Цахим халдлагаас сэрэмжлэхийг анхааруулав

Цахим халдлагаас сэрэмжлэхийг анхааруулав

Цахим халдлагаас сэрэмжлэхийг анхааруулав

Цахим орчинд "Чингис хаан" олон улсын нисэх буудлын нэрийг барьж хуурамч хаягнаас "Нисэх буудлын агуулахыг чөлөөлж, алдагдсан ачааг 7230 төгрөгөөр зарна, улсын хэмжээнд хүргэлттэй, зар дээрх товчлуур дээр дарж онлайнаар захиалга өгнө үү" гэсэн утга бүхий хуурамч мэдээлэл түгээж эхэлсэн байна.

Доорх хаяг нь "Чингис хаан" Олон улсын нисэх буудлын нэрийг барьсан хуурамч хаяг бөгөөд иргэд та бүхэн сэрэмжтэй байж линк дээр дарахгүйгээр мэдээллийн үнэн зөв байдлыг нягталж, цахим орчны халдлагаас сэргийлэн, сонор сэрэмжтэй байхыг “Чингис хаан” олон услын нисэх буудлаас анхаарууллаа.

Сануулахад, энэ сарын эхээр фэйсбүүк орчинд “Кето хоолны үйлчилгээний нээлтийн урамшуулал болгож хөнгөлөлттэй үнээр захиалга авна” гэсэн зарын дагуу Сүхбаатар дүүргийн I хорооны нэр бүхий иргэд 10 хоногийн хоолыг 110 мянган төгрөгөөр захиалан, урьдчилж төлбөрөө шилжүүлээд  залилуулсан тохиолдол гарсан.

Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр 2025 оны нэгдүгээр сарын байдлаар 100 гаруй иргэн энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон.

Залилагч нь фэйсбүүк орчинд цахим хуудас нээж, бусад ижил төрлийн үйлчилгээг хуулбарлан байршуулж, иргэдийн хэрэгцээ, итгэл үнэмшилд тулгуурлан хямд үнээр санал болгож, төлбөрийг нь урьдчилан авдаг. Иймд тухайн байгууллагын цахим хаяг, байршлыг сайтар нягталж, урьдчилгаа төлбөр шилжүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 59.153.114.137

ANUSDI80955877

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж