Ардчилсан намын дарга, Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр цаг үеийн асуудлаар өнөөдөр /2025.02.24/ мэдээлэл хийлээ.
Эдийн засаг хөгжлийн сайд Л.ГАНТӨМӨР:
-Эдийн засгийн өсөлтийг 2024 онд 6.5 хувьд хүргэнэ гэж харж байсан, оны төгсгөлд 4.9 хувьтай гарсан. Нэрлэсэн дүнгээрээ эдийн засаг 80 их наядад хүрсэн. Нэг хүнд оногдож байгаа ДНБ 6890 ам.долларт хүрсэн. 6800 ам.долларт хүргэнэ гэж төлөвлөж байсан.
Нэг хүнд ногдох ДНБ -ийг 10 мянган ам.доллар руу хүргэх зорилго руу алхаж чадсан жил байлаа.
Эдийн засгийг чирж байгаа салбар бол уул уурхай. Уул уурхайн салбарын өсөлт 10.8 хувьтай гарсан. Гол эдийн засгийн өсөлт 5.6 хувьд хүрээгүй үндсэн шалтгаан бол алт олборлолт 5 тонноор бага гарсан. Алт олборлолтыг 17 тоннд хүргэх зорилт тавьсан байсан хүрээгүй, 12.6 тонноор хязгаарлагдсан. Сүүлийн үед Засгийн газар дээр алт олборлолтыг хэрхэн нэмэгдүүлэх вэ, төв банк хэрхэн худалдан авах талаар ярьж байна.
Мөн өнгөрсөн онд 28.7 хувиар хөдөө аж ахуйн салбар унасан. 9.4 сая мал хорогдсон. Боловсруулах үйлдвэр ахицгүй байсан, үйлдвэржүүлэх бодлого дээр онцгой анхаарахгүй бол гурилын импортыг нээснээр дотоодын гурилын үлйдвэрлэл буурсан. Эрчим хүчний салбарт өсөлт байсан, 5.2 хувьтай. Өнгөрсөн жилийг ерөнхий дүнгээрээ 5.6 тэрбум ам.долларын нөөцтэйгээр давсан, эдийн засаг 4.9 хувьтай өссөн. Валют олж байга хэсэг өсөлтөө авч чадсан.
Энэ жилийн хоёр сарын байдлаар экспорт 1.6 тэрбум ам.доллар байна. Нүүрсний биет хэмжээ 7 хувиар нэмэгдсэн ч үнэ 35 хувиар унасан. Биет хэмжээний нэмэгдэл явж байгаа ч үнэ огцом уналттай холбоотойгоор төсөөлснөөс 11 хувийн уналттай явж байна. Хятад улс цагаан сарыг урт хугацаанд тэмдэглэсэн. Баярын амралтын хугацаа нь 15 хоног үргэлжилсэн, үүнээс 7 хоногт худалдан авалт хийгээгүй хил гаалиа амраасан.
Нөгөө талдаа сайн мэдээ нь зэсийн баяжмал өндөр өсөлттэй байгаа. Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орсноор экспортын хэмжээ эрс нэмэгдэж байгаа.
Оюутолгойн талбай дээр өнөөдөр 200 сая ам.долларын зэс байна. Экспорт 11 хувиар унасан харагдаж байгаа ч Оюутолгойн зэсийг бүрэн гүйцэд экспортлох юм бол 1.8 тэрбум ам.долларын борлуулалт бэлэн байна. Оюутолгойн зэсийн баяжмалыг саад тотгоргүйгээр гаргах асуудлыг шийдэх ёстой. Төмрийн хүдрийн худалдаа идэвхжиж байна, бирж дээр арилжаа нэмэгдэж байна, экспорт ч цаашаа нэмэгдэх төлөвтэй байна. Том асуудал бол газрын тос урагшаа ахихгүй байна. Татварын маргаан болон бусад асуудлаа ойлгомжтой шийдэхгүй бол газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орлоо ч үйлдвэрээ хангах түүхий эд нь хаана байна вэ гэдэг асуудалтай тулна. Хаврын чуулганаар энэ асуудлыг зайлшгүй шийдэх шаардлага байна.
Бирж ямар үед идэвхтэй байна вэ гэхээр түүхий эдийн үнэ өсч байгаа үед идэвхтэй, үнэ унаж байгаа үед арилжаа явахгүй байна.
Төмрийн хүдэр дээр үнэ өснө гэдэг хүлээлт байгаа учраас идэвхтэй байна, 256 мянган тонныг арилжаалж чадсан байна. Өнгөрсөн оны нэгдүгээр сард 1.7 сая тонн нүүрсийг биржээр арилжаалж байсан, нэг үгээр хэлбэл үнэ өсөлттэй байсан учраас. Тийм учраас урт хугацаанд тогтвортой гэрээнүүд нь гарцаагүй ноёлох юм байна. Богино хугацааны худалдааг нээлттэй үлдээгээд урт хугацааны гэрээгээр хийх борлуулалт гарцаагүй юм байна гэдгийг өнөөдрийн биржийн нөхцуөл байдал харуулж байна.
Өнгөрсөн жил тохиолдсон том тоо бол импорт дээр гарч ирсэн. Импорт асар ихээр нэмэгдсэн, энэ жил импорт дахиад нэмэгдэх хандлагатай байна. Хэрэглээний бүтээгдэхүүн дээр 2024 оны нэгдүгээр сард 369 сая ам.долларын бараа импортолсон бол энэ оны нэгдүгээр сард 402 сая долларын бараа импортолсон нь 9 хувиар нэмэжгдсэн байна. Суудлын автомашины импорт 16 хувиар өссөн. Өнгөрсөн жил 1 тэрбум ам.долларын машин импортолсон бол энэ жил дахиад давтагдана. Тиймээс импортоо хэрхэн зохицуулах вэ, импорт дээр ямар бодлого барих вэ гэдэг нь сорилт болж байна. Импортыг хамгийн их урамшуулж байгаа юм нь мөнгө. Импорт нэмэгдэж байгаа нь тоо талаасаа сөрөг харагдавч эдийн засгийн идэвхжлийг харуулж байна. 2024 оны нэгдүгээр сараас 2025 оны нэгдүгээр сарын хооронд зээлийн гаралт 31 .2 хувиар нэмэгдсэн. Цалингийн зээл 44 хувь, тэтгэврийн зээл 29 хувь, хадгаламж барьцаалсан зээл 19 хувиар өссөн байна. Нийт зээлд эзэлж байгаа зээлийн 31 хувь нь хэрэглээний зээл. Хэрэглээний зээл нь явсаар байгаад машин, хувцас руугаа очиж байна.
Хамгийн ноцтой нь банк, банк бус дээр давхар зээлтэй 350 мянган иргэн байна. Банкнаас зээл авсан, банк бусаас зээл авсан. Энэний өр авлагын харьцаа 79 хувьд хүрсэн.
Олж байгаа орлогынхоо 80 хувийг зээлэндээ төлдөг, үлдэж байгаа 20 хувиар нь амьдардаг. Банкин дээр байгаа зохистой харьцаа бол 55-60 хувь байх ёстой. Олж байгаа орлогынхоо 55 хувийг зээлэнд төлж, үлдсэн мөнгөөр нь амьдрах. Ингэж байж банк болон санхүүгийн байгууллага эрүүл байдаг. Гэтэл манайд банк болон банк бус байгууллагын эрүүл байдал алдагдсан, Санхүүгийн зохицуулах хороо ажлаа дутуу хийсэн, хяналт тавихгүй байна. Зээлийн мэдээлэл дутуу дулимаг байна. Нэг банк нөгөө банк бусаасаа зээлдэгчийн мэдээллийг авч чадахгүй байна. Ойрын үед Санхүүгийн зохицуулах хорооноос өр авлагын харьцааг бууруулах талаар тодорхой ажил хийнэ гэдэг хүлээлт байна. Тэгж байж орлогынхоо төвшинд зээл авдаг, орлогынхоо төвшинд амьдралаа шийддэг байх нөхцөл байдал рүү шилжинэ.
Сүүлийн үед урьдчилгаагаагүйгээр зээл өгнө, орлогоо нотлох албагүй гэдэг сурталчилгаа яваад эхэлсэн. Өр, орлогын харьцаа хамаагүй гэдэг сурталчилгаа хийж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, аваад бай, аваад бай, доллараа шатаагаад бай гэдэг сурталчилгаа руу орсон. Төв банк болон Санхүүгийн зохицуулах хороо ажлаа хийнэ гэж харж байгаа.
Мөнгөний бодлого дээр эдийн засаг идэвхжихийн хэрээр санхүүгийн хариуцлагагүй байдал ноёлосон ийм нөхцөл байдал руу шилжиж байна.
Тийм учраас санхүүгийн хариуцлага руугаа зөв яваад тавьдаг хуулийнхаа шаардлагыг биелүүлээд явах ёстой.
Валютын нөөц тогтвортой байна, өнөөдрийн байдлаар 4.8 тэрбум ам.долларын нөөцтэй байна. Оюутголой дээр хуримтлагдсан 200 сая ам. долларын бараа гарахад валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрнэ. Тийм учраас валютын нөөц тогтвортой, цаашдаа нэмэгдүүлээд явах ётсой. Өнгөрсөн жилийн импорт доторх сайн мэдээ бол аж үйлдвэрийн салбарын орц нэлээн нэмэгдсэн байсан. Аж үйлдвэрийн салбарт худалдан авсан худалдан авалт энэ жилийн эдийн засгийн эргэлтэд орох хүлээлт байна.
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
-Нүүрсний үнэ унаснаар төсвийн орлого буурч байна. Хэрхэн давах вэ?
-Энэ оны нэгдүгээр улиралд төсвийн орлого тасарч байгаа юм алга. Чөлөөт үлдэгдэл том байгаа. Сүүлийн хоёр жилд орж ирсэн орлого сайн, бэрхшээл бол байна. Төсөвт 100 ам.доллараар үнийг нь тооцсон байсан нүүрс 70 ам.доллар луу буухаар энд алдагдал гарч байгаа. Засгийн газрын яамдууд ажлаа сайн хийх хэрэгтэй. Экспортоо нэмэгдүүлэх дээр ажил хийх юм бол давж чадна, ажил хийхгүй бол орлого алдагдана. Энэ жил бол амрах жил биш үнэ унаж байгаа учраас илүү сөрж ажиллах ёстой.
-Та нүүрсний үнэ унахаар биржийн дуудлага худалдааны эрэлт буураад байна гэсэн?
-Бидэнд том худалдан авагч нар бэлэн байгаа. Том худалдан авагч нартайгаа ойлголцож, нүүрсний биет хэмжээгээ нэмэгдүүлэх хэрэгтэй.
-Инфляци нэмэгдэж байна, цаашдаа ч өсөх прогнозыг төв банк гаргасан. Цалин, тэтгэвэр нэмэгдлээ ч үр дүнгүй болгож, төгрөгийн ханшийг сулруулж байна. Яам энэ асуудал дээр ямар бодлого барьж ажиллах вэ?
-Төсвийн худалдан авалт дээр судалгаа эхлүүлж байна. Жишээлбэл, маск Хятадад 50 төгрөгийн үнэтэй байна, Монголд 500 төгрөгөөр худалдаалагддаг.
Эмнэлгийн ор Хятадад 1.2 сая төгрөгийн үнэтэй байхад Монгол төр 2.6 сая төгрөгөөр төр худалдан авч байна. Энийг яагаад төсвийн мөнгөөр худалдан аваад байгаа юм бэ.
Төрийн худалдан авалт дээр байгаа бүх үнийг задалж, олон улсын жишиг рүү аваачих шаардлага тавина. Төр өөрөө дамын үнээр худалдан аваад байвал нийт зах зээл дээрх үнийг өсгөөд байна. Тийм учраас төр өөрөө дамын үнээс салъя гэж байгаа юм. Үнийн хөөрөгдлөөс бид өөрсдөө салах хэрэгтэй. Хамгийн их өртөж байгаа нь эрүүл мэндийн салбар, хоёр дахь хүнсний салбар. Үнэ өсгөх нөхцөл байхгүй, хил гааль нээлттэй байгаа. Худалдааны орчин,зөвшөөрлийнх нь хугацааг багасгахаар явж байна. Өр орлогын харьцааг зөв болговол мөнгөний хэт нийлүүлэлт татарна.
Ер нь хаана үнэ өсөөд байна вэ гэхээр махан дээр. Өнгөрсөн жил зуд болсон. 9.4сая толгой мал хорогдсон. Мах нийлүүлдэг зүүн бүс дээр мал их хэмжээгээр хорогдсон. Түүнийгээ дагаад махны нийлүүлэлт зогссон. Нөгөө талдаа малчид руу зээл их хэмжээгээр олгосон, тэр хэрээр малаа зарах сонирхолгүй болсон. Хэрхэн чөлөөт өрсөлдөөн рүү шахах вэ гэдэг бодлого хэрэгжүүлэх шаадлагатай.
– УИХ-ын дарга “Сайн хоршоо” хөтөлбөрөө яриад л, мал аж ахуйг эрчимжүүлнэ, хоршоо хөтөлбөрөөр дамжуулж хөнгөлөлттэй зээл олгоно гээдгээ орон нутагт ажиллахдаа ярьсан. Засгийн газраас өнгөрсөн жилийн өвөл цементийн татварыг тэглэсэн. Цаашдаа ч үргэлжлэх яриа байна. Төрөөс гаргасан шийдвэр эргэж асуудал үүсгээд байгаа л харагдах?
-Эхлүүлсэн төсөл хөтөлбөрийг шууд зогсооё гэж байгаа юм биш, үр өгөөжийг нь тооцох хэргтэй. Бид тоотой ярина. Одоо бид нар бүх төвшинд шалгалт оруулна. Макро төвшинд тоо бодоод суухаар алдаа гарч байна. Юм хийчихээд орхидог. Тэрбум төгрөгийн зээл өглөө, хаядаг. Явдаг хүн хүч технологи сэтгэл ажил байдаггүй. Араас нь явдаг ажил руу орж байж, махны үнэ хэдэн жилийн дараа буух юм бэ гэдэг зүйл рүү явахгүй бол зээл авдаг, авсан зээлээрээ машин худалдаад авдаг.
Тоо худлаа хэлдэггүй, машин яагаад тэрбум ам.долларт хүрсэн юм. Худалдан авагчтай болсон, яаж худалдан авдаг хүнтэй болсон бэ энэ олон татаас, хэрэглээний зээлийн өсөлт, хяналтгүйгээр давхардсан зээл олголт.
Энэ эрчээрээ байдал цаашаа үргэлжлэх юм бол нэг талдаа төгрөг нийлүүлээд л бүтээгдэхүүн ирдэггүй. Бүтээгдэхүүнээ зарж байж, тэр хүн амьдрах ёстой. Сул мөнгө өгөөд байхаар юмаа зарахгүй байгаа. Зээл авчихсан, нөгөөдөхөө томруулж байж л зээлээ төлнө.
Хөдөө аж ахуйн салбар 2025 онд өснө, гамшиг бага байна. Завхан, Увс, Баян-Өлгийд цастай байна, төл малаа бүрэн авахар харагдаж байна.
-“Сайн хоршоо” хөтөлбөрийн хүрээнд 600 орчим тэрбум төгрөг зээлээр олгосон мэдээ бий. Үр дүн гарсан уу?
-Үр дүн бол махны үнэ нэмэгдсэн. Сүүн бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн. Манай яамны гадаа 5 кг хүрэхгүй тавгийн ааруул 350 мянган төгрөг байна. Зээл өгөөд байдаг нөгөө талдаа юмны үнэ нь өсөөд байж болохгүй. Санхүүжилт хийе, барааны үнээ буулгаж, нийлүүлэлтээ сайжруул, эрэлт бол байна. Эдийн засаг идэвхжиж байна. Эрэлтийн инфляци, нөгөө талдаа татаасын инфляци байна. Татаас авсан хүмүүс бараагаа нийлүүлэхгүй байна. Мөнгөний нийлүүлэлт сайжирсан учраас эрэлттэй холбоотой инфляци үүсгэж байна. Сууриараа орж ирээд нөлөө үзүүлэх гэх юм уу бодитойгоор үнэ нэмэгдсэн нь эрчим хүчний үнэ. Ингэж байж бид үйлдвэрлэлтэй болно. Үйлдвэрлэлтэй болж байж үнэ өсгөдөг зүйл байхгүй болно. Заримд шүед хүнд шийдвэр гаргахаас аргагүй болно.
-Монгол төгрөгийн ханш тогтвортой унаж байна. Төгрөгийн ханшийг унагаж байгаа хүчин зүйл юу вэ, инфляцаас гадна?
-Ханшийн уналт 40 төгрөгөөр суларсан байсан, өнгөрсөн долоо хоногт 4 төгрөгөөр суларсан байна. Орж ирсэн доллараа зах зээл рүү хийж байгаа. Хамгийн гол зүйл бол мөрийтэй тоглоом, импортын хэт өсөлт. Доллар мөрийтэй тоглоомын төлбөрт гараад байна. Цахим мөрийтэй тоглоомыг хаах хэрэгтэй. Саяны өр авлагын харьцаа. Маш их хэмжээний өр тавиад гаднаас юм худалдан авч байна, машин авч байна. Өр авлагын харьцааг жилдээ олж байгаа орлогынхоо хэмжээнд худалдан авалтаа хий гэдэг зүйл рүү явбал ялгаагүй л эрэлт шүү дээ. Гарч байгаа мөнгөө хэрхэн бизнес рүү чиглүүлэх вэ, хэрхэн үйлдвэрлэл рүү чиглүүлэх вэ, хэрхэн зөв эргэлт роүү чиглүүлэх вэ гэдэг энэ загвар луу явж байж, үнийн өсөлт саарна, төгрөгийн ханшийн сулрал байхгүй болно. Бидний хувьд хөгжлийн загвараа хийгээд сууж байна.
Г.ХОРОЛ
Ardchlal 54 минутын өмнө 203.91.115.37
Ene Gantumur chn ardchilsan namaas hoogdood baigaagui ymu ardchilsan namiin darga genvv
Нэргүй 59 минутын өмнө 202.126.89.25
Хүн зээл аваад өрөнд ор нуу байнаа уу энэ лаларт ямар хамаатай юм
Нэргүй 2 цагийн өмнө 124.158.108.67
Зээлийн мэдээлэлийн нэгдсэн сүлжээ байдаггүй юм уу? Монгол банк СЗХ ажлаа ойлгохгүй байнаа.
4 3 цагийн өмнө 202.55.191.194
Хяналт сул бол хууран мэхлэх заль ихэсдэг Нэг нь хожиж, олонхи хохирно ИТГЭЛЦЭЛ, НАЙДВАР БАЙХГҮЙ…
Мөнх 3 цагийн өмнө 66.181.187.69
Хувь хүн лаагаа иднэ үү, лүуваюнгаа шатаана уу ямар хамаа байна. Бид чинь эрх чөлөөт зах зээлийн нийгэм байгуулж байгаа биз дээ.
Ган төмөр энэ байдлаараа бол улсын удирдлагад таарахгүй, өөрийн тогтсон баримталдаг онолгүй, салхины чигээр хөдөлдөрг, болоьсролгүй этгээд байна. Японууд ичиж үхэх гаж байгаа байх даа. Ерь нь дээхэн үед японд төгссөн, дарга сайд болсон хүмүүстэй ажил хэргийн талаар уулзаж ярилцаж үзэж байсан. Гаднаас нь харж ажиглаж байсан. Мэдлэг туршлага нь явцуу, биеэ хөгжүүлдэггүй
Нэргүй 3 цагийн өмнө 59.153.114.29
МАЛНУУД МАШИНЫ ЗЭЭЛД БАИРА ТАВЬЖ БАИНА
Нэргүй 3 цагийн өмнө 202.70.43.104
Хүн өөрөө зээл авья араа даана гэд зээл авч бхад бас юу солиороод бган бол. Энэ яг эрүүл тогтолцоо мөн үү. Тэгээд зээлээрээ валют авч машин авлаа гадагшаа аялалаа гэхэд ямар асуудал бган. Валют чинь тэгээд зүүгээд явдаг гоёл чимэглэл юмуу. Өөрийнхөө мөнгөө машин авнуу гадаад руу аялана уу хэнд хамаатайн
Нэргүй 3 цагийн өмнө 122.201.31.124
Нэг хүн маш олон газар зээл авч болж байна. бас маш олон аппликэшнд зээл зэрэг авч болж байна. Тэгээд эрсдэл үүсвэл яах вэ
з 3 цагийн өмнө 202.126.91.129
хохь нь болно