар нь юм даа зайлуул.
Нэргүй 1 цагийн өмнө 202.131.234.123
ресторан заалтай нь тэгэх байхаа. зогсоолтой зогсоол дээрээ гээд байна аа ай
Нэргүй 2 цагийн өмнө 103.168.34.175
zov zov. zarim ni ingej bval sain l biz. gehdee restoran tootoi shuu dee. hun husseneeree l hiih heregtei
Зочин 2 цагийн өмнө 192.82.64.214
Улаанбаатарын нэг захаас нөгөө зах руу айлд золгох гээд 4-5 цаг түгжирч байж очихоор нэг дор цуглаад золгоход юун буруу байх вэ. Харин ч золгож байх 4 цагийн хугацаанд хүүхдүүд нь хоорондоо танилцаад тоглоод зөв юм биш үү. Айл болгоноор хэсэхээр зарим залуу гэр бүлүүд хоорондоо тааралдахгүй зөрж айл хэсээд зарим нь бие биеэ таньдаггүй. Өлсөж үхэх гэж байгаа юм шиг айл хэсэж бууз идэх бэлэг цуглуулахыг цагаан сарын уламжлал гэж буруу ойлгодогоо болих хэрэгтэй
Нэргүй 2 цагийн өмнө 66.181.179.142
Уламжлалт ёс заншлыг ингэж гажуудуулж болохгүй. Тийм юм бол бүүр золгохоо больчихсон нь дээр.
Хотын төвийн түгжээ 2 цагийн өмнө 66.181.182.87
Ресторанд тэгээд түгжирдэггүй хэрэг үү
Нэргүй 1 цагийн өмнө 202.131.234.123
бөөнөөрөө нэг дор золгоод дахин ийш тийш явж түгжирэгүй гэсэн утгаар бичиж байна
Нэргүй 2 цагийн өмнө 202.9.41.50
Мнголд үүрлж нам төриын толгойд гарч хулгай шааж хулгай шаагч түрүүний бөөс х***а манж зулбасгууд хулгай зэлгээн баригдх гээд ирхээр хужааргу шааж х***а хог шаарнудру шааж оросру ярьж хулгайд ялл2лхгүй мултрчих гэж гажиг арга чарга хөөцлдлөгө шааж 35 жил хулгай шааж даврцн гажиг л******д-с Сэжиглн шд.
Нэргүй 3 цагийн өмнө 202.70.43.34
Хятадууд шиг гэхдээ Хятадууд нь бараг илүү ёс төрөө дээдэлдэг байх шүү явж явж