ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 4 дэх тохиолдол батлагдав

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 4 дэх тохиолдол батлагдав

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 4 дэх тохиолдол батлагдав
Улаанбурхан өвчний зөөвөрлөгдсөн дөрөв дэх тохиолдол лабораториор батлагдсан талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ.
Уг батлагдсан тохиолдол нь 2025 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр шөнийн 1.00 цагт Вьетнам Хо Ши Мин-Улаанбаатар чиглэлийн "МИАТ-OM712" нислэгээр ирсэн зорчигчдоос бүртгэгдэж буй улаанбурхан өвчний хоёр дахь тохиолдол юм.
Иймд дээрхи нислэгээр ирсэн зорчигчид ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн нэг болон хоёрдугаар өрөөнд өглөө 08:30 цагаас 22:30 цаг хүртэл үзлэг шинжилгээ, дархлаажуулалтад яаралтай ирж хамрагдахыг албаныхан зөвлөж байна. Тодруулах зүйлсээ 89016199 утсаар холбогдоно уу.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Өвгөн Балдан 2025-02-23 59.153.113.103

Аль 1921 оны Улаанбурхан өвчин шүү дээ. Сүржигнээд байх юм ер байхгүй. Бас нэг Вакцины шахааны сураг дуулцан юмуу яах гээд байгаан. Нийгмийг бухимдуулж, талцуулж алалцуулах гэсэн х*******н л явуулга шүү дээ.

Avatar

Өвгөн Балдан 2025-02-23 59.153.113.103

Тэгвэл өмнө зүгийн тангадууд ……

Avatar

Zochin 2025-02-23 139.5.217.147

Наад балай мэдээллээ. Боль. Халдвартынхан дуугай л ажлаа хий. Сүржигнээд сүр сүр юм бадраагаад. Хорих, хаах бол тэрийгээ чимээгүй л хийдэг газрууддаа хийгээд яв. Хорт хавдраа ингэж өдөр бүр эсвэл зарла л даа. Нэг хүн илэрлээ гээд. Өдөрт л хэдэн зуугаараа илэрж байгаа биз дээ. Халдваргүй өвчин атал халдварт өвчин шиг түймэр шиг явж байгаа хорт хавдартаа анхаарахгүй малнууд.

Avatar

Зочин 2025-02-23 139.5.218.201

Энэ хүмүүс вакц н хийлгэсэн байсан уу үгүй юугэдэг сонирхолтой байна.

Avatar

Нэргүй 2025-02-23 66.181.177.51

ӨВЧИН АВЧ ИРСЭН ӨЛӨН ГӨЛӨГНҮҮД

Avatar

Нэргүй 2025-02-23 66.181.161.38

Ветнамаас халдвар авч ирж байна гэсэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж