Мягмар гаригаас хүйтний эрч суларна

Мягмар гаригаас хүйтний эрч суларна

Мягмар гаригаас хүйтний эрч суларна

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр энэ сарын 25-наас ихэнх нутгаар хүйтний эрч сулрах нь ээ. Тэр хүртэл цас орж шуурна.

Тодруулбал, хоёрдугаар сарын 24-нд төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 24-нд тал, хээрийн нутгаар, 25-нд нутгийн зүүн хэсгээр, 27-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 25-наас ихэнх нутгаар хүйтний эрч суларч, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Ерөө, Халх голын хөндийгөөр шөнөдөө -30…-35 градус, өдөртөө -14…-19 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө -23…-28 градус, өдөртөө -8…-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар шөнөдөө -10…-15 градус хүйтэн, өдөртөө +2…+7 градус дулаан, болон говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө -14…-19 градус, өдөртөө +3…-2 градус, бусад нутгаар шөнөдөө -17…-22 градус, өдөртөө -2…-7 градус хүйтэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж