Нийт нутгийн 60 гаруй хувьд цастай байна

Нийт нутгийн 60 гаруй хувьд цастай байна

Нийт нутгийн 60 гаруй хувьд цастай байна
Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр энэ сарын 20-ны байдлаар нийт нутгийн 60 гаруй хувьд цастай байна.
Үүнээс Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тамсагийн хоолойгоор 20 см-ээс их, Завханы Нөмрөг, Сонгино, Цагаанчулуут, Отгон, Баянхонгорын Гурванбулаг, Баянбулаг, Галуут, Сэлэнгийн Ерөө 22-32 см, бусад нутагт 1-10 см, гуу жалга хунгарласан газартаа 50 см хүртэл зузаан цастай.
Өнгөрсөн арав хоногт агаарын температур ихэнх нутагт олон жилийн дунджаас дулаан, баруун аймгуудын зарим сумдын нутгаар дунджаас хүйтэн, хур тунадас нутгийн 90 гаруй хувьд дунджаас бага, 10 орчим хувьд дунджийн орчим буюу түүнээс ахиу орсон байна.

2025 оны хоёрдугаар сарын 21-нээс гуравдугаар сарын 02-ныг хүртэлх  10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

Энэ сарын 24-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, салхи шуургатай байна.

Хур тунадас: 24-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд Халх голын сав газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 6-11 метр, 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 15-17 метр хүрч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.

Агаарын температур: Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Халх голын хөндийгөөр шөнөдөө -32…-37 градус, өдөртөө -19…-24 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -24…-29 градус, өдөртөө -9…-14 градус, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -7…-12 градус, өдөртөө +1…-4 градус, бусад нутгаар шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -5…-10 градус хүйтэн байна. 23-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж