"Премьер лигийн цомын өрсөлдөөн дууслаа, Ливерпуль аварга болно"

"Премьер лигийн цомын өрсөлдөөн дууслаа, Ливерпуль аварга болно"

"Премьер лигийн цомын өрсөлдөөн дууслаа, Ливерпуль аварга болно"

Английн Премьер лигийн 26 дугаар тойргийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдээр боллоо. Энэ тойргийн оргил тоглолт нь аваргаа хамгаалагч Манчестер Сити болон энэ улирал лигийг тэргүүлж буй Ливерпуль багуудын хооронд өрнөв. Этихадад болсон тоглолт 2-0 гэсэн харьцаатай Ливерпулийн ялалтаар өндөрлөж, тэд 11 онооны илүүтэйгээр лигийг итгэл төгс тэргүүлж эхэлжээ. Харин талбайн эзэн Ситигийн тааруу улирал үргэлжилж, тэд дөрөвдүгээр байрт 44 оноотой үлдэв.

Дээрх тоглолтын үеэр Ливерпулийн фанатууд Этихадад "Бид лигт түрүүлнэ" гэж дуулцгааж байсан гэнэ. Тэдний ч зөв. Баг нь үнэхээр энэ улирал дийлдэшгүй байна. Шинэ улирлыг шинэ дасгалжуулагчтай эхлүүлсэн Ливерпулийг Арне Слотын гарт хэрхэх бол гэсэн хүлээлт үүссэн байсан. Асуултын хариултыг ч нидерланд мэргэжилтэн үр дүнгээрээ харуулж байна.

Нөгөө талд цомын төлөө өрсөлдөж яваа Арсенал клуб Вест Хэмийн талбайд 0-2 гэсэн харьцаатай хожигдож, өөрсдийгөө цомын өрсөлдөөнөөс бараг л гаргачихлаа. Тооцооллын хувьд тэдэнд боломж байгаа ч талбай дээрх тоглолтыг нь харвал Ливерпуль тийм олон тоглолтод бүдэрнэ гэж харагдахгүй байна.

Ситиг хожсон Арне Слот тоглолтын дараа "Бусад бүх лигт л хүснэгтийг тэргүүлэх тухтай байдаг байх. Гэтэл энэ лигт тийм биш. Тоглолт бүр л сорилт байдаг. Холбооны цомд хүртэл Плимаут Аржил биднийг шалгасан шүү дээ. Фанатууд маань юу хүссэнээ дуулж болно. Бид хийх ёстой зүйлээ үргэлжлүүлэн хийнэ" гэжээ.

Ситигийн дасгалжуулагч Пеп Гвардиола ч Ливерпулийг аварга болсон гэж хэлэхэд эрт байгааг сануулсан ч зогсоох боломж харагдахгүй байна гэв. Тэрбээр "Тэд Арсеналаас хэдэн онооны илүү байна? Тэд бас хэдэн тоглолтод хожигдсон бэ? Үүнийг харахад л хангалттай" гэжээ.

Харин Английн шигшээ багийн хаалгач асан, өдгөө телевизийн хөтлөгч, аналист болоод буй Жо Харт "Арсеналд одоо аваргын өрсөлдөөнд эргэн ирэх боломж байхгүй ээ. Тэд үлдсэн бүх тоглолтдоо ч хожиж болно. Гэхдээ аварга болоход хангалттай биш л болов уу? Премьер лигийн цомын өрсөлдөөн дууслаа, Ливерпуль аварга болно" гэлээ.

Энэ улирал "Египетийн хаан" Мохаммед Салах гайхалтай байна. Тэрбээр өчигдөр улирлын 30 дахь гоолоо оруулав. Мөн багийнхаа хоёр дахь гоолын дамжуулалтыг өгсөн. Ингэснээр энэ улирал 30 гоол оруулж, 21 гоолын дамжуулалт өгчээ. Нийт 51 гоолд оролцсон гэх "аймшигтай" үзүүлэлтийг дөнгөж хоёрдугаар сард үзүүллээ.

Одоо Ливерпулийг баярын жагсаалаа хийх автобусаа чимэглэ гэж Английн хэвлэлүүд бичиж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-02-24 139.5.217.80

Цагаан хэл ам холуур байг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж