XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, шинжлэх ухаан, эрчим хүч, мал аж ахуй, төрийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүст Монгол Улсын Төрийн дээд цол, одон медаль хүртээдэг уламжлалтай. Энэ жил цагаан сарын баярын өмнө урлагийн салбарынхан үтгон Ардын жүжигчин, Гавьяат жүжигчнээ хүлээн авах нь ээ.
Тодруулбал, УДЭТ-ын жүжигчин Ж.Оюундарийг театрын урлагт оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэл, бүтээсэн дүрүүдийг нь үнэлэн Монгол Улсын төрийн дээд шагнал “Ардын жүжигчин” цолоор, УДЭТ-ын жүжигчин М.Түвшинхүү, О.Гэрэлсүх нарыг театрын урлагт оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэл, бүтээсэн дүрүүдийг нь үнэлэн Монгол Улсын төрийн дээд шагнал Гавьяат жүжигчин цолоор шагнахаар болжээ. Мөн “Мандухай цэцэн хатан” түүхэн уран сайхны киноны Алтжингийн дүрээр үзэгч олныхоо сэтгэлд хоногшсон жүжигчин Н.Отгонтогос Монгол Улсын Гавьяат жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаахаар болсон байна.
Монгол Улсын Ардын жүжигчин Лоолийн Жамсранжав 1936 оны наймдугаар сарын 4-нд Ховд аймгийн Мянгад сумын Их арал гэдэг газар төрсөн. Тэрээр 1957 онд урлагийн сургуулийг найруулагч мэргэжлээр төгссөн бөгөөд 1957 оны наймдугаар сараас 11 сар хүртэл Өвөрхангай аймгийн соёлын ордонд найруулагч, 1957 оноос УДЭТ-т жүжигчнээр ажиллажээ. Нэрт жүжигчин Л.Жамсранжав нь Ж.Мольер “Скапены дамшиглал” жүжгийн Октав, Ф.Шиллер “Хар санаа, хайр сэтгэл” жүжгийн Фердинанд, У.Шекспир “Отелло” жүжгийн Родриго, Яго, “Лир ван” жүжгийн Францын хаан, “Гамлет” жүжгийн Гамлет, Э.Войныч “Овод” жүжгийн Овод, Б.Лхагвасүрэн “Тамгагүй төр” жүжгийн Арчуг зэрэг гол дүрийг бүтээж, 100 гаруй жүжигт оролцон тоглосон байна.
Түүний урлагт оруулсан их хувь нэмрийг төр өндрөөр үнэлж 1981 онд Монгол Улсын Гавъяат жүжигчин, 1996 онд Монгол Улсын Ардын жүжигчин цолоор шагнажээ.
Ардын жүжигчин Л.Жамсранжав агсны анхны гэргий Ө.Уранчимэг хэмээх хатагтай бий. Олон жил ханилж амьдралын жаргал зовлонг хамт туулахдаа зургаан хүүхэд төрүүлснээс урлагийн хүн болсон нь Гавьяат жүжигчин Ж.Оюундарь. Түүний охин Ж.Оюундарь удамшсан авъяасаа ургуулж, үргэлжлүүлж яваа Монголын ард түмний хайртай уран бүтээлч билээ. “Л.Жамсранжав бол эхийн хэвлийд яс, цуснаас бүрэлдэн ургасан “алт”. Энэ тунгаамал алтаар Монголын театр Гамлет, Фердинанд, Овод, Яго, Ишхүүг цутгасан. Ийм жүжигчин Монголын театр, урлагт дахин заяах эсэхийг бурхнаас асуу” хэмээн Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн нэгэнтээ хэлсэн байдаг.
Нэргүй 2025-02-24 66.181.187.34
Социализмын ууеийн хоцрогдсон шагнал тэмдээгээ одоо зогсоовол хамгийн сайн уйлст еренхийлегч болохоор бн бугдээрээ гавьяат болсонч урлаг театр узэгч оролгогуй дампуурч байгааг харахгуй бнуу найруулагч нэртэнгууд нь наадам найруулахаас цаашгуй жужигчид нь хошин шогдоос хэтрэхгуй дуучид хегжмийнхэн бугд шагналын дон туссан хумуус байдаг яана даа
Нэргүй 2025-02-24 202.5.206.59
гхйхмаар байна.
Зочин 2025-02-24 202.126.92.187
Энэ цаанаасаа урд зүгийн бодлогоор Ардын жүжигчин цолыг өгчлөө дөө. Аав нь урд зүгийнх.
MҮОНТ-ийн "Цагийн хүрд"-ийн мэдээ яагаад БНХАУ-ын Өвлийн наадмын мэдээгээр эхлэв. Тэр мэдээг Спортын мэдээний эхний мэдээ болгож болохоор байсан.
Сайшаалт Ерөөлт 2025-02-24 202.126.89.123
..НЭГ ТИЙМ ОЛИГТОЙ САЙН ЖҮЖИГЧИН БИШ ШҮҮ ДЭЭ…ЯААХАВ САЙН ЭЦГИЙНХЭЭ НЭРЭН ДЭЭР Л…
Нэргүй 2025-02-24 202.21.109.32
сайхан дүр санаанд орж ирэхгүй байна
DGG 2025-02-24 139.5.218.98
ЖАМСРАНЖАВЫН ХҮҮХЭД ГЭЖ ӨГЧ БАЙГАА ЮМ УУ ХААШАА ЮМ. НЭГ Ч ОЛИГТОЙ ДҮР САНААНД БУУХГҮЙ ЮМ
Зочин 2025-02-24 202.126.92.187
Хэхэ Ардын жүжигчин гэдэг арай л хүндэдсэн цол байна шүү. Үнэхээр сэтгэлд хоногшсон дүр бүтээсэн Мандухай цэцэн хатан-д бол ОК. Харин энэ мэдээнд аавыг нь магтаж байснаа охинд нь өгөөд ч байгаа юм шиг. Аавын ген өвлөсөн ч гээд байгаа юм уу?
Зочин 2025-02-24 45.117.34.146
Нүдээ олсон төрийн шагнал гэж харж байна. Төрийн өндөр шагнал хүртэж байгаа бүх хүмүүст чин сэтгэлээсээ байр хүргэе. Аз жаргал, сайн сайхныг хүсье. Зарим үед улс төрд орсон, дарга болсон, УИХ-ын гишүүн, сайд болсон болон түүний ах дүүс нар амархан, хямдхан, маш хурдхан төрийн өндөр шагнал хүртдэг. Эдгээр уран бүтээлчдэд шагнал олгохоор шийдсэн төр засгийн зөв шийдвэр байна гэж бодож байна. Бүх салбарыг төлөөлөн шагнал хүртэж байгаа хүмүүст ЦАГААН САРЫН баярын мэндийг дэвшүүлье.
Баа 2025-02-24 139.5.218.98
долоогч
зочин 2025-02-24 192.82.66.30
Т… бол яахав дээ л жүжигчин бусад нь бол яг хэмжээндээ авч байгаа шагнал байна цаана нь авьяаслан хүмүүс үлдсээр л байна Драмын театрын жүжигчин байсан Батсүхийн Болормаа гээд
Нэргүй 2025-02-24 66.181.181.205
Хэ цэс
Нэргүй 2025-02-24 103.212.116.234
БЯМБАЦОГТ өвөөд тэр гавьяат мавьяатаа өгчихөж болдоггүй юм бхдоо. Зарим нэгэн боовоо баздаг долоогч онигоочдоос хамаагүй дээр хүндээ.
Оюунгэрэл олон жил явсан. Юм авах хэрэгтэй. Баяр хүргэе.
Нэргүй 2025-02-24 103.212.116.234
БЯМБАЦОГТ гээд 1 өвөөд гавьяатыг нь өгчихөж болдоггүй юм бхдоо. Эсвэл ордон мордон луу нь өндөг энэ тэр шидчихээгүй биздээ.
Нэргүй 2025-02-24 66.181.160.115
icheech oyundari jingeree
Нэргүй 2025-02-24 139.5.219.13
ард шалан дээр
Зочин 2025-02-24 202.21.103.139
ээ чааваас…
Нэргүй 2025-02-24 203.98.76.176
Тийм сайн жүжигчин биш ш дээь шагнал бол ахдахаар хүн. Харин Бумбацогт бол естой жинхэнэ жүжигчин……
Нэргүй 2025-02-24 202.9.40.76
Баяр хүргье. Шагнал эзнээ олжээ
Нэргүй 2025-02-24 202.21.111.170
энэ хүүхний бүьээсэн дүрийг мэпэхгүй л юм байна
Нэргүй 2025-02-24 202.70.38.50
Хүүхдийн дуучин Наранцэцэг байна даа
Нэргүй 2025-02-24 202.72.245.121
Шагнал эзнээ олох сайхан шүү. Муу хэлж муухайгаар дуудах хэн ч байхгүй аргагүй дээ сайн жүжигчин гэж үнэлнэ гэдэг хамгийн том үнэлэмж юм шүү. Эдэн дунд жүжигчин ноён солиот Бямбацогт байхгүй байгаа нь маш их гайхшралыг төрүүлж байна. Бямбацогтод гавьяатыг нь өгөөсэй
Б. Гүнчинсүрэн 2025-02-24 202.126.89.118
Тэгмээрсэн дээ. Ж. Оюундарь чинь шал өөр хүн байхгүй юу. Бид нэг үеийн УБДС-ийнхан
Нэргүй 2025-02-24 45.117.34.146
Монгол Улсын Гавъяат жүжигчин Ж. Оюундарьд томоос том баяр хүргэе. Сайхан уран бүтээлч, авъяастай эмэгтэй шүү. Оюундарийн ангийн олон сайхан жүжигчид улсын цол, хэргэм хүртсэн. Бямбацогт жүжигчин удахгүй гавъяат жүжигчин цол хүртэнэ гэдэгт итгэлтэй байдаг шүү.
Нэргүй 2025-02-24 139.5.218.89
Эрчим хүчний сайд чойжилсүрэн яагаад үлдчихвээ ядаж соёлын тэргүүн авах хэмжээний эсрэг талын дүрний мастер шдээ
Нэргүй 2025-02-24 202.126.89.50
Гях,,,гяхх,,,гяхх,,,гоё,,,,
Нэргүй 2025-02-24 202.126.89.82
Бямбацогт яагаад үлдчихвээ.
Нэргүй 2025-02-24 139.5.218.89
Данх ч гэсэн ардын байг гэхэд гавъяат бол баараггүй шдээ
Нэргүй 2025-02-24 139.5.218.89
Данх бол мундаг жүжигчин шдээ
Гутал 2025-02-24 202.9.46.167
цэргийн дээдийн гутлын хулгайч уу даа?
Нэргүй 2025-02-24 104.28.68.90
Мундаг жүжигчин шүү