УИХ-ын хаврын чуулганыг ирэх гуравдугаар сарын 17-нд нээхээр товложээ. Хуульд зааснаар УИХ-ын хаврын чуулганыг гуравдугаар сарын 15-нд нээх ёстой ч амралтын өдөр таарсан тул ийн гуравдугаар сарын 17-ны Даваа гариг болгосон аж.
УИХ намрын чуулганаараа олон жил гацсан мега төслүүд хөдлөх боломж олгож, холбогдох хууль, тогтоолын төслүүдийг баталсан ч зарим нэг гэрээ зэрэг яаралтай батлах шаардлагатай асуудлууд бий. Тодруулбал, хил холболтын төмөр замтай холбогдох гэрээг УИХ-аар баталж байж, гурван асуудал цогцоороо хөдлөх юм.
Мөн төрийн өмчит компаниудыг цомхон болгох зэрэг хууль эрх зүйн хүрээнд шийдлээ хүлээсэн асуудлууд энэ хаврын чуулганаар хэлэлцэгдэн батлагдах юм.
УИХ-аас өнгөрсөн нэгдүгээр сард 2025 оны хаврын чуулганаар дараах асуудлыг хэлэлцэхээр баталсан юм.
1.Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсүгэй:
1/Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;
2/"Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
3/Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон "Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
4/"Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичиг батлах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
5/"Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
6/"Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл.
2.Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын гишүүд, Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн энэ тогтоолын 1-д зааснаас бусад хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг тухай бүрд нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэж байхаар тогтоосугай.
3.Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэл хангахыг Монгол Улсын Их Хурлын Байнгын хороод, Монгол Улсын Их Хурал дахь намын бүлгүүд, Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/, Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга /Б.Баасандорж/-д тус тус үүрэг болгосугай.
Г.ХОРОЛ
Нэргүй 2 цагийн өмнө 59.153.114.137
VANXANDI XUCHINDUULI80955877
Нэргүй 2 цагийн өмнө 59.153.114.137
BOOBN XXNO BANXANI SEKSY AJIL XNE80955877AXTAI
Нэргүй 10 цагийн өмнө 202.9.41.122
Бузрын хулгайч х***а манж чигжсн бузр газрыг цэврлээч.