Тэр тантай гэрлэх үү ?

Хуучирсан мэдээ: 2010.09.07-нд нийтлэгдсэн

Тэр тантай гэрлэх үү ?

1. Түүний хуучин найз бүсгүйчүүд бүгд галзуу
Хэрэв тэр хуучин найз бүсгүйчүүдээ галзуу, хартай, наалдаад салдаггүй байсан гэж байгаа бол болгоомжтой бай. Тэр нэг бол өөрөө тэдний нэг, эсвэл хэзээ ч бат бөх харилцаа тогтоож чадахгүй нэгэн гэсэн үг.  
2.Тэр хэтэрхий романтик  болзоо тогтоодог бол
Тансаг орчин, оройн зоог сайхан ч хэрэв тэр таныг дандаа нууцлаг газар аваачдаг бол тэр өөр найз бүсгүйчүүдтэйгээ тааралдахгүй гэсэндээ тэр. Дараагийн удаа болзоонд явахдаа олны сайн мэдэх ресторанд орохыг санал болго.
3. Тэр утсаар ярихдаа хүйтэн эсвэл нялуун болдог бол
Тэр таны мессежинд хариу бичдэггүй хэрнээ утсаар бүтэн цагаар ч хамаагүй ярьдаг бол та гайхаж байж  магад. Үнэнийг хэлэхэд тэр өөр бүсгүйчүүдтэй уулзаад завгүй байсан нь тэр.
4. Тэр тантай унтахыг хүснэ
Эрчүүд танилцсан өдрөө л оронд орохыг хүсэх нь энгийн  үзэгдэл. Хэрэв тэр өөртэй чинь унтахаар ятгаж,  шахаж , хүсэхгүй байхад чинь уурлаж байгаа бол болгоомжтой бай.
5. Тэр Facebook дээрх мэдээллээ устгана
Тэр өөрийнхөө зургийг үзүүлэхээс татгалзаж байна уу?  Тэр байнга мессеж бичдэг ч уулзах тухай үг цухуйлгахгүй байвал тэр өөрөөс чинь нэг л  зүйл нуугаад байна даа.  
6. Түүний найзууд таниас цэрвэнэ
Түүний найзууд эелдэг загнаж байгаа ч өөрөөс  чинь ажил, сонирхол зэрэг хувийн асуултууд асуухгүй байвал таныг ээлжит золиос гэдгийг мэдэж байгаа учираас тэр.
7. Тэр танд хайртай гэж хэлж байгаа бол  
Ингэж хэлж байгаа нь сайшаалтай ч  тэр дөнгөж танилцаад удаагүй байж энэ үгийг гамгүй хэрэглэж байгаа бол түүний зорилго  тодорхой.  Хичнээн гайхалтай сонсогдсон ч тэр энэ үгээ олон хүн хэлж байсан гэдгийг  бүү март. 

О.Халиун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж