Хамас танихгүй цогцсыг Израильд хүлээлгэн өгчээ

Хамас танихгүй цогцсыг Израильд хүлээлгэн өгчээ

Хамас танихгүй цогцсыг Израильд хүлээлгэн өгчээ

Харамсалтайгаар амиа алдсан хохирогч Бибас ах дүүгийн ээжийн цогцсыг Хамас бүлэглэл Пүрэв гаригт хүлээлгэн өгсөн. Гэвч Израиль цогцсыг Шири Бибас биш байна гэж мэдэгдсэний дараа Хамас бүлэглэл алдаа гаргасан байж болзошгүй гэж мэдэгдэж, дахин шалгаж, цогцсыг хайж олохоо амлажээ.

Тодруулбал, нэгдүгээр сарын 19-нд хүчин төгөлдөр болсон зургаан долоо хоногийн гал зогсоох хэлэлцээрийн хүрээнд Хамас бүлэглэл барьцааны 33 хүний ​​19-ийг сулласан байна. Мөн барьцаанд байсан дөрвөн цогцсыг Пүрэв гаригт Израильд хүлээлгэн өгсөн байна. Гэвч Израиль тэдний нэг цогцсыг барьцааных биш гэж мэдэгдэж, Хамас бүлэглэлийг гал зогсоох хэлэлцээрийг хамгийн ноцтойгоор зөрчсөн гэж буруутгав.

Хамас мэдэгдэлдээ, Израилийн агаарын цохилтын үр дүнд барьцаалагдсан болон нуугдаж байсан палестинчууд амиа алдаж, цогцос нь солигдсон байж болзошгүй гэсэн байна. Хамас мөн үүргээ бүрэн биелүүлж байгаа бөгөөд хэн нэгний цогцсыг хадгалах сонирхолгүй гэдгээ мэдэгдэв. Тус бүлэглэл өнгөрсөн Бямба гаригт суллагдах зургаан амьд барьцааны жагсаалтыг гаргаж, Израилийн талд хүргүүлсэн байна. Зургаан долоо хоног үргэлжлэх эвлэрлийн хугацаа гуравдугаар сарын 1-нд дуусгавар болох тул байнгын гал зогсоох яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн Хамас хэлэлцээрийн шаардлагыг хэрэгжүүлэхэд зогсолтгүй ажиллах шаардлагатайг мөн  онцолжээ.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж