Сайжруулсан шахмал түлшний хомсдол үүсээгүй гэв

Сайжруулсан шахмал түлшний хомсдол үүсээгүй гэв

Сайжруулсан шахмал түлшний хомсдол үүсээгүй гэв

“Тавантолгой түлш” компанийн шахмал түлшний нийлүүлэлт багасч, олдохгүй байна гэдгийг иргэд хэлж байна. Энэ асуудлыг тус компаниас тодруулахад “Сайжруулсан шахмал түлшний нийлүүлэлт хэвийн байна. Нийслэлийн 553 цэгт хоногт 3000 тонн түлш нийлүүлж байгаа.

Өнөөдрийн байдлаар цэгүүдийн захиалгын дагуу 2950 тонн сайжруулсан түлш нийлүүлсэн. Сар шинийн баяртай холбоотойгоор иргэд түлшээ нөөцөлж байхыг үгүйсгэхгүй" гэв.

Түлшний цэгүүдэд 25 кг-тай нэг шуудай шахмал түлшийг 3750 төгрөгөөр худалдаалж байгаа. Үнэд өөрчлөлт оруулах шийдвэр гараагүй гэдгийг албаныхан мэдээлж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-02-23 202.55.188.42

Зарвал зараад боливол болчилдоо.Авах гээд очихоор л дуусцан байхгүй.л байна шд.

Avatar

Нэргүй 2025-02-23 103.212.162.97

Түлш зардаг 5 газраар өнөөдөр явлаа. Арай ядан сүүлийнх дээр нь оочирлож оочирлож авлаа. Энэ хомсдол биш үү? Мал юм ярих юм аа.

Avatar

Уншигч 2025-02-23 202.126.91.38

Ховордоод ажилтай улсууд авч чадахгүй байгааг юу гэж ойлгох вэ? нөөц байгаа нь үнэн юм бол тарааж өгөхгүй боож хаагаад хүмүүсийн бухимдлыг төрүүлэх шаардлага юу байгаа юм болдоо

Avatar

Зочин 2025-02-23 202.126.88.162

Ховордоод байна Зардаг цэг нь цөөрсөн
Олдохгүй байна лээ 7 шуудай өгдөг Авна гэсэн тоогоор нь өгдөг болмоор юм

Avatar

Нэргүй 2025-02-23 202.55.188.107

түлш ховордоогүй,харин хомсдол үүсэгсэн,яагаад вэ? гэвэл нөгөө л Монгол зан,наад борлуулагч нарын чинь ихэнх нь ,ах дүү хамаатан садандаа ,танилдаа хүссэнээр нь аваачиж өгнө,үлдүүл чамд зарна.тэд нар нь үнэ нэмэгдэнэ ,баяр болно гээд нөөцөлж байгаа,танил талдаа 7 шуудайгаар зарахаа байсаар удаж байгаа,хүссэнээр нь хүргэж өгч байгаа,чиний авч чадаагүй 7шуудай айлын грашд дахь нөөц болж байна,ү

Avatar

Нэргүй 2025-02-23 66.181.184.174

homsdol uussenshdeeeee ger horoololor yvaad uzdeeeee

Avatar

Иргэн 2025-02-23 59.153.112.150

Сайжруулснаа ч алддаа. Өмнөхөөсөө муухай өмхий үнэртэй болсон. Өглөө балкон дээрээ гарахад л өмхий үнэртээд байдаг. Сонсгол дээр албаныхан маш муу ажилласан шүү. Рэгдэл гуайн "Энержи Ресурсын баяжуулах үйлдвэрийн мидлингийг шахмал түлшинд ашиглах шийдвэрийг хэн гаргасан бэ?" гэсэн голыг нь оносон асуултанд хэн ч хариулт өгөөгүй өнгөрсөн. Баяжуулах үйлдвэрээс гарч байгаа хаягдал нүүрс шүү дээ тэр мидлинг гэдэг нь. Энгийн нүүрснээс хүхэр болон бусад хорт агуулга нь өндөр байдаг гэж сонссон.

Avatar

Сонсгол 2025-02-23 202.9.46.167

Сонсголыг бол зүгээр л додомдсон шүү дээ, мэдээлэл дутуу, бөөрөнхий, ямар ч дүгнэлт шийдэл шийдвэргүй тийм хэрэггүй юм хийж яадаг байна

Avatar

Ул 2025-02-23 202.9.46.167

худлаа щаа, муужруулсан шахмал хор уржигдар дууссан, одоо ирээгүй байна гэж байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж