Орон байрны хулгайч гэж мэдээлсэн гэх гомдлыг шалгажээ

Орон байрны хулгайч гэж мэдээлсэн гэх гомдлыг шалгажээ

Орон байрны хулгайч гэж мэдээлсэн гэх гомдлыг шалгажээ
Цагдаагийн байгууллагад иргэн Л нь /2025.02.04/ “А гэгч нь цахим орчинд намайг орон байрны хулгайч гэж худал мэдээлэл тараагаад байна” гэх гомдлыг гаргасныг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явуулжээ.
Шалгалтын явцад тогтоогдсон баримтад үндэслэн иргэн Л-ээс гаргасан гомдлыг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай энэ сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн прокурорын газарт хүргүүлсэн.
Тус Прокурорын газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай хүргүүлсэн материалыг хянаад энэ оны хоёрдугаар сарын 20-ны өдөр иргэн А-д холбогдуулан Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэж хэргийг цагдаагийн байгууллагад буцаан хүргүүлсэн байна. Мөрдөгчөөс энэ сарын 21-ний өдөр А-д хяналтын прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолыг танилцуулах ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан болно.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 103.212.116.220

SEXSEER VANXANDI80955877ANUN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж