ЗГ: Цагаан сарын амралтыг хуульд харшлахгүйгээр хэрхэн зохицуулахыг асуудлыг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2025.02.24-нд нийтлэгдсэн

ЗГ: Цагаан сарын амралтыг хуульд харшлахгүйгээр хэрхэн зохицуулахыг асуудлыг хэлэлцэнэ

ЗГ: Цагаан сарын амралтыг хуульд харшлахгүйгээр хэрхэн зохицуулахыг асуудлыг хэлэлцэнэ

Монголчуудын уламжлалт Цагаан сарын баяр дөрвөн өдрийн дараа тохиох юм. XVII жарны "Хөхөгчин" хэмээх модон могой жилийн хаврын тэргүүн сарын шинийн 2-ны өдөр гуравдугаар сарын 1-нд тохиож буй. Өөрөөр хэлбэл, энэ жил шинийн нэгэн тасарсан учир шинийн 2, 3-ны өдөр бүх нийтээрээ амраад Даваа гаригаас ажил эхлэхээр болсныг Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан мэдэгдсэн. Учир нь Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4.1.3-т “Цагаан сараар билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-нд амарна” гэж заасан учраас уг хуулийг зөрчих боломжгүй юм.

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах бүрэн эрх нь ганцхан УИХ-д байдаг.  УИХ-ын намрын чуулган өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд өндөрлөж, ирэх сарын 17 хүртэл завсарлаад буй. Тиймээс Цагаан сарын баяраас урьтаж УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж дээрх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах боломж харагдахгүй байгаа юм.  Тиймээс Цагаан сарын амралтын хугацааг сунгах боломжгүй буюу шинийн 1,2-нд бүх нийтээр амрах юм.

Гэсэн хэдий ч зарим хуульчид Цагаан сарын баяраар гурав хоног амрах боломжтой талаар цахим орчинд байр сууриа илэрхийлээд байна. Тухайлбал, Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Б.Буяндэлгэр “Хуулийг зөв ойлгож хэрэглэх буюу Засгийн газар тогтоол гаргаж, Цагаан сарын амралтыг гурав хоног болгох боломжтой” гэсэн байр суурь илэрхийлжээ. Тэрбээр “Тухайн хууль, хуулийн зүйл заалтыг баталсан хууль тогтоогчийн хүсэл зориг тун чухал. УИХ Цагаан сарын шинийн 1, 2, 3-ны өдрийг нийтээр амрах баярын өдөр болгон тогтоохдоо Монголын ард түмний уламжлал, ёс заншилд гүн хүндэтгэлтэй хандаж хахир өвлийг өнтэй давж, урин хавартай золгосны баяраар нь өргөн дэлгэр баярлуулж, цэнгүүлэх, өвлөж ирсэн зан үйлээ амар амгалан үйлдэх боломжийг хангах хүсэл зоригийн үүднээс Цагаан сарын эхний 3 өдөр нь ямар ч тохиолдолд амралтын өдөр байхаар хуульчилсан болох нь тодорхой бөгөөд ойлгомжтой. Харин энэ жил билгийн тооллын Цагаан сарын шинийн 1 байхгүй таарсан нь тухайн хуулийг батлах цаг үед урьдчилан харах боломжгүй байдлаас шалтгаалсан эрх зүйн хийдлийг үүсгэж байх тул энэхүү хийдлийг хэрхэн зөв шийдэх вэ гэдэг асуудал тулгарч байна. Аутентик буюу хууль тогтоогчийн тайлбар (УИХ-ын тогтоол) гарч болох боловч энэ нь цаг хугацааны хувьд боломжгүй байна. Дээд шүүхийн тайлбар (легал тайлбар) эрх зүйн тодорхойгүй байдлын улмаас гарах боломжгүй. Иймээс Засгийн газар Хөдөлмөрийн тухай хуулийн зорилго, үзэл баримтлал, агуулга, хуулийг батлан гаргах үед дээрх хийдлийг урьдчилан харах боломжгүй байсан нөхцөл байдал зэргийг харгалзан дээр дурдсан хууль тогтоогчийн хүсэл зориг ард түмний нийтлэг эрх ашигт нийцсэн байх зайлшгүй шалгуурыг хангаж байх тул Засгийн газар энэ асуудлыг тогтоол гарган "Хөхөгчин" хэмээх модон могой жилийн Цагаан сарын шинийн 2, 3, 4-ний өдрүүдийг нийтээр амрах өдрүүд гэж тодотгон шийдвэрлэх бүрэн боломжтой юм” гэжээ. Тэгвэл энэ Лхагва гаригт хуралдах Засгийн газрын хуралдаанаар 11-11 төвд ирсэн санал гомдлыг үндэслэн цагаан сарын амралтыг хуульд харшлахгүйгээр хэрхэн зохицуулахыг асуудлыг авч хэлэлцэхээр болсон байна.

2025 онд бүх нийтээр амрах баярын болон тэмдэглэлт өдрүүдийг танилцуулж байна

Монгол Улсын Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар жилд есөн удаа баярын болон тэмдэглэлт өдрүүд тохиож байгаа бөгөөд нийт 16 өдөр амарч байна.

2025 онд Цагаан сарын шинийн нэгэн тасарч буй тул гуравдугаар сарын 1, 2-ний өдрүүдэд амарна. Мөн Бурхан багшийн их дүйчин өдрийг зуны тэргүүн сарын шинийн 15-нд тэмдэглэдэг. Энэ өдөр нь аргын тооллын зургаадугаар сарын 11-ны өдөр тохиож буй.

Их Эзэн Чингис хааны өдрийг өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд тэмдэглэдэг. Энэ өдөр 2025 оны арваннэгдүгээр сарын 21-нд тохиож буй.

Түүнчлэн 2022 оны зургаадугаар сарын 28-ны өдөр тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар Үндэсний их баяр наадмаар албан ёсоор зургаан хоног амардаг болсон юм. Өөрөөр хэлбэл, долоодугаар сарын 10-15-ны өдрүүдэд бүх нийтээр амрах юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
6
БурууБуруу
4
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж