Дэд төвүүдэд бага сургууль байгуулснаар түгжрэл саарах уу?

Дэд төвүүдэд бага сургууль байгуулснаар түгжрэл саарах уу?

Дэд төвүүдэд бага сургууль байгуулснаар түгжрэл саарах уу?

Улаанбаатар хотын автомашины түгжрэлийг сааруулах зорилгоор нийслэл ирэх жилүүдэд Шар хад дэд төвд дөрөв, Сэлбэ дэд төвд дөрөв, Баянхошуу дэд төвд хоёр, Толгойт дэд төвд хоёр буюу нийт 12 бага сургууль барихаар төлөвлөжээ.

Нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 303 сургууль байгаагаас 231 сургууль нь хотын төвд байрладгаас хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлж, түгжрэл үүсгэх нэг шалтгаан болж байна гэж Нийслэлийн бодлогын судалгаа шинжилгээний төвөөс мэдээлсэн юм.

Шалтгааныг нь хотын зах руу сургууль хүрэлцээгүйгээс болж байна гэж үзсэн. Гэвч иргэдийн хувьд “Чанартай боловсрол эзэмшүүлэхийн тулд хүүхдээ 5, 10 км газар зөөж, хотын төвийн сургуульд сургадаг. Багш нарын ур чадварыг дээшлүүлж, хотын аль ч сургуульд сурсан чанартай боловсрол эзэмшдэг орчин нөхцөл бүрдсэн цагт шилжилт хөдөлгөөн саарна” гэж үзэж байна.

Харин Замын хөдөлгөөний удирдлагын төвийн датанд тулгуурлан судлаачдын тооцоолсноор хичээлтэй үед ойр орчимд замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг. Тодруулбал, хичээлтэй үед өдөрт 241.924 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог бол амралттай үед 132.501 болтлоо 54.7 хувиар хөдөлгөөний ачаалал буурдаг байна.

Улаанбаатар хотын хэмжээнд байгаа 231 сургуульд 380,621 сурагч суралцдагаас хотын төвийн сургуульд 294,156 сурагч суралцдаг аж. Зөвхөн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 31 дүгээр сургуулийн нийт суралцагчдын 35 хувь нь буюу гурван хүүхэд тутмын нэг нь л харьяаллын бүсийн сурагч бол үлдсэн 65 хувь нь зөөвөрлөгдөн ирж байгаа гэх судалгааг хийжээ. Ингэхдээ 500 гаруй хүүхэд 10 км зайнаас, 1000 орчим хүүхэд 3-5 км зайнаас тухайн сургуульд зөөвөрлөгдөн ирдэг гэсэн тоог гаргаад байгаа юм.

Сүүлийн жилүүдэд хүн амын өсөлтийг даган жил ирэх тусам сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудал хөндөгдсөөр байгаа үед шинээр бага сургууль барих нь хэрэгтэй ч чанарын асуудлыг орхигдуулбал, түгжрэлийг шийдэхэд том асуудал үүсгэсээр байхыг мэргэжилтнүүд ч сануулж буй.

Учир нь, энэ хичээлийн жилд 25 мянга орчим сурагч гурван ээлжээр хичээллэж байгаа юм. Жил бүр улс, орон нутгийн төсвөөр сургууль, цэцэрлэг шинээр барьж, ашиглалтад оруулж байгаа ч хүн амын өсөлтийг гүйцэхээ больсон. Энэхүү проблемтой зэрэгцэн бас нэг асуудал үүссэн нь багш нарын орон тоо ихээр дутагдах болсоор удаж байгаа. Улсын хэмжээнд 4200 гаруй багш дутагдалтай байгаагаас англи хэл, математик, физик, хими, алгебрь, англи хэлний багш нар ихээр дутагдаж байгааг Боловсролын яамнаас мэдээлсэн. Иймээс түгжрэлийг сааруулахын тулд зөвхөн барилга байшин барьснаар шийдэхэд хэцүү гэсэн үг. Хаана чанартай боловсрол байна, түүн рүү эцэг, эхчүүд хүүхдээ зөөсөөр байх болно.

Иймээс төр сайн багш нарыг бэлтгэхэд анхаарах.

Нийслэлийн дүүргүүд ур чадвартай багш нарыг орон байраар хангах зэргээр эдийн засгийн хөшүүрэг хэрэглэвэл олон жилийн турш захчлагдан боловсролын төвшнөөр доогуур үзүүлэлт үзүүлэх болсон гэр хорооллын сургуулийн ерөнхий боловсролын сургалтын чанарыг дээшлүүлэх нэг үзүүлэлт болох талтайг ч мэргэжлийн хүмүүс зөвлөж буй.

Ингэхдээ ганц борооны ая даахгүй заманд жил бүр тэрбум, тэрбумаар нь хөрөнгө зарахын оронд дүүрэг бүр жил бүр 10 сайн багштай болоход хөрөнгө мөнгөө хаявал дор хаяж жилдээ 100-гаад сайн багштай болно. Нэг багш хамгийн багадаа жилдээ 200 хүүхдэд хичээл заахад 40 мянган хүүхдэд чанартай боловсрол эзэмших суурь бүрдэнэ ч гэж сануулж байгаа юм.

Нөгөө талдаа түгжрэл бол зөвхөн ерөнхий боловсролын сургуулийн бага сурагчдыг зөөдгөөс дан ганц үүсч буй асуудал биш. Төрийн өмчийн болон хувийн их, дээд сургуулиуд нь тэр чигээрээ хотынхоо төв хэсэг байрладаг. Төрийн өмчийн их сургуулиудыг хотын төвөөс Багануур дүүрэг рүү нүүлгэн шилжүүлэх асуудал 2010 онд яригдаж эхэлсэн ч хөрөнгө мөнгөний асуудлаас болж хойшилсоор эцэстээ больсон.

Хамтарсан Засгийн газар төрийн өмчит их сургуулиудыг аймгууд руу нүүлгэх асуудлыг ярих болсон. Тухайлбал, Хөдөө аж ахуйн их сургуулийг Дархан-Уул аймаг руу, Соёл урлагийн их сургуулийг Сэлбэ дэд төв рүү нүүлгэх боломжтой тухай хөндсөн. Гэвч Хөдөө аж ахуйн их сургуулийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу нүүх боломжгүй гэдэг саналыг өгсөн байдаг. Иймээс түгжрэлийн асуудлыг зөвхөн ерөнхий боловсролын сургуулийн бага ангийнханд тохох нь нэг талдаа бас өргөөсгөл болж буй.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 139.5.217.148

Тэр зүйрлэшгүй.

Avatar

Зүлдэн 33 минутын өмнө 202.9.46.167

мөрөөдөхөд мөнгө төлөхгүй, амаар гавьяа байгуулахад сонгуулиар зоолттой гарч ирнэ

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 59.153.114.137

80955877

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 59.153.114.137

SEKSEER TAICHNA UILCHLGE80955887

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 139.5.217.148

Таашаал болгон төлөөстэй. Архи уулаа төлөөстэй, секс хийлээ төлөөстэй, хоол идлээ төлөөстэй. Амьдрал бол таашаал биш зүдрэл. Зүдрэх нь арай дээр. Аль болох их зүдэр, аль болох бага таашаал ав. Тэгвэл зовлон бага үзэж байгаад дуусна.

Avatar

zochin 4 цагийн өмнө 202.9.40.134

Ард \иргэд бага ангид л судраг хүүхдээ л сургуульд хүргэх гэж зөөдөг шүү дээ. Дунд ангийн хүүхдүүд өөрсдөө л сургуульдаа хаана ч байсан явна. Түгжрэлд нөлөөлөхгүй юу. Хорон санаа гаргаж Жаахан эерэг инергитэй бай л даа

Avatar

Зочин 5 цагийн өмнө 202.126.89.174

Нэгэнт байгуулж байгаа юм бол бүрэн сургууль байгуулаад орчмын хүүхдүүдээ татаж суралцуулсан нь дээрээ

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 66.181.177.233

МАШ ИХЭР САРНА МАЛА

Avatar

Хятад царайтай сайдаа 7 цагийн өмнө 66.181.180.218

үнэтэй сургуулиудаа камп маягаар хотоос гарга, Багш нарын давтлага гэртэй халтуурыг болиулж хичээлийг чанаржуул.

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 66.181.185.119

багш сургах, багшид хөрөнгө оруулах нь манай дарга нарт ямарч ашиггүй, унацгүй дээ

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 59.153.114.117

Төсвөөс сургууль барих хэрэгтэй, Чойжоо мэт нь мушгаад үнэтэй хувийн сургууль барьчихаар хүмүүс нь хүүхдээ зөөгөөд л бн.

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 59.153.114.137

VANXANI AJIL XN SEXSEER TAICHNA80955877XUSNEER

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 59.153.114.137

SADAR S3XSEER XUCHINDUULI ANUSDI80955877

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж