“Орфей” театрын "Амьдрахуй"-г франчайз эрхээр худалдана

“Орфей” театрын "Амьдрахуй"-г франчайз эрхээр худалдана

“Орфей” театрын "Амьдрахуй"-г франчайз эрхээр худалдана
Орчин цагийн хятадын нэрт зохиолчдын нэг Үй Хуагийн “Амьдрахуй” романаас сэдэвлэсэн “Орфей” театрын драмын жүжгийг олон улсын франчайз эрхээр ОХУ-ын БНТУ-ын Кызыл хотын үндэсний их театр худалдан авахаар болжээ. “Амьдрахуй” драмын жүжиг Мягмаранарангийн Батболдын найруулгаар 2024 онд үзэгчид хүрсэн бөгөөд мэргэжлийн судлаач, шүүмжлэгчид болон үзэгчдээс өндөр үнэлгээ хүртсэн байдаг. Жүжгийн гол дүрүүдэд Гавьяат жүжигчин Д.Баттөмөр, Д.Ганцэцэг нар тоглосон. Мөн тус жүжгийн найруулагчаар М.Батболд, ерөнхий продюсераар Т.Ариунчимэг нар ажилласан юм.
Үзэгчдэд амьдрах эр зориг, хайрлах хүлцэхийн дэнсийг ухааруулж, драмын онцлог, театрын соёлыг мэдрүүлсэн тус жүжиг нь нийт 1.2 тэрбум төгрөгөөр бүтсэн гэдэг.
Орчин цагийн хятадын нэрт зохиолчдын нэг Үй Хуа 1960 онд Ханжөү хотод эмчийн гэр бүлд төржээ. Дунд сургуулиа дүүргэсний хойно муждаа таван жил шүдний эмчээр ажиллаж байгаад Бээжин хотын Лү Шюнь утга зохиолын сургуульд элссэн байна. Харин уран бүтээлийнхээ гарааг 1983 оноос эхэлсэн бөгөөд монгол уншигчдын гарт өдгөө хүрээд буй “Амьдрахуй” туужаа 1992 онд хэвлүүлжээ. Тухайн үед хятадын коммунист намын үзэл суртлыг буруугаар сурталчилсан хэмээн тус тууж хориотой байсан ч дарамт шахалтыг даван гарав. Харин тууж “To Live” нэртэйгээр өрнөдийн улс орон руу орчуулагдсан цагаас эхлэн судлаачид коммунизмын үр нөлөөний талаар тус туужтай холбогдуулан нэлээдгүй шүүмж, эргэцүүлэл бичсэн байна.

Эл алдартай романаар хятадын алдарт найруулагч Жан Имоу ижил нэрт кино бүтээсэн нь мөн нэлээдгүй шуугиан тарьж, Каннын кино наадмаас шагнал хүртэж байсан удаатай.

Тэгвэл "Орфей" театрын хамт олон хүний амьдралын тухай олон эргэцүүлэлд хөтөлдөг намрын өдрүүдэд уг бүтээлээс сэдэвлэсэн “Амьдрахуй” драмын жүжгийг 2024 онд үзэгчдэдээ хүргэсэн. Тус жүжгийн зохиолчоор “Тагтаа” хэвлэлийн газрын орчуулагч, яруу найрагч Мөнхцолын Батбаяр ажилласан юм. Тэрбээр Үй Хуагийн “Амьдрахуй”, “Цусаа худалдсан тэмдэглэл”, “Вэн хот” зэрэг зохиолуудыг монгол хэлнээ хөрвүүлэн уншигчдад хүргэсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж