Японы эзэн хаан Нарухито Ням гаригт 65 нас хүрлээ. Төрсөн өдрийнхөө өмнө тэрбээр Токиогийн төвд байрлах эзэн хааны ордонд сэтгүүлчдэд ярилцлага өгчээ. 2025 онд Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 80 жилийн ой тохиож байгаа тул дайны дурсамжууд бүдгэрч магадгүй гэж эзэн хаан хэлсэн байна. Тэрбээр эл үеэр дайнд оролцсон хүмүүсийн харамсмаар туршлага, түүхийг дурсан санаж, аймшигт он цагийг хүн бүрт дамжуулахын чухлыг онцолжээ. Эзэн хаан өөрийн эцэг Эрхэм эзэн хааны хүслийг бүрэн өвлөн авахаа амласан байна. Мөн төр, ард түмнийхээ эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон үүргээ биелүүлэхийн төлөө цаг ямагт тууштай ажиллах болно гэлээ.
2025 он бол Японы хөгжлийн үндэс суурийг тавьсан хүмүүсийн туулж өнгөрүүлсэн зовлон зүдгүүрийг гүнээ эргэцүүлэн бодох жил болно гэж эзэн хаан Нарухито мэдэгджээ.
Тэрбээр мөн энэ жил хүмүүсийн хувьд энх тайвны нандин чанарыг зүрх сэтгэлдээ авч, энх тайвны төлөөх хүслээ шинэчлэх цаг байх болно гэдэгт найдаж байна гэжээ. Ням гаригт эзэн хаан Нарухито эзэн хааны ордонд төрсөн өдрийнхөө хүрээнд олон нийтэд мэндчилгээ дэвшүүлэхээр бэлтгэж байна.
Хаан 2 цагийн өмнө 202.9.46.167
Хаан түм наслаг, Япон улс цөмийн зэвсэгтэй болтугай, Хойдууд ба улаантан гамингийн хандыг хага дарах болтугай
Нэргүй 5 цагийн өмнө 103.212.116.220
ANUSDI80955877BOOBN XXI XUCHINDI80955877
Нэргүй 5 цагийн өмнө 66.181.187.217
Эрхэм дээдэс та эрхэм дээд хатнынхаа хамтаар дэлхий дэлгэнэх сайхан цагаар үзэсгэлэнт Монгол оронд минь тавтай сайхан айлчилан морилохын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Монгол Япон хоёр орны найрамдалт харилцаа улам цэцэглэн хөгжинө гэдэгт итгэж байна.
Нэргүй 6 цагийн өмнө 66.181.187.217
Монголчууд бидний анд нөхөр, гуравдагч хөрш үзэсгэлэнт Япон улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито танд төрсөн өдрийн баярын мэнд хүргэе. Монголчууд биднийг тэртээ ерээд онд хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, эрх зүйт, ардчилсан Төрийн тогтолцоог сонгон хараат бус, бие даасан Монгол Улсаа байгуулах шилжилтийн амаргүй цаг үед Япон улсын Засгийн газар, Японы ард түмэн халуун дотно сэтгэлээр тусалж, дэмжиж байсныг Монголчууд бид үргэлж санан дурсаж, гүнээ талархаж явдаг билээ.