Орос улс алдарт эзэн хааны шоронг дуудлага худалдаагаар заржээ

Орос улс алдарт эзэн хааны шоронг дуудлага худалдаагаар заржээ

Орос улс алдарт эзэн хааны шоронг дуудлага худалдаагаар заржээ

Хувьсгалч, огцорсон сайд, Зөвлөлтийн тэрс үзэлтнүүдийг хорьж байсан шоронгийн цогцолборыг Баасан гаригт дуудлага худалдаагаар зарсан байна. Шинэ эзнийх нь мэдэгдсэнээр уг шоронг зочид буудал, зоогийн газар, музей, урлагийн галерей болгох аж.

Большевик хувьсгалч Леон Троцкий, зохиолч Иосиф Бродский нар Санкт-Петербург хотын Крестийн шоронгийн цогцолборт хоригдож байсан Оросын алдартай хүмүүсийн нэг байдаг. Шоронгийн улаан тоосгон хана нь Нева мөрний эрэг дээрээс харагдах бөгөөд Крестийг эвдэрч сүйрсний дараа сэргээн босгож, түүхэн дурсгалт газар болгожээ.

Баасан гаригт болсон дуудлага худалдаагаар уг шоронг "KVS Development Group"-т 1.1 тэрбум рубль буюу 12.5 сая ам.доллараар худалдсан байна.

"KVS" мэдэгдэлдээ энэ цогцолборыг Санкт-Петербург хотын хамгийн том хот төлөвлөлтийн төслүүдийн нэг болгон хувиргана гэж мэдэгджээ. Мөн "Тус шорон түүхийг өгүүлэх музей, зочид буудлын цогцолбор, ресторан, галерей бүхий хүн бүрт нээлттэй олон нийтийн газар байх болно" гэсэн байна.

Крестийг 19-р зууны сүүлчээр шоронгийн журмаар ажиллуулж байжээ. Энэ нь 999 бие даасан камертай Европ дахь хамгийн том, хамгийн орчин үеийн ганцаарчилсан хорих байгууламж байхаар зохион бүтээгдсэн байдаг. 1917 оны Оросын хувьсгалаас өмнө  хоёрдугаар хувьсгалыг удирдаж байсан Александр Керенский, Лениний соёлын тэргүүний ажилтан болох Анатолий Луначарский, мөн Троцкий зэрэг Хаант улсын алдартнуудыг хорьж байв.

 

ЭХ СУРВАЛЖ: THE MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2025-02-22 103.57.94.76

яргачин Путин 0рос бол лалрын орон

Avatar

Нэргүй 2025-02-22 202.5.202.130

Гадныхан хуучин ямарваа барилга байгуулж газрыг аваад үлдсэн байдаг Манайхан нураагаад хэдэн байшин барина гэхдээ нэг ч сургууль цэцэрлэггүй орох гарах гарцгүй л юм хийндээ.

Avatar

Нэргүй 2025-02-22 202.179.25.193

Гол ялгаа нь манай бол балгасууд юм.

Avatar

Нэргүй 2025-02-22 103.212.118.78

ганц худагыг том даргын нэрэмжит болгоод зар

Avatar

Нэргүй 2025-02-22 59.153.114.117

орос орон шоронгоор ч баян даа.

Avatar

ЗОЧИН 2025-02-22 60.34.125.198

МАНАЙХ Ч ГЭСЭН УЛС ТӨРИЙН ХОРИГДЛУУДААР ДҮҮРСЭН ШОРОН ГЯНДАНГУУДАА ЦӨӨЛӨХ ХЭРЭГТЭЙ. ҮҮНИЙ ТУЛД ХӨНГӨН ГЭМТ ХЭРЭГТНҮҮД, УЛС ТӨРИЙН ХОРИГДЛУУДАА ӨРШӨӨЖ СУЛЛАХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Haha 2025-02-22 202.126.88.189

ZOVOO

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж