НОБГ: Иргэд шөнийн цагаар галд өртөх эрсдэлтэй байна

НОБГ: Иргэд шөнийн цагаар галд өртөх эрсдэлтэй байна

НОБГ: Иргэд шөнийн цагаар галд өртөх эрсдэлтэй байна

Нийслэлийн Онцгой байдлын газраас /НОБГ/ өнөөдөр/2025.02.24/ сар шинийн баярын амралттай холбоотойгоор сэрэмжлүүлэг мэдээлэл хийлээ.


НОБГ “Дөрвөн асуудал-Нэг шийдэл” аяныг зарлаж байгаа бөгөөд нийслэлийн хэмжээнд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд гал түймэр, гамшгийн 6750 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Эдгээрийн 48.6 хувийг гэр хорооллын гал түймэр, 28.5 хувийг нийтийн орон сууцны барилгад гарсан гал түймэр эзэлж байна.

Гал түймрийн улмаас сүүлийн дөрвөн жилд 124 хүн амь насаа алдсан бөгөөд шөнийн цагаар 72.6 хувь, өдрийн цагаар 27.4 хувь нь өртсөн байна. Энэ мэдээллээс харахад, иргэд шөнийн цагаар гал түймрийн улмаас хохирч, өртөх эрсдэлтэй байна.

Мөн энэ хугацаанд нийт 22.7 тэрбум төгрөгийн хохирол учирсан бөгөөд 90 орчим хувь нь гал түймрийн хохирол эзэлж байгааг албаныхан мэдээллээ. Нийтийн тээврийн болон автомашины нийт 502 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн бөгөөд 38 автобус, 390 суудлын автомашин, ачааны машин 55, хүнд механизм 19, нийт нэг тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Түүнчлэн сар шинийн баяраар иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Нийтийн тээврийн бодлогын газар, БОГ, УБХЗАА-ны Сайжруулсан шахмал түлшний хяналтын хэлтэс хамтран дээрх аяныг хэрэгжүүлэх юм байна. Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээлснээр баярын өдрүүдэд хотын захыг чиглэсэн автомашины хөдөлгөөн нэмэгддэг учир Тээврийн цагдаагийн албатай хамтран тухайн үеүдэд автомашины хөдөлгөөнийг сааруулах ажлыг хийнэ гэлээ. Өнөөдрийн байдлаар нийслэлд ажлын өдрүүдэд 1123 нийтийн тээвэр үйлчилгээнд явж байгаа бол сар шинийн баярын өдрүүдэд нийт 933 нийтийн тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилнэ.

УБХЗАА-ны Сайжруулсан шахмал түлшний хяналтын хэлтсээс гэр хорооллын өрхүүдэд хийх хяналт шалгалтын ажлаа үргэлжлүүлж байгаа бөгөөд, хяналт шалгалтын хүрээнд иргэдийн гэрт суурилуулсан угаарын хий мэдрэгч хангалтгүй байгааг хэлсэн юм. Үүнээс шалтгаалан иргэд угаартах эрсдэл үүсч байгаа тул баярын өдрүүдэд сонор сэрэмжтэй байж, угаарын хий мэдрэгчийнхээ ажиллагааг шалгах, эвдэрсэн тохиолдолд шинээр солих, яндангаа хөөлөх зэрэг арга хэмжээ авч аюулгүй байдлаа хангахыг албаныхан анхаарууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-02-24 14.1.81.125

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ АЛБАНЫ ДАРГА ЛХАГВАДОРЖИЙН ХУРАНДАА БАЯРСАЙХАН ДАРГА НЬ АВИЛГА АЛБАН ТУШААЛЫН ХЭРГЭЭР 2025 ОНЫ 02 ДУГААР САРЫН 13-НД НЭЭЛТТЭЙ ХУРАЛДАЖ УЛААНБААТАР ХОТЫН ДАВЖ ЗААЛДАХ ШҮҮХИЙН ШҮҮХИЙН ТАСЛАН СЭРГИЙЛЭХ ХУУЛИАР ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛИЙН 22.1 ЗААЛТААР 5 ЖИЛ ХҮРТЭЛХ ХУГАЦААНЫ ЯЛ АВСАН. ГЭСЭН Ч ГЕНЕРАЛЫН НАЙЗ УЧИР АЖЛАА ХИЙЖ БАЙНА.ЭНЭ ШУДАРГА ЁС УУ

Avatar

Нэргүй 2025-02-24 14.1.81.125

МОНГОЛ УЛСЫН ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГАД ИЙМ ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦОО ДУТАГДАЖ БАЙНА.ЖИШЭЭ НЬ.ГАЛ ТҮЙМРИЙН УТААНД ХОРДСОН БОЛОН ХИЙН ТҮЛШНИЙ САВАНД ЦОХИГДОЖ НАС БАРСАН 7 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ ХОХИРООСОН БЗД-ИЙН ГАЛЫН БАЙГУУЛЛАГЫН ДАРГА ХУЛХИ ХУРАНДАА ПҮРЭВДОРЖ НЬ НЭРТЭЙ РЕП ХАМТЛАГИЙН ДАРГА ХИЙДЭГ ХҮН. ТЭР НӨХӨР АЖИЛ ХИЙХЭЭС ИЛҮҮТЭЙ ШӨНИЙН КЛУБ ДЭЭР ХӨГЖИМ ТОГЛОЖ ДУУ ДУУЛДАГ БАЙХ ШҮҮ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж