Германы канцлер Олаф Шольц эвслийн засгийн газраа тараасны улмаас тус улсын бүх нийтийн сонгууль хоёрдугаар сарын 23-нд болсон. Урьдчилсан санал асуулгаар сөрөг хүчин давамгай байсан нь сонгуулийн өдөр ч мөн батлагдлаа. Тодруулбал, Канцлер Шольцийн Социал Демократ нам урьдчилсан санал хураалтаар гуравт жагсч, Христийн ардчилсан холбоо нам тэргүүлж байв.
Өнөөдөр сонгуулийн эцсийн дүн гарч, таамаглаж байсанчлан Христийн ардчилсан холбоо нам ялалт байгуулж, Фридрих Мерц дараагийн канцлер болох нь тодорхой боллоо. Германчууд Фридрих Мерцийг Европын хямралыг арилгах ерөндөг гэлцэж буй талаар бид өмнө нь онцолсон билээ.
Ялалтын эзэн Фридрих Мерц "Өнөө орой баяраа тэмдэглээд, маргааш өглөөнөөс ажилдаа орно. Миний өмнө хүлээж буй үүрэг хариуцлагаа ухамсарлаж байна" гэжээ.
Сонгуулийн дүнг танилцуулбал, Христийн ардчилсан холбоо нам 28.6 хувь, хэт барууны үзэлт "AfD" нам 20.8 хувь, хуучин эрх баригч Социал Демократ нам 16.4 хувийн санал авсан юм. Социал Демократ намын хувьд энэ нь түүхэн доод үзүүлэлт боллоо. Даваа гаригийн үүрээр урьдчилсан дүн гарахад "AfD" нам харьцангуй өндөр үзүүлэлттэй байсан тул тус намаас нэр дэвшигч Алис Вейдел итгэл найдвар дүүрэн байжээ. Тэрбээр Фридрих Мерцийн эвсэл байгуулах оролдлогыг бүтэлгүйтнэ гэж хэлсэн боловч удалгүй сонгуулийн газрын зураг өнгөө өөрчилж эхэлсэн байна.
Албан тушаалаасаа огцорсон Олаф Шольц эвсэл байгуулах хэлэлцээрт оролцохгүй гэж мэдэгджээ.
Зочин 2025-02-24 103.212.118.178
Мерц Украиныг Шольцоос илүү шийдэмгий дэмжиж таарна. Ингээд Англи, Франц, Герман, Польш,Недрланд,Итали, Чех тэргүүтэй Европын зонхилох том гүрнүүд Украиныг эрс шийдэмгий дэмжиж, бусад нь дагана. Европын байдал Украинд ашигтайгаар л эргэж байна даа.
зочин 2025-02-24 66.181.190.29
Мерцийн нам парламентэд олонх болоход хамгийн багадаа 108 суудал нэмэх хэрэгтэй Гэтэл Парламент дэх бүх намтай түнжин хагарсан, Хонь чоно болсон, Дэндүү консеватив Ногоонуудтай ойртох ч үгүй, Альтарнатив,зүүнийхэнтэй ярих ч үгүй Соц дек-тэй хамтарвал Шольцыг засгийн газарт оруулахгүй гэсэн , Шольц ч эвсэл байгуулах хэлэлцээрт нэгдэхгүй гэв, ОХУ-д дайсагнасан хэвээрээ, Трамптай зөрчилтэй, Энэ ялалтын эзэн яаж засгаа бүдүүлж яаж ажиллах юм бол, Германы уналт үргэлжлэх төлөвтэй байна
Отгоо2 2025-02-24 121.128.31.227
шольц меркел 2 чинь социоль нам гхчүүлээ.бодлогонв нийтийн бхаас өөр зам бхгүй.
Нэргүй 2025-02-24 103.212.162.217
Merkel Schulz 2 islamiin tsagaachdiin yund ni boldog bnaa boollljis hvrmeer islamiinhan🤮
Нэргүй 2025-02-24 66.181.176.169
Ардчилал ялжээ 2 жилийн дараа АНУд Ардчилал ялаад Трамп огцорноо
зочин 2025-02-24 66.181.190.29
Засгийн газраа байгуулахын тулд олонх болох ёстой, Гэтэл энэ эвсэл 26,8 хувийн санал авсан, 630 депутатын 180 гаруйг л бүрдүүлнэ, Шальц, Ногооныхон 28 гаруй, АдГ болон зүүнийхэн 29 хувийн санал авсан, Тэгээд хамгийн ойр үзэл бүхий Шольц эвслийн хэлэлцээрт орохгүй гэжээ, Хэнтэй эвсэж засаг бүрдүүлэх юм бол, ОХУ-ын эсрэг чиг,Трамптай зөрчилдөн,Украиныг дэмжих хандлагатай нам гэгддэг, ОХУ-тай харилцаа төдий л сайжрахгүй, эдийн засгийн нь уналт хэвээр үргэлжлэх байдалд орж болзошгүй юм,
Нэргүй 2025-02-24 202.179.26.115
Шольц гэж орон гаран барьцгүй нөхөр огцорсон нь болж
зочин 2025-02-24 66.181.190.29
Шольцгүйгээр энэ нам парламентэд олонх болж засгаа бүрдүүлэх боломжгүй харагдаж байна
Нэргүй 2025-02-24 66.181.184.70
Нацист намууд арай ялчихгүй л байгаа юм, Европчууд ч боловсролтой, ухаантай хэрсүү народ л доо !