Техас мужид улаанбурхан өвчний дэгдэлт нэмэгджээ

Техас мужид улаанбурхан өвчний дэгдэлт нэмэгджээ

Техас мужид улаанбурхан өвчний дэгдэлт нэмэгджээ

АНУ-ын Техас, Нью Мексикогийн эрүүл мэндийн байгууллагаас улаанбурхан өвчний дэгдэлт гарсантай холбогдуулан иргэдэд сэрэмжлүүлэг гаргаж, амны хаалтаа тогтмол зүүхийг уриалж байна. Тухайлбал, хоёрдугаар сар гарснаас хойш 100 орчим тохиолдол бүртгэгджээ. Техас мужид сүүлийн нэг сард 90 тохиолдол бүртгэгдсэний ихэнх нь хүүхэд, өсвөр насныхан байгаа бол Нью Мексикогийн Лиа мужид 9 тохиолдол бүртгэгдсэн байна.

Улаанбурхан бол халдварт өвчин бөгөөд ялангуяа жирэмсэн эмэгтэй болон бага насны хүүхдүүдэд үхэлд хүргэх аюултай өвчин юм. Энэ нь халуурах, ханиалгах, хамар гоожих, нүд цочрох, тууралт гарах зэрэг шинж тэмдгүүдийг үүсгэдэг. Улаанбурхан нь уушгины хатгалгаа, сонсгол алдагдах, тархины гэмтэл зэрэг ноцтой хүндрэлд хүргэдэг юм. Гэхдээ улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой бөгөөд “MMR” вакцин нь 97 хувь орчим үр дүнтэй байдаг аж.

Техас мужид өнгөрсөн жил цэцэрлэгийн хүүхдүүдийн 94.3 хувь нь вакцинд хамрагдсан боловч зарим бүс нутагт, ялангуяа шашны бүлгүүдийн дунд вакцинжуулалт бага байжээ. Эдгээр нийгэмлэгийн зарим эцэг эхчүүд хувийн шалтгаанаар вакцин хийлгэхгүй байхыг сонгодог гэж эх сурвалж тайлбарлав. Улаанбурхан өвчний тархалтыг зогсоохын тулд эрүүл мэндийн байгууллагаас үнэ төлбөргүй вакцин хийх эмнэлгүүдийг санал болгож, вакцинд хамрагдаагүй иргэдийг хамрагдахыг уриалж байна. Зөв вакцинжуулалт нь дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, эмзэг бүлгийн хүн амыг хамгаалахад тусална гэж үзэж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж