"Хязгаарлалтын бүсэд торгуулаад цааш явбал дараагийн цагдаа ахиад торгоно"

"Хязгаарлалтын бүсэд торгуулаад цааш явбал дараагийн цагдаа ахиад торгоно"

"Хязгаарлалтын бүсэд торгуулаад цааш явбал дараагийн цагдаа ахиад торгоно"

Сар шинийн баяртай холбоотойгоор хоёрдугаар сарын 22-27-ний хооронд автомашинуудыг улсын дугаарын тэгш сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах болсон. Тиймээс өнөөдөр /2025.02.24/ сондгой тоогоор төгссөн улсын дугаартай автомашин замын хөдөлгөөнд оролцоно. Тодруулбал, энэ сарын 22, 24, 26 ны өдрүүдэд сондгой, 23, 25, 27-ны өдрүүдэд тэгш тоогоор төгссөн машинууд замын хөдөлгөөнд оролцох юм. Хэдий дугаарын хязгаарлалт үйлчилж эхэлсэн ч иргэд санаатай болон санамсаргүй байдлаар замын хөдөлгөөнд оролцох тохиолдол цөөнгүй гарч байгаа аж.

Тээврийн цагдаагийн албанаас тодруулснаар "Хязгаарлалтын бүс дотор хотхон хороолол дундаас гарч ирээд хөдөлгөөнд оролцоод байгаа тохиолдлууд гарч байна. Тэр тохиолдлуудад зөрчлийн хуулийн 14.7.57 заалтаар хариуцлага тооцож байгаа. Торгуулаад цааш явбал дараагийн цагдаа ахиад торгоно" гэлээ.

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир мэдээлэхдээ "Үндэсний их баяр наадам болон сар шинийн баяр дөхөхөөр замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг тул улсын дугаарын тэгш сондгой хязгаарлалтыг үе шаттайгаар зохион байгуулж ирсэн. Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийн дагуу хоёрдугаар сарын 22-27-ний өдрийн хүртэлх хугацаанд зургаа хоног өглөөний 08:00 цагаас оройны 20:00 цаг хүртэл  хязгаарлалт хийх гэж байна.  Өвлийн бүсчлэл хэвээрээ. Таван Шарын уулзвараас зүүн тийш Чулуун-Овооны уулзвар. Хойшоо 32-ын уулзвар. Урд хэсэг МИС -ийн уулзвар, 120 мянгатын уулзвар байгаа. Нэмэгдсэн нь МИС -ийн уулзвараас 19-ийн үйлчилгээний төвийн Дунд голын зам нэмэгдсэн. Мөн Махатма Гандигийн гудамж нэмэгдсэн. Урагшаа И Мартын уулзвар хүртэлх зам нэмэгдсэн. Иргэд та бүхэн зургаа хоногийн хугацанд тэгш сондгойгоор хөдөлгөөнд оролцохдоо цагдаагийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж хөдөлгөөндөө соёлтой оролцоорой" хэмээн уриалсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

. 2025-02-24 66.181.179.93

uasa tgdg l bzde

Avatar

Зочин 2025-02-24 139.5.217.115

Нэг удаад торгохдоо шүлс шиг жаахан юмаар торгосноос ахиухан мөнгөөр даацтайхан торгочих хэрэгтэй.Тэгэхгүй бол нэг заалтаар хоер торгохгүй ээ гээд маргаад байхын нэмэр..

Avatar

Нэргүй 2025-02-24 66.181.185.230

өчигдөр гадуур ажлуудаа амжуулсан. түгжрэлгүй тун сайхан байлаа. төврүү чиглэсэн зарим уулзварууд дээр л хязгаарлалт зөрчсөн машинуудыг буцааж байгаатай холбоотой машинууд овоорч багахан түгжирч байсан байсан

Avatar

Нэргүй 2025-02-24 59.153.115.194

"Нэг зөрчилд 2 дахин шийтгэл ногдуулж болохгүй" гэдэг суурь зарчим мэддэггүй ээ??!! Хориотой бүсээс гарахын тулд дээшээ нисээд явчихгүй, цааш явж байж л гардаг юм байгаа биз дээ??

Avatar

Нэргүй 2025-02-24 66.181.185.230

буцаж яваад л гарчих юм бишүү

Avatar

Өвгөн Балдан 2025-02-24 59.153.113.103

Дугааарын хязгаарлалт бол харгис дэглэм. Үүнийг болиулах хэрэгтэй. Зам ашигласны татвар авчихаад ашиглуулахгүй гэдэг чинь бурангуй ёс.

Avatar

Нэргүй 2025-02-24 66.181.185.230

зөнөг минь хуцалгүй хар цайгаа гудраад хэвтэж бай. ажил амжуулах гэж гараад зам дээр хонохгүйн тулд энэ хязгаарлалтыг хийж байгаа юм.

Avatar

Зочин 2025-02-24 103.212.116.128

Балдан өвгөн балайраад байгаарай

Avatar

ЗОЧИН 2025-02-24 66.181.181.229

ТОРГОДОГ ШИГЭЭ ЭРХИЙГ НЬ ХЯЗГААРЛАСАН БҮХ ӨДРҮҮДИЙНХЭЭ ТАТВАР, ЗАМ АШИГЛАСНЫ ХУРААМЖИЙГ ХАСАХАА МАРТАВЗАЙ.
60 ОРЧИМ ӨДӨР БАЙНА ШҮҮ.

Avatar

Отгоо 2025-02-24 203.91.115.48

Хууль зөрчсөн энэ үйлдэлд давхар шийтгүүлсэн иргэн байвал ШҮҮХ д хандахад баараггүй ялна даа

Avatar

Нэргүй 2025-02-24 202.55.191.130

1 зөрчилд 1-ээс илүү шийтгэл ноогдуулж болно гэсэн хуулийн заалтаа гаргаад ир

Avatar

Нэргүй 2025-02-24 66.181.190.30

Торгууль бол тухайн зөрчлийг арилгуулах зорилгоор тавьж буй хуулийн арга хэмжээ. Цагдаа боль гээд торгосон байхад чих дахиад хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн тул дахин торгох хуулийн эрх нь нээгдэж байна

Avatar

Нэргүй 2025-02-24 202.131.234.123

чи зам дээр хаяад яваад өгөх нь дээ

Avatar

Нэргүй 2025-02-24 202.70.44.46

Журамлаагүй л бол нэг зөрчилд давтан шийтгэл ноогдуулах боломжгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж