Бүх нийтийн цэвэрлэгээ болж байна

Бүх нийтийн цэвэрлэгээ болж байна

Бүх нийтийн цэвэрлэгээ болж байна

Сар шинийн баяраа хоггүй угтахыг уриалж, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас хоёрдугаар сарын 22, 23-нд бүх нийтийн цэвэрлэгээг зохион байгуулахаа мэдэгдсэн. Бүх нийтийн цэвэрлэгээг өнөөдөр /2025.02.22/ нийслэлийн есөн дүүрэгт зохион байгуулж байна. Энэхүү цэвэрлэгээнд иргэн, аж ахуй нэгжийг идэвхтэй оролцохыг уриаллаа.

Тухайлбал, сар шинийг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээнд Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ хариуцсан найман байгууллага, ААН, СӨХ, төрийн байгууллагууд, сургууль цэцэрлэгүүд, иргэд оролцож байна. Их цэвэрлэгээг дэмжиж, Гандантэгчэнлин хийдийн захиргааны ажилчид, албан хаагч, лам хуврагууд орчин тойрондоо их цэвэрлэгээ хийлээ.

Хан-Уул дүүргийн хувьд зам талбайн 14 байгууллага, хог тээврийн 4 байгууллага, СӨХ, иргэдийн төлөөлөл оролцож байна.

Чингэлтэй дүүргийн 1000 гаруй ажилтан албан хаагч, иргэн бүх нийтийн цэвэрлэгээнд нэгдэж, 215.670 мкв талбайг цэвэрлээд байна. Налайх дүүргийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээнд 48 байгууллага, 9 цэцэрлэг, 5 сургууль, хог цэвэрлэгээ үйлчилгээний нэг байгууллага, ногоон байгууламж арчилгааны нэг байгууллага, 125 ААН, 375 иргэн оролцож байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 202.9.40.76

Байгууллага, айл өрх бүр ойр орчмынхоо цэвэрлэгээг хийчихдэг бол Улаанбаатар хот минь цэвэрхэн л харагдана. . Гэтэл хүний эрх, социализмын илрэл гэх зэргээр шүүмжилж тэнэгтсээр байгаад хотын ариун цэвэрт анхаардаг хүмүүс эрс багассан. Хэдэн хот тохижуулахын хүмүүсийн ажил гэж ойлгодог болсон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж