USAID-ын ажилтнууд "дэлхийг орхив"

USAID-ын ажилтнууд "дэлхийг орхив"

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
USAID-ын ажилтнууд "дэлхийг орхив"

АНУ-ын Олон улсын тусламжийн агентлагийн олон мянган ажилтан Трампийн засаг захиргааны шийдвэрээр халагдсан. Тэд Баасан гаригт Вашингтон Д.С. дахь оффисоо орхин явжээ. Эд зүйлсээ баглан гарах ажилтнууд "Бид дэлхийг орхиж байна", "Та АНУ-ын Олон улсын тусламжийн агентлагаас хүмүүнлэгийн ажилтнуудыг нь явуулж болно. Гэхдээ хүн төрөлхтөнөөс хүмүүнлэг байдлыг салгаж авч чадахгүй" гэх зэргээр Трампад хэлэх үгээ хайрцагнууд дээрээ бичжээ. Зарим ажилтан оффисоо орхин гарахдаа уйлж явааг зургаас харж болно.

Халагдсан ажилтнуудыг АНУ-ын Олон улсын тусламжийн агентлагийг дэмждэг олон иргэн сайн дураараа оффисын гадна угтан авчээ. Тэд мөн "Бид АНУ-ын Олон улсын тусламжийн агентлагт хайртай", "Үйлчилгээнд тань баярлалаа" гэх зэрэг бичиг барьсан байв.

Одоогоор тус байгууллагад 8000 орчим ажилтан харьяалагддаг. Эндээс 300 хүрэхгүй ажилтан л ажилтайгаа үлдэх төлөвтэй байна. Цаашид гадаадын улс орнуудад хэрэгжүүлдэг цөөн хэдэн хөтөлбөрөө л тус агентлаг үргэлжлүүлнэ.

Элон Маск тэргүүтэй Засгийн газрын үр ашгийн хэлтэс АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийг үргүй зардал гаргасан гэж шүүмжилсэн билээ. Энэ хүрээнд "Газад төвтэй терроризмын эсрэг буяны байгууллага"-д 900 мянга гаруй ам.доллар, "Сербийн ажлын байр, бизнесийн хамтын нийгэмлэгийн олон талт байдал, тэгш байдал, оролцоог нэмэгдүүлэх" зорилготой 1.5 сая ам.долларын хөтөлбөр, Иракт "Sesame" гудамжны шоуг зохион байгуулахад 20 сая ам.доллар зэрэг эргэлзээтэй зардлын хэд хэдэн жишээг дэлгэн тавьжээ.

ЭХ СУРВАЛЖ: FOX NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 66.181.176.74

Сайхан будлианы эзэд ажлаа өгч байна. Улс орнуудад үймээн самуун дэгдээж байсан "өнгөт хувьсгал"-уудын тоо цөөрөх боллоо.

Avatar

ee 28 минутын өмнө 202.131.227.42

Хүүшээ ямар худлаа, буруу ойлгогдохоор орчуулдаг юм бэ. "We are abandoning the world" гэхээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байсан улс орон, дэлхий даяарх хамтрагчдаа хүнд хэцүү нөхцөлд орхилоо гэсэн санаагаа л хэлж байна шд. Ямар дэлхийгээс зайллаа гэж байгаа биш дээ хаха

Avatar

Нэргүй 54 минутын өмнө 139.5.219.182

sdaa tanai site sanhuujilt avdag bsan te mongolch gesen ene baiguulga mongold yu hiij bsaniig sudlah heregtei

Avatar

Нэргүй 30 минутын өмнө 202.131.227.42

Mongold mungu l orulj irj bidnii amidrald tusalsan bh doo chaavas. Trump odoo ingej l baig, heden jiliin daraa soligdhoor ni USAID yamar heregtei baisan gazryg ustgasan geed yarinashd. Medleggui, bolovsrolgu humuus hudlaa tarhi ugaalt hiij, ajil hiij bsn oyunlag humuusee shahaj gargaad tom tenegtsen bdiin

Avatar

ss 2 цагийн өмнө 183.177.100.4

Tanai site sanxuujdeag tee sdaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж