Өмнөд Солонгост 49 сургууль хаагдана

Өмнөд Солонгост 49 сургууль хаагдана

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Өмнөд Солонгост 49 сургууль хаагдана

Өмнөд Солонгост төрөлтийн түвшин буурахыг дагалдаад сургуулийн насныхны тоо ч цөөрөх болсон. Тиймээс энэ онд нийт 49 бага, дунд, ахлах сургуулиудыг хаах болжээ. Үүнээс 43 сургууль буюу 88 хувь нь нийслэлээс алслагдсан мужуудад байрлаж байна. Сүүлийн жилүүдэд хот, мужуудын хэмжээнд сургуулиуд хаагдсаар байгаа ч энэ удаагийнх оргил үзүүлэлт болж байна. Тодруулбал, 2020 онд 33, 2021 онд 24, 2022 онд 25, 2023 онд 22, 2024 онд 33 сургууль тус тус хаагдсан.

Бүс нутгаар нь авч үзвэл нийслэл Сөүл хотод нэг ч сургууль хаагдахгүй. Харин Өмнөд Жоолла мужид хамгийн олон буюу 10 сургууль, Өмнөд Чунчонгд ес, Хойд Жооллад найм, Гангвонд долоо, Бусанд хоёр, Дэгүд нэг сургууль тус тус хаагдаж байна.

Боловсролын түвшингээр нь авч үзвэл энэ онд үүдээ барих 49 сургуулийн 38 нь бага сургууль бол найм нь дунд, гурав нь ахлах сургууль юм.

Өнгөрсөн онд улсын хэмжээнд 112 бага сургуульд нэг ч хүүхэд шинээр элсээгүй нь сургуулийн насныхны тоо цөөрсний тод илрэл болно. Энэ жил шинэ элсэгчгүй сургуулиудын тоо улам л нэмэгдэх төлөвтэй байгаа тул ийнхүү сургуулиуд үүдээ барихаас өөр аргагүй болжээ.

ЭХ СУРВАЛЖ: KOREA TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж