Хуучирсан мэдээ: 2010.03.19-нд нийтлэгдсэн

Гуравдугаар сарын 19

Гуравдугаар сарын 19-ны баярууд

1946 оны гуравдугаар сарын 19-ны хуулиар Гвиана, Мартиника, Гваделупа, Реюньон гэх Францын колониуд Франц улсын бүтцэд “далайн чанадах мужууд” нэртэйгээр орсон өдөр.

Гвиана арал дэх сансрын хөлөг хөөргөх Куру төв

Тэд Францын Үндэсний чуулган ба сенатад төлөөлөгчөө суулгах эрхтэй болсон байна.

Хувилгаан Иосифийн (Feast of St. Joseph) өдрийг албан ёсоор Европын зарим орнуудад тэмдэглэдэг. Испани, Италид хувилгааны өдөр нь эцгүүдийн баяр болдог байна. Хувилгаан Иосиф нь Давидын омгоос гаралтай ба Назеретад мужаан хийж байхдаа Мария бүсгүйтэй сүй тавьсан байна. Гэтэл тэднийг гэрлэхээс өмнө сүйт бүсгүй нь Хувилгааны сүнснээс жирэмсэлсэн байжээ. Мариягийн хөл хүндтэй болсон нь мэдэгдэж эхлэнгүүт тэрээр түүнийг үнэнч биш гээд чимээгүй салах гэжээ. Гэтэл түүний нойронд сахиусан тэнгэр ирээд Мариягийн төрүүлэх хүүхэд нь Бурханы бэлэг гэсэн байна. Иосиф Мариятай гэрлээд оюун санааны холбоотойгоор амьдарч байжээ. Иосифыг 1870 оноос хорвоогийн шүтлэгүүдийн ивээгч гэж үзэх болсон түүнийг христийн шашинтнуудын хосууд, хүүхэд залуус, охид, өнчин өрөөсөн хүмүүс, хүмүүжүүлэгчид ба жуулчидыг ивээгч гэж мөргөдөг. Мөн Бельги улсын ивээгч бурхан нь хувилгаан Иосиф юм.

Үйл явдал.

1279 он. Гуанжоугийн дэргэд хоёр хоногийн тэнгисийн тулалдаанаар монголчууд Хятадын усан флотыг бут ниргэв. Үүгээр 1211 онд Чингис хааны эхлүүлсэн Хятадыг эзлэх монголчуудын байлдан дагуулалт төгсчээ. Хятадын өмнөд Сун улсыг байлдан дагуулах ажиллагааг 1260 оноос эхлүүлэн Хубилай хаан удирдсан билээ. Гуанжоугийн дэргэдэх тулалдаанд монголчууд сунийн флотыг бүрэн сөнөөж хажуугаар нь амьд хүчнийх нь ихэнхийг устгасан байна. 960 оноос хойших Сунийн овгийн захиргааны  сүүлчийн эзэн хаан найман настай Жао Бинийг ялагдах нь зайлашгүй болсоныг мэдсэн адмирал нь тэврээд далайд үсэрсэн гэдэг. Хятад ингээд 1280 онд Юанийн эзэнт улсыг үүсгэсэн монголчуудын захиргаанд 90 жилээр орлоо.

1474 он. Зохион бүтээлийн зохиогчийн эрхийг хамгаалах дэлхийн хамгийн анхны хуулийг Венецид анх  удаа батласан ба түүнд зохиогч өөрийн зохион бүтээсэн зүйлээ хязгаарлагдмал хугацааны турш  ашиглах “ёс зүйн эрхтэй” гэж тайлбарлаж өгчээ. Энэ үеэр шүхэр, нисдэг тэрэг, танк зэргийн урьдатгал болсон олон зүйлийг бүтээсэн Леонарда да Винчи амьдарч байлаа. Гэвч тэрээр шинэ хуулийн давуу эрхийг ашиглаж чадаагүй юм. Их эрдэмтэн шинэлэг зүйлд сэжигтэй ханддаг сүм хийдээс айсан байхыг үгүсгэхгүй.  Хууль гарахаас өмнө хаан л зохиогчийг шагнан урамшуулдаг байсан гэнэ.

1548 он. Немцийн Йена гэх жижиг хотын доминикан шашны сүм байсан байранд их сургууль нээгдлээ. 1550-аад оны дундуур ажиллагаа түр зогсоогоод их сургууль 1558 онд дахин нээгдэж байлаа. XVII- XIX зуунд Йенийн их сургууль немцийн шилдэг их сургуулиар нэрлэгдэж байсан юм. Иоганн Вольфганг Гёте (1749–1832), Иоганн Фридрих Шиллер (1759–1805), гүн ухаантнууд Иоганн Готлиб Фихте (1762–1814), Фридрих Вильгельм Шеллинг (1775–1854), Георг Вильгельм Фридрих Гегель (1770–1831) нарын нэртнүүд уг сургуульд суралцаж байлаа. 1841 онд гүн ухааны доктор цолыг тэнд Карл Маркс (1818–1883) хамгаалж байлаа.

1687 он. Миссисипи мөрнөөр адагт нь хүртэл аялан  түүний сав газрыг Францын эзэмшил гэж зарлан XIV Людовикт зориулан Луизана гэж нэрлэсэн франц жуулчин Рене Робель Кавалье де Ла Саль алагджээ. 1964 онд тэрээр өөрийн хаанд өнөөгийн АНУ-ын тал хувьтай тэнцэх тэр их нутгийг бэлэглэж байгаа илтгэсэн ба хаан нь түүнийг уг газар нутгийн амбан захирагчаар томилсон байна. Хаантан Миссисипи мөрний цутгалан дээр колони байгуулах хүмүүс болон усан онгоцнуудыг илгээсэн боловч газрын зургийн алдаанаас болон буруу газар бууцгаасан байна. Хожим тэнд Шинэ Орлеан хотыг үүсгэн байгуулсан билээ. Ла Саль марний адгийг харж явах үеэр колонистуудын нэг нь түүнийг буудан хөнөөсөн юм.

1918 он. АНУ-д Стандартын цаг хугацааны тухай хуулийг батлан цагийн бүсийн хуваалтыг баталгаажуулжээ. Тусгайлан авсан нутаг ус бүр өөрийн нартай цаг цаг хугацааг ашиглахад үүссэн замбраагүй байдлыг таслахын тулд XIX зууны сүүлчээр стандартын цаг хугацааны системийг бий болгосон байв. Энэ асуудал төмөр зам хөгжин орон нутаг галт тэрэгний хувиарыг өөрийн хүссэнээр хийж байснаас үүдэн хурц болсон юм. Нэгдсэн стандартын цаг хугацааг тогтоосон анхны орон нь Их Британи байв. Стандартын цагийг бий болгохдоо цагийн бүсээр хуваан гаргах санааг анх Канадын эрдэмтэн Сэндфорд Флеминг  гаргасан ба эцэст нь 24 цагийн бүс бий болгон нэг бүс нь ойролцоогоор 15° нутаг дэвсгэрийг хамрахаар тооцсон билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж