Монголчуудын уламжлалт Цагаан сарын баяр дөрвөн өдрийн дараа тохиох юм. XVII жарны "Хөхөгчин" хэмээх модон могой жилийн хаврын тэргүүн сарын шинийн 2-ны өдөр гуравдугаар сарын 1-нд тохиож буй. Өөрөөр хэлбэл, энэ жил шинийн нэгэн тасарсан учир шинийн 2, 3-ны өдөр бүх нийтээрээ амраад Даваа гаригаас ажил эхлэхээр болсныг Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан мэдэгдсэн. Учир нь Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4.1.3-т “Цагаан сараар билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-нд амарна” гэж заасан учраас уг хуулийг зөрчих боломжгүй юм.
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах бүрэн эрх нь ганцхан УИХ-д байдаг. УИХ-ын намрын чуулган өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд өндөрлөж, ирэх сарын 17 хүртэл завсарлаад буй. Тиймээс Цагаан сарын баяраас урьтаж УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж дээрх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах боломж харагдахгүй байгаа юм. Тиймээс Цагаан сарын амралтын хугацааг сунгах боломжгүй буюу шинийн 1,2-нд бүх нийтээр амрах юм.
Гэсэн хэдий ч зарим хуульчид Цагаан сарын баяраар гурав хоног амрах боломжтой талаар цахим орчинд байр сууриа илэрхийлээд байна. Тухайлбал, Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Б.Буяндэлгэр “Хуулийг зөв ойлгож хэрэглэх буюу Засгийн газар тогтоол гаргаж, Цагаан сарын амралтыг гурав хоног болгох боломжтой” гэсэн байр суурь илэрхийлжээ. Тэрбээр “Тухайн хууль, хуулийн зүйл заалтыг баталсан хууль тогтоогчийн хүсэл зориг тун чухал. УИХ Цагаан сарын шинийн 1, 2, 3-ны өдрийг нийтээр амрах баярын өдөр болгон тогтоохдоо Монголын ард түмний уламжлал, ёс заншилд гүн хүндэтгэлтэй хандаж хахир өвлийг өнтэй давж, урин хавартай золгосны баяраар нь өргөн дэлгэр баярлуулж, цэнгүүлэх, өвлөж ирсэн зан үйлээ амар амгалан үйлдэх боломжийг хангах хүсэл зоригийн үүднээс Цагаан сарын эхний 3 өдөр нь ямар ч тохиолдолд амралтын өдөр байхаар хуульчилсан болох нь тодорхой бөгөөд ойлгомжтой. Харин энэ жил билгийн тооллын Цагаан сарын шинийн 1 байхгүй таарсан нь тухайн хуулийг батлах цаг үед урьдчилан харах боломжгүй байдлаас шалтгаалсан эрх зүйн хийдлийг үүсгэж байх тул энэхүү хийдлийг хэрхэн зөв шийдэх вэ гэдэг асуудал тулгарч байна. Аутентик буюу хууль тогтоогчийн тайлбар (УИХ-ын тогтоол) гарч болох боловч энэ нь цаг хугацааны хувьд боломжгүй байна. Дээд шүүхийн тайлбар (легал тайлбар) эрх зүйн тодорхойгүй байдлын улмаас гарах боломжгүй. Иймээс Засгийн газар Хөдөлмөрийн тухай хуулийн зорилго, үзэл баримтлал, агуулга, хуулийг батлан гаргах үед дээрх хийдлийг урьдчилан харах боломжгүй байсан нөхцөл байдал зэргийг харгалзан дээр дурдсан хууль тогтоогчийн хүсэл зориг ард түмний нийтлэг эрх ашигт нийцсэн байх зайлшгүй шалгуурыг хангаж байх тул Засгийн газар энэ асуудлыг тогтоол гарган "Хөхөгчин" хэмээх модон могой жилийн Цагаан сарын шинийн 2, 3, 4-ний өдрүүдийг нийтээр амрах өдрүүд гэж тодотгон шийдвэрлэх бүрэн боломжтой юм” гэжээ. Тэгвэл энэ Лхагва гаригт хуралдах Засгийн газрын хуралдаанаар 11-11 төвд ирсэн санал гомдлыг үндэслэн цагаан сарын амралтыг хуульд харшлахгүйгээр хэрхэн зохицуулахыг асуудлыг авч хэлэлцэхээр болсон байна.
2025 онд бүх нийтээр амрах баярын болон тэмдэглэлт өдрүүдийг танилцуулж байна
Монгол Улсын Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар жилд есөн удаа баярын болон тэмдэглэлт өдрүүд тохиож байгаа бөгөөд нийт 16 өдөр амарч байна.
2025 онд Цагаан сарын шинийн нэгэн тасарч буй тул гуравдугаар сарын 1, 2-ний өдрүүдэд амарна. Мөн Бурхан багшийн их дүйчин өдрийг зуны тэргүүн сарын шинийн 15-нд тэмдэглэдэг. Энэ өдөр нь аргын тооллын зургаадугаар сарын 11-ны өдөр тохиож буй.
Их Эзэн Чингис хааны өдрийг өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд тэмдэглэдэг. Энэ өдөр 2025 оны арваннэгдүгээр сарын 21-нд тохиож буй.
Түүнчлэн 2022 оны зургаадугаар сарын 28-ны өдөр тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар Үндэсний их баяр наадмаар албан ёсоор зургаан хоног амардаг болсон юм. Өөрөөр хэлбэл, долоодугаар сарын 10-15-ны өдрүүдэд бүх нийтээр амрах юм.
Нэргүй 2025-02-24 203.91.119.46
Битүүний өдрийг амаралтын өдөр болгоорой
Би 2025-02-24 66.181.187.198
Би амарчич амжихгүй байна
Би 2025-02-24 66.181.187.198
7 хоног амарах хэрэгтэй
Нэр 2025-02-24 66.181.187.198
7 хоног амарах хэрэгтэй утаа унараа яанзалахгүй бэйж ядаад 7 хоног амараагаач
Нэргүй 2025-02-24 66.181.186.75
ү.х ийн 6.2 шигээ чаагаач
Нэргүй 2025-02-24 203.91.119.46
Битүүнээс шинийн 4 н хүртэл амраах нь зөв
Нэргүй 2025-02-24 203.91.119.46
Санал: Битдүүний өдөр буюу 5 дахь өдөр хүмүүс ажил хийх ч үгүй, тэгээд хагас бүтэн сайнд шинээлнэ, нэг дэх өдөр хөдөө гадаанаас хүмүүс яар чирээд нэгдэх өдрийн ажил угаасаа замхарна, тэгээд ч ажлын газрын золголт нтр гээд ажил хийхгүй. Иймд 2025 оны 2 дугаар сарын 28-наас 3-р сарын 4 хүртэл өдрйиг амралт гэж шийдэх хэрэгтэй. тэгвэл ард иргэдийн үзэл бодлыг ч хүндэтгэсэн, мөн осол аваар гаргасан иргэдийн өмнөөс ЗГ хэмүүлж бухимдсан ард түмний шүлшээр будагдахгүй, иргэд ч тааламжтай хүлээж авах хэ
Нэргүй 2025-02-24 203.91.119.46
битүүнд хэн ч төрийн байгууллагаар үйлчлүүлэхгүй, тэгээд хагас бүтэн сайнд шинэлээд гэдсээ хагартал ууж идсэн, бачимдаж 2 өдөр айл хэссэн хүмүүс 1 өдөр нь ажиллах тэнхээгүй болно. тиймд битүүнээс шинийн 4-н хүртэл амраагаад шинийн 5-наас ажил эхэлбэл сар хуучирчихсан нээх илүү дутуу юманд самгардаад байхгүй ажиллана.
medehguie 2025-02-24 66.181.161.105
Tsagaan saraar 7 honog amaraarai bn a
Нэргүй 2025-02-24 66.181.187.198
Зөв
Гончиг 2025-02-24 202.126.91.150
Унжаад байхаар унаад ирээсэй гэдэг шиг хэлэлцэнэ гэсээр хэдэн жил болохвий😜, хоёр өдөр шинэлсэн болоод л ажлаа хий, амрах, алхйж хэвтэх, унтах идэх, баярлаж цэнгэх нь ихдээд, түүнийхээ төлөө түгжрээд хэрэлдэж хэмхэлдэхээс өөр юмгүй улс😅😂🤣🇲🇳
Нэргүй 2025-02-24 103.57.95.228
уруудахад унтах идэх
зочин 2025-02-24 66.181.190.29
архидах
Иргэн 2025-02-24 66.181.177.167
Юүн амралт, хогийн дуракууд амраж, хэвтэж, архи ууж ханахгүй бнуу. хөдөөний малууд. Ази, дэлхий гээс тасраад цагаан сараа хэзээ хийхээ ч мэдэхгүй. Азийн улсууд энэ өвлийн шинэ жилээ тэмдэглээд дуусж бна. Олон улсын харилцаа, хил, гааль, гх.мт. ийм юм бодож ойлгох хүн бнууу!!!! үнэн мал монгочууд юмаа
Нэргүй 2025-02-24 103.212.116.234
Цагаан сар Монголчуудын үндэсний баяр тул 3хоног зохицуулалт хийгээд амраачих сэтгэл алга уу. Олон хүн яарч яваад осол аваарь их гарна шүү. Ванга шиг хэлчихье.
Иргэн 2025-02-24 202.126.93.78
Цагаан сар бол Монголчуудын үндэсний уламжлалт баяр, ард иргэд олноороо нутаг ус хамаатан садан ахмад настан дээрээ очиж хүндэтгэл үзүүлдэг бараг л УРГЫН БАЯР гэсэн үг, олноороо хөдөө гадаа явна, замын ачаалал нэмэгдэнэ, осол аваар гарна, тиймээс аажуу тайван шинэлэх амралтын хоногийг албан ёсоор сунгаж өгнө үү. Би хувийн хэвшилд ажилладаг, хувийн байгууллагууд аль болох амраахгүй л байх сонирхолтой байгаа ш дээ, Наадамаар ажлын 10 хоног, Цагаан сараар ажлын 5 хоног амарч баймаар байна
зочин 2025-02-24 66.181.190.29
Хууль ёсны амралтын өдрүүдийг нэмж болохгүй, Манай оронд амралт багадаагүй,Ажиллаж байж ам тосдох хууль үйлчлэх ёстой, Барууны орнууд бүр хөгжилтэй орнуудад хүртэл ихэнх хүмүүс өдөр бүр 10-12 цаг ажиллаж байж хоолоо арай ядан олж идэж амьдарч байна, Нийтээрээ идэвхтэй ажиллаж байж л иргэдийн амьдрал сайжрана,Улс орон ч урагшлана, Амралт сунга гээд байгаа хүмүүсийн ихэнх нь архичид л байгаа, Тэдний хувьд 3 хоногийн архидалт бага байна, Бусдыг өөр шигээ арчаагүй болгохыг хүсч байна,
Нэргүй 2025-02-24 202.126.89.129
дэмий амралтуудыг цөөлөөд цагаан сардаа 5 хоног өгч яагаад болохгүй гэж…
Нэргүй 2025-02-24 192.82.65.8
Өөр шигээ архичин гэж бодож энэ тэр!
Зочин 2025-02-24 139.5.217.235
Учир зүггүй хуулиа дагана гээд монгол зурхайндаа ороогдлоо доо. Ийм тохиолдолд уг нь зохицуулалт хийж болох л ёстой. Их хурлын гишүүдийн тоог нэмнэ гэсэн бол хуйлраад л орох байсан даа. Худлаа юу…
Зочин 2025-02-24 64.119.29.46
Ер нь зохицуулаад аулын өдрийг амралт болгодог тохиолдол урьд нь бсан шүү дээ иймд засгийн газар тогтоол гарнаад шийдэж бно шүү дээ хуульд харшлах юм байхгүй ард түмний үндэсний хамгийн том баяр шүү
Нэргүй 2025-02-24 66.181.190.29
Гурван өдөр хангалттай,Бүү солиор
Гүнж 2025-02-24 103.212.119.190
хүүе 2 хоног шдээ
1 2025-02-24 202.21.115.165
iimhen yumiig hel amgui shiidchij ch chadahgui zasgiin gazraas yamar yumnii hogjil devshiliin bodlogo garah ve dee
Zochin 2025-02-24 103.212.119.108
Эрлийзүүд төрд ихэдэхээр иймболж байгаа юм. Үндэсний соёл уламжлалыг бүдгэрүүлж ай.
Нэргүй 2025-02-24 122.201.23.83
Оросын мэдэлд байхаасаа шал дордов.
Нэргүй 2025-02-24 66.181.166.134
сэтгэлгүй 126 хоолны сав холхон зайлаарай
газар шороо 2025-02-24 66.181.166.134
хуульд харшилсан ч хамаагүй амьдралд харшлахгүйгээр амралтыг сунгаач ээ, хөлдүү новшнууд аа, ямар эргүү тэнэг лалрууд вэ
иргэн 2025-02-24 43.228.128.226
Хөлдүү, амьдралгүй юмаа та хэд
нефть 2025-02-24 66.181.166.134
хулгайч энэ асуудлыг эртхэн шийдэхгүй юугаа хийж бсан бэ
Нэргүй 2025-02-24 66.181.187.176
Хүүхдүүд л хэцүү байна. Тэд сургууль цэцэрлэгтээ явах ёстой. Хувийн хэвшлийнх аль эрт асуудлаа шийдчихсэн байна лээ. Энэ засагт ажилладагууд нь хэрхэн амрах вэ гэдгээрээ л асуудал гарах гээд бгаа бус уу
Нэргүй 2025-02-24 64.119.31.218
энэ баячууд мэдрхэгүй л дээ энгийн ардууд бэлдэж бэлдэж хийнэ настай хүмүүс их хөдөө гадаа явна асар их зардал гаргаж ах дүү нараа тайван амгалан баярлуулж чадахгүйхогийн төр засаг
Нэргүй 2025-02-24 64.119.31.218
олон жил давхцахгүй цагаан сар энэ жил тохиож байна хүүрүүдээ
Нэргүй 2025-02-24 64.119.31.218
иргэдээ боддогүй үхэмэл төр өөрсдөө тансаглаад мянгат хэсээд шаачих юмаа
Нэргүй 2025-02-24 64.119.31.218
хятад сар амарч байхад амралтаа зохицуулж чадахгүй хогууд
Нэргүй 2025-02-24 64.119.31.218
өмхийнүүд өөрсдөө олон хоног ямарч хуульгүй зарим нь хуралдаа нэг ч удаа суугаагүй хогууд байж энэхэн асуудлыг шийдэж чадахгүй
Зочин 2025-02-24 202.126.89.52
3 хоног ямар ч тохиолдолд баяраа тэмдэглэх нь зүйтэй.
Нэргүй 2025-02-24 66.181.180.238
ерөнхий сайд нь монгол уламжлалаа дэмждэггүй пастор хүн байхаар мэдээж штэ. Ямар нэгэн гаргалгаа байж л байгаа штэ. Дараачийн бямба гаригт нөхөж ажиллуулах ч юм уу.
Нэргүй 2025-02-24 66.181.166.134
гоё хэллээ, Нэргүй
Галч 2025-02-24 202.9.46.167
пастор юм уу, уурын зуухны гачгаар юм уу, кино урлагийн Бэрс хувийн дээдээ төгссөн юмуу замаасаа сургууль завсардаад алга болсон юм уу
Нэргүй 2025-02-24 202.179.22.84
хуульд заасан л гэнэ, хуулийг журмаар зохицуулж болдог шүү, анхнаасаа хууль батлахдаа амьдралд нийцүүлж чаддаггүйн жишээ энэ, бүх л хуулинд ийм амьдралгүй заалт олон байгаа, зүгээр л төсөөллөөрөө 3 хоног амрана гэж ойлгоод л баталсан байгаа. урьд жтлүүдэд шинийн 2 нь 2 өдөр таарч байхад мөн шинийн 3 н гүй байхад 3 хоног атарч л байсан, ядаж урьд нь яаж байсныгаа эргээд харчдаггүй ийм төр засаг сайд байх гэж
Цагаан сар 2025-02-24 66.181.166.134
Цаг үеийн ийм асуудлыг шуурхай шийдэж ард түмэндээ үйлчлэх сэтгэл, мэдрэмж байхгүй юм бол 126 хоолны саваар юугаа хийнэ. Тэдний унаа, туслахуудын цалинд татвар төлөгчдийн хэчнээн их хөрөнгө мөнгө дэмий урсаж бна вэ.
32789 2025-02-24 66.181.166.134
126 хүн Их Хурлаа тараачхаад амарч зугаалж, хөдөөгүүр малчин айл хэсэж, татвар төлөгчдийн мөнгөөр шатахуун хийж, том том жийп машин зайдагнан хөрөнгө сүйтгэж, аварга малчин болсон айлын тавгийн идээг дундалж, айраг хоормогийг нь ууж, буузнаас нь хороон, шимийн архинд халж, хөлсөө арчиж явахын оронд яаралтай чуулаад ард түмнийхээ ёс уламжлал, зан заншлын хамгийн том баярыг хүндэтгэн дээдэлж, амрах өдрийг нь зохицуулан нэмж өгөх бүрэн боломжтой. Үгүй гэхэд, Засгийн газартаа чиглэл өгч болно.