Ногоон автобусны хэргийн дүгнэлтийг танилцуулж байна

Ногоон автобусны хэргийн дүгнэлтийг танилцуулж байна

Ногоон автобусны хэргийн дүгнэлтийг танилцуулж байна

НЭМЭЛТ:

  • Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар
  • Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхланбаатар
  • Нийслэлийн Засаг даргын хуулийн зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ
  • "Тэнүүн огоо" ХХК гүйцэтгэх захирал асан Ж.Эрдэнэбат
  • "Тэнүүн огоо" ХХК ерөнхий захирал асан А.Ганхуяг
  • Нийслэлийн худалдаа авах ажиллагааны газрын дарга асан Г.Энхтайван зэрэг 24 хүнийг энэ хэргээр шалгасан байдаг.

НЭМЭЛТ: Шүүх хуралдаан эхэлж, шүүгдэгчдийн яллах дүгнэлтийг танилцуулж байна.

ШҮҮХ ХУРАЛ ТҮР ЗАВСАРЛАЛАА

Ногоон автобусны гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох шүүх хурлыг өнөөдөр/2025.02.24/ товлосон. Хурал өдрийн 11.00 цагт эхэлсэн бөгөөд одоогоор түр завсарласан гэдгийг шүүхээс мэдээллээ. Завсарлагааны дараагаар хэргийн яллах дүгнэлтийг танилцуулна гэв.

Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн ажлын хүрээнд 2023 онд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Тэнүүн-Огоо” ХХК-иуд худалдан авах гэрээг байгуулсан байдаг. Тодруулбал, их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600 автобус, цахилгаан хөдөлгүүртэй 160 автобус, дунд багтаамжийн 50 автобус буюу нийт 810 автобус худалдан авахаар гэрээ байгуулсан. Улмаар худалдан авалттай холбоотой асуудал Авлигатай тэмцэх газар шалгагдаж, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэрэг шилжсэн.

“Тэнүүн-Огоо” ХХК-тай байгуулсан худалдан авах гэрээний улмаас нийт 134 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэдгийг албаныхан мэдээлж байв.

Гэтэл "Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуяг гадуур шалгагдаж, хэвлэлд ярилцлага өгч сууна. Тэрбээр "Би ногоон автобусаар ямар нэгэн цавчаа хийгээгүй. Шинжээчийн дүгнэлтээр ногоон автобуснууд шинэ гэдэг нь тогтоогдсон" гэв. Ногоон автобусны гэх хэргээс болж, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Түгжрэлтэй тэмцэх сайдын албанаасаа чөлөөлөгдсөн бол Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Д.Сумъяабазар мөн өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн.

УИХ-ын гишүүн, сайд асан Ж.Сүхбаатарын хувьд “Автобус худалдан авахад миний оролцоо байгаагүй. Төсвийг нь шийдэж өгсөн. Худалдан авах ажиллагааг нийслэл зохион байгуулсан” гэж мэдэгдсэн. Харин Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар мөн л өөрт нь хамааралгүйгээр энэ ажил явсан гэдэг агуулгатай тайлбар хийж байв.

  • АТГ-аас 2024 оны нэгдүгээр сарын 9-нд прокурорт шилжүүлсэн
  • Прокуророос хэргийг 2024 оны гуравдугаар сарын 11-нд шүүхэд шилжүүлсэн.
  • Урьдчилсан хэлэлцүүлгийг 2024 оны дөрөвдүгээр сарын 24-нд товлосон.
  • Урьдчилсан хэлэлцүүлэг 2024 оны тавдугаар сарын 20-ныг хүртэл хойшилсон.
  • Урьдчилсан хэлэлцүүлэг 2024 оны зургадугаар сарын 17-ныг хүртэл хойшилсон.
  • Урьдчилсан хэлэлцүүлэг 2024 оны долдугаар сарын 4-нийг хүртэл хойшилсон.
  • Шүүх хурлыг 2024 оны долдугаар сарын 29-нд товлов.
  • Шүүх хурал 2024 оны наймдугаар сарын 12-ныг хүртэл хойшилсон.
  • Шүүх хурал 2024 оны аравдугаар сарын 21-нийг хүртэл хойшилсон.
  • Шүүх хурал 2024 оны арваннэгдүгээр сарын 6-ныг хүртэл хойшилсон.
  • Шүүх хурал 2024 оны арванхоёрдугаар сарын 4-нийг хүртэл хойшилсон.
  • Шүүх хурал 2024 оны арванхоёрдугаар сарын 9-нийг хүртэл хойшилсон.
  • Шүүх хурал 2024 оны арванхоёрдугаар сарын 16-ныг  хүртэл хойшилсон.
  • Шүүх хурал 2025 оны нэгдүгээр сарын 20-ныг  хүртэл хойшилсон.
  • Шүүх хурал 2025 оны хоёрдугаар сарын 24-нийг хүртэл хойшилсон.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 17 минутын өмнө 202.9.40.246

Дэндүүш бузрын нам дагасан өлөн б**с цүнхчин дарга дагасан бузрууд иргэдиинхээ автобусыг хуучин хогоор сольж ашиг олдог болтлооо шуналт бузруууд даанч монголд авилгач хулгаачууддааа ял бараг өгдөгүй нь

Avatar

зочин 20 минутын өмнө 66.181.160.101

Яг шудрагаар шүүвэл манай төр засагийнхан буруутах юм байгаам шдэ

Avatar

Галч 1 цагийн өмнө 202.9.46.167

Цавчиж сэлэмдэж явсан Сүхбаатар хулгайч, Сумъабузар авилгалч нарыг барьж гяндан хүл

Avatar

Зочин 1 цагийн өмнө 202.126.90.85

Уг нь Сүхбаатараас илүү Сумъяа нь холбоотой баймаар

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 192.82.92.204

Энэ бол ойлгомжтой хэрэг шд. Гар хөлийн үсгээрээ бүгд тодорхой байгаа юмыг хэдий болтол хойшлуулах юм бэ. Одоо л хариуцлага хүлээлгээд яваачээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж