Хуучирсан мэдээ: 2010.09.07-нд нийтлэгдсэн

Өнгөрснийг бүү дурс

Ямар ч харилцаанд өнгөрсөн үетэй холбоотой яриа сөхөгддөг.  Эрчүүд
ирээдүйн эхнэрийнхээ тухай бүхнийг мэдэх нь зүйн хэрэг ч зарим
тохиолдолд үнэнийг мэдэхгүй өнгөрөх нь хавьгүй дээр байдаг.  
1. Түүнд хүн болгон сайн байсан
Эрчүүд эхнэрийнхээ хувьд уулзаж, учирч байсан эрчүүдээс нь  хамгийн
мундаг гэж бодох дуртай. Бас өөрийгөө  ах дүү нарын чинь хувьд  чухал 
хүн гэж  тооцдог. Тиймээс түүнд аав ээжийгээ хуучин найз залууд чинь
амиа тавьдаг байсан гэдгийг хэлэх хэрэггүй.
2. Тэр мөнгө сайн олдог байсан
Хуучин найз залуу чинь мөнгө сайн  олдог байсан гэв үү?  Энэ бодлоо
өөртөө л хадгал. Хэрэв тэр хуучин найз залууг чинь баян гэдгийг мэдвэл 
түүнд маш тухгүй болно. Эрчүүд бүсгүйгээ сексээс авахуулаад хүссэн бүх
зүйлээр нь  хангахыг хүсдэг.  Хэрэв ингэж чадахгүй бол тэр сэтгэлээр
унах нь гарцаагүй.
3.  Тэр миний зүрхийг шархлуулсан
Бүтэлгүй дурлал түүнд аюулын дохио шиг л сонсогдоно. Эрчүүд өөрөөр
сэтгэдэг гэдгийг бүү март. Хэдийгээр хуучин найз залуу чинь дахин хэзээ
ч уулзмааргүй өөдгүй этгээд байсан ч эрчүүд үүнийг чинь  буруугаар
ойлгож, одоо ч холбоотой гэж бодно. Тиймээс өнгөрснийг сайнаар ч
муугаар ч дурсаад хэрэггүй.
4. Тэр чамаас дээр байсан
Зарим хосууд салсныхаа дараа ч уулзсан хэвээр байдаг. Нэгэнт тэд
уулзалдахгүйгээс хойш хуучин найз залуугынхаа тухай ярих шаардлага
байхгүй. Тийм хүн байсан гэдгийг ор тас март.
5. Тэр намайг  тийш нь аваачиж байсан   
Та хоёр нэгэнт л хос болсон бол үүнээс өмнөх цаг хугацааг огт дурсахгүй
байсан нь дээр.  Та хоёрын хувьд бүх зүйл шинэ байх ёстойг сана.
6. Тэр их хөгжилтэй байсан
Эрчүүд бүсгүйгээ  хөгжөөх дуртай. Өөрийгөө хамгийн хөгжилтэй эр гэдэг 
бодлыг нь үгүйсгэх хэрэггүй. Хэдийгээр хуучин найз залуу чинь түүнээс
илүү байсан ч энэ тухай үг цухуйлгаад хэрэггүй.
7.  Тэр  сексдээ галзуу сайн байсан
Секс.  Нэг л үг алдвал  буруу алхам хийсэнтэй адил.  Та дахиад л
ганцаараа үлдэх болно. Тэр таны хуучин найз залууг орондоо хэр сайн
эсвэл муу байсныг мэдэхийг хүснэ гэж бодож байна уу?  Ердөө ч үгүй.  

О. Халиун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж