Украинд энх тайван тогтвол Зеленский огцроход бэлэн

Хуучирсан мэдээ: 2025.02.24-нд нийтлэгдсэн

Украинд энх тайван тогтвол Зеленский огцроход бэлэн

Украинд энх тайван тогтвол Зеленский огцроход бэлэн

Орос, Украины дайн эхлээд өнөөдөр /2025.02.24/ дөрөв дэх жилтэйгээ золгож байна. Энэ өдрийн өмнөхөн ОХУ-ын арми Украин руу нэг шөнийн дотор 267 нисгэгчгүй онгоц хөөргөв.

Украины ерөнхийлөгч Зеленский Ням гаригт ярилцлага өгөхдөө "Хэрвээ намайг огцорлоо гээд Украинд энх тайван тогтох юм бол би бэлэн байна. НАТО-ийн гишүүнчлэлээр би албан тушаалаа солиход бэлэн" гэжээ.

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет Украин НАТО-д элсэх нь бодит байдалд нийцэхгүй зүйл гэж хэлсэн юм. Харин ерөнхийлөгч Дональд Трамп гурван жил үргэлжилж буй мөргөлдөөнд Украиныг буруутгасан. Тэрбээр Украиныг буруутгасан ч сүүлд нь залруулга хийхдээ "ОХУ эхлээд дайрсан. Гэхдээ Жо Байден, Зеленский нар мөргөлдөөнийг тэр дор нь зогсоож чадаагүй" гэжээ.

АНУ-ын зүгээс хийсэн эдгээр мэдэгдлийн дараа Зеленский "Хэрвээ НАТО Украины гишүүнчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй бол армиа хоёр дахин тэлэх шаардлагатай" гэж мэдэгдсэн билээ.

Зеленский Ням гаригт өгсөн ярилцлагынхаа үеэр газрын ховор ашигт малтмал болон бусад байгалийн баялгийн асуудлаарх АНУ, Украины хэлэлцээрийн төслийн талаар мөн ярьжээ. Украин дахь дайныг зогсоох хүчин чармайлтын хүрээнд АНУ Украины чухал ашигт малтмал болон бусад нөөцөд нэвтрэхийг оролдож буй. Үүний хариуд Украин аюулгүй байдлын баталгаа шаардаж байгаа билээ. Зеленский энэ талаар ярихдаа "Бид хэлэлцээрийг амжилттай байгуулахыг хүсч байна. Гагцхүү тохиролцоонд хүрэх явцад АНУ цэргийн тусламжаа царцаахгүй гэдэгт найдаж байна" гэсэн юм.

Харин "Трамптай харилцаагаа сэргээж чадна гэж бодож байна уу" гэсэн асуултад Зеленский "Ерөнхийлөгч нар улс хоорондын түншлэлийг алдагдуулах ёсгүй" гэж хариулжээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
13
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж