Хезболлагийн удирдагч Хассан Насралла таван сарын өмнө Бейрутын өмнөд хэсэгт Израилийн агаарын цохилтод өртөж амиа алдсан. Түүний оршуулах ёслолыг удаан хүлээлгэсний эцэст Ням гаригт сүр дуулиантайгаар зохион байгууллаа. Израилийн цохилтын улмаас Хезболлагийн хүч чадал ихээхэн шавхагдсан тул энэ оршуулах ёслолоор тэд цэрэг, улс төрийн сүр хүчээ харуулахыг зорив.
Хассан Насраллаг нас барсных нь дараахан нууцлаг байдлаар оршуулсан. Харин энэ удаагийн олныг хамарсан оршуулах ёслолд олон 10 мянган хүн цугларчээ.
Мөн энэ үеэр Израилийн арми Ливаны өмнөд болон зүүн хэсэгт хэд хэдэн байрлалд цохилт өгчээ. Израилийн мэдэгдсэнээр тэд Хезболлагийн зэвсгийн агуулахад халдсан аж. Мөн Насраллагийн авсыг дэлгэж гаргасны дараа оршуулах ёслолын гол талбайн дээгүүр нам өндөрт байлдааны онгоцуудаа нисгэжээ. Энэ үйлдлээ тэд Хезболлад хүргэж буй тодорхой мессеж гэж нэрлэсэн юм.
Хассан Насраллагийн үхэл 1982 онд байгуулагдсан бүлэглэлийн эрин үе дууссаныг илтгэх болсон. Партизан дайчдаар багаа бүрдүүлж эхэлсэн бүлэглэл удаандаа дөрвөн улсыг хамарсан бүс нутгийн хүчин болтлоо томорсон юм. Гэвч 2023 оны аравдугаар сарын 7-нд Хамас бүлэглэл Израиль руу гэнэтийн цохилт өгснөөр Хезболлагийн хувь заяа өөрчлөгдсөн гэхэд болно.
Хезболлагийн ерөнхий нарийн бичгийн дарга Наим Кассем гашуудагсдад хандан үг хэлэхдээ "Бид бүгд амиа алдсан ч хамаагүй Насраллагийн замналыг үргэлжлүүлэх болно" гэжээ.


















зочин 2 цагийн өмнө 66.181.160.101
Ёстой нусакууд юмаа … 9 сая Еврейг тойроод тэрбум гаран лалууд байгаа шдэ!!..
13р зуунд биднийг очход бас л нэг иймэрхүү нусакууд байсан болтой