"Травиата" дуурийн гол дүрд Г.Энхнаран тоглоно

"Травиата" дуурийн гол дүрд Г.Энхнаран тоглоно

"Травиата" дуурийн гол дүрд Г.Энхнаран тоглоно

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид Ж.Вердийн “Травиата” дуурийг үзэгчдэдээ зориулан энэ амралтын өдрүүдэд тоглож байна.

Гурван бүлэг дөрвөн үзэгдэлт “Травиата” дуурь 19 дүгээр зууны дунд үеийн Парис хотноо өрнөнө.

Суут хөгжмийн зохиолч Ж.Вердиг алдаршуулсан гурван том дуурийн нэг болох “Травиата” дуурь нь анх 1853 оны гуравдугаар сарын 6-нд Венец хотноо тоглож байсан бол Монголд 1977 оны дөрөвдүгээр сарын 9-нд  театрын тайзнаа амилуулж байжээ.

Энэхүү дуурьт Виолетта гэх бүсгүйн тухай өгүүлдэг бөгөөд Бямба гаригт УДБЭТ-ийн шилдэг сопрануудын нэг Гавьяат жүжигчин Ө.Уянга Виолеттагийн дүрийг бүтээсэн бол 23-ны өдөр тус театрын гоцлол дуучин Г. Энхнаран анх удаа Виолеттагийн дүрийг бүтээх гэж байна. Алфред гүнтэний дүрийг УДБЭТ-ын  шилдэг теноруудын нэг Б. Батжаргал шинээр, М. Даваадорж дахин бүтээх болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж