Германд санал хураалт эхлэв

Германд санал хураалт эхлэв

Германд санал хураалт эхлэв

ХБНГУ-ын Христийн ардчилсан холбоо намын удирдагч, канцлерийн тэргүүн нэр дэвшигч Фридрих Мерц  сонгуулийн сүүлийн өдөр болж буйтай холбогдуулан, "Европын холбоонд хүчтэй дуу хоолой болно" гэж амласан байна. Тэрбээр мөн “Европ дахин хүчирхэгжиж, Герман улс Европын холбоонд илүү оролцох ёстой" гэж CDU/CSU эвслийн цуглаан дээр мэдэгджээ. Мерц дэмжигчиддээ хандан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампийг дэмжиж, Европ "гол ширээний ард сууж, Орос, Хятадтай харилцах бидний ашиг сонирхлыг хамгаалах ёстой" гэж мэдэгджээ.

Одоогийн байдлаар санал хураах байр Герман даяар нээгдэж, нэр дэвшигч намууд кампанит ажлаа дуусгаж байна. Урьдчилсан санал асуулгаар Мерцийн нам тэргүүлж байгаа тул түүнийг канцлер Олаф Шольцийн дараагийн канцлер болно гэдэгт бат итгэсэн иргэд олширчээ.

Үүнээс гадна Швейцарийн нэгэн хотод Германы төлөөх Альтернатив намын дарга Алис Вайделийн гэрийн гадна 250 орчим дэмжигч, эсэргүүцэгч цугларч, жагсаж байна.  Эл үеэр таван хүнийг түр саатуулжээ. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллийн дагуу Альтернатив намыг эсэргүүцэгчид Вейделийн гэрт ирж, жагсагчидтай маргалдаж, өдөөн хатгалга, хэрүүл зодоон үүсгэсэн байна. Гэсэн хэдий ч гэмтэж бэртсэн тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд томоохон үймээн самуун гарахаас зайлсхийсэн гэж цагдаагийн байгууллагаас мэдээлжээ. Тодруулбал, тус намыг эсэргүүцэгчид “Нацистууд гарлаа" гэж хашгирч, "1933 онд дахин хэзээ ч болохгүй" гэх мэт уриа лоозон барьсан нь Адольф Гитлер засгийн эрхэнд гарсан жилийг хэлж байна. Учир нь Альтернатив намын цагаачлалын хатуу байр суурь болон бусад бодлого тус 1933 онтой ижил гэж эсэргүүцэгчид буруутгаж буй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 122.201.31.125

Сонгуулийн дараа хуучин уламжлалт намууд нь хамтарсан засаг байгуулна эсвэл AFD ялах нөхцөл үүссэн. Тиймээс тэднийг нацист фашист гээд чичлээд байгаа юмаа. Яг үнэндээ тэд нь үeэ өнгөрөөсөн фашистууд биш Герман улсын ирээдүйд чиглэсэн шинэ үзэл бодолтой улс төрийн хүчин. Германы төлөөх өөр сонголт нэртэй нам шүү дээ

Avatar

xeni ; 4 цагийн өмнө 50.147.160.114

bolinoi cpit bot

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 59.153.112.150

Европын холбоо Оросын эсрэг эдийн засгийн арга хэмжээ авч Оросоос байгалийн хий авахаа болиод оронд нь Америкаас өндөр үнэтэй шингэроүүлсэн хий авдаг болоод хэдэн жил боллоо. Одоо Трамптай ЕХ шөргөөцөлдөөд эхэлсэн. АНУ хийгээ нийлүүлэхгүй гэвэл Герман тэргүүтэй ЕХ-ыхон өвөл хөлдөцгөөх байх даа ккк. Өөдөө шидсэн чулуу хүний биш өөрийнх нь толгой дээр унах нь дээ ккк

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 66.181.183.237

Хаха Орос Амeрик Eвропын зах зээлийг булццалдаж байсан улсууд. Трамп наймаачин тийм тэнэг бишээ. Eвропы том зах зээлийг алдахыг хүсэхгүй Амeрик. Угаасаа Хятадтай худалдааны дайн хийх гэж бхйгаа улс

Avatar

Haha 60 минутын өмнө 202.126.88.189

HUDLAA

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 66.181.191.226

Ардчиллын сул тал одоо хэзээ хэзээнээс илүү мэдрэгдэнэ. 1933 онд Хитлер ардчилсан сонгуулиар гарч ирсэн. 1938 онд Ардчилсан улс орнууд Хитлерийг хязгаарлаж чадаагүй болохоор бүр олон улсад дэмжигчидтэй болж байлаа. Одоо яг тийм байдалд дэлхий тулаад байна.

Avatar

ХУУЛЬЧ 4 цагийн өмнө 202.9.47.20

ГЕРМАНЧУУД ТҮҮХЭЭРЭЭ БАЯЛАГ,,,ЯСНЫ СУУРЬ БОЛОВСРОЛ САЙТАЙ ,,,УЧРЫГ ОЙЛГОЖ ХӨГЖИЛ ,,,АРДЧИЛЛЫГ МЭДЭРДЭГ ТҮҮХЭН ҮНДЭСТНИЙ ХУВЬД СОНГОЛТ НЬ МЭРГЭНЭ БОЛНО ДОО.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж