АНУ, Хятадын сангийн сайдууд цахим уулзалт хийжээ

АНУ, Хятадын сангийн сайдууд цахим уулзалт хийжээ

АНУ, Хятадын сангийн сайдууд цахим уулзалт хийжээ

Дональд Трампийг Цагаан ордонд буцаж ирснээс хойш АНУ, Хятадын эдийн засгийн дээд албан тушаалтнууд анх удаа хэлэлцээ хийв. Талууд хэлэлцээний хүрээнд олон ноцтой асуудалд санаа зовж байгаагаа илэрхийлсэн байна.

АНУ-ын сангийн сайд Скотт Бессент Баасан гаригт Хятадын эдийн засгийн бодлого хариуцсан дэд ерөнхий сайд Хэ Лифэнтэй онлайн уулзалт хийжээ.

Сангийн яам мэдэгдэлдээ, Бессент эдийн засаг, худалдааны тэнцвэргүй болон шударга бус бодлогод санаа зовж буйгаа илэрхийлсэн байна. Тэрбээр цахим уулзалтын үеэр Трампийн засаг захиргааны Америкийн ажилчид болон үндэсний аюулгүй байдлыг хамгаалах амлалтыг онцлон тэмдэглэжээ.

АНУ Хятадыг фентанил үйлдвэрлэхэд ашигладаг химийн бодисын гол эх үүсвэр гэж буруутгаж байна. Улмаар Хятадын хар тамхины эсрэг хүчин чармайлтад санаа зовж буйгаа Бессент илэрхийлжээ. Хятадын талаас Трампийн тогтоосон нэмэлт татвар болон бусад хязгаарлалтын арга хэмжээний талаар санал бодлоо хуваалцсан байна.

Гэхдээ хоёр тал эдийн засаг, худалдааны харилцааны ач холбогдлыг хүлээн зөвшөөрч, яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх шаардлагатай гэдэгт санал нэгдэв. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хоёрдугаар сарын 4-нд Хятадын бүх импортын бараанд 10 хувийн нэмэлт татвар ногдууллаа. ​​Бээжин хоёрдугаар сарын 10-нд хариу арга хэмжээ авч, АНУ-ын импортын зарим бараанд ногдуулах татвараа нэмсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж