Монгол Улсад сүүлийн гурав хоногийн хугацаанд улаанбурхан өвчний зөөвөрлөгдсөн гурван тохиолдол бүртгэгдээд байна. Бүх тохиолдлууд нь улаанбурхан өвчин дэгдэлт хэлбэрээр бүртгэгдэж буй гадаад улсаас зөөвөрлөгдсөн бөгөөд тохиолдлууд нь халдвартай үедээ онгоцоор зорчсон нь хавьтлын тоог олон болгож байгаа аж. Мөн өвчилсөн тохиолдлууд нь эрүүл мэндийн шалтгааны улмаас улаанбурхны эсрэг вакцинд хамрагдаагүй.
Батлагдсан тохиолдлуудыг тодруулахад, хоёр дахь тохиолдол нь 2025 оны хоёрдугаар сарын 18-ны 13:59 цагт Вьетнам улсын Фукуок арлаас VJC3200 нислэгээр Улаанбаатарт ирсэн.
Гурав дахь батлагдсан тохиолдол нь 2025 оны хоёрдугаар сарын 8-ны шөнийн 01:00 цагт Вьетнам улсын Хо Ши Мин хотоос Улаанбаатар чиглэлийн МИАТ-ийн OM712 онгоцоор ирсэн байна.
Тиймээс дээрх нислэгээр ирсэн хүмүүст халуурах, туурах шинж тэмдэг илэрвэл, мөн энэ өвчний талаар мэдээлэл авахыг хүсвэл Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 100 дугаарын утсанд хандахыг зөвлөж байна.
Улаанбурхан өвчний эмнэлзүйн оношилгооны талаар хичээлийг ЭМХТ-ийн цахим хуудсанд байршуулсан тул https://surgalt.hdc.gov.mn/ линкээр орж орж танилцах боломжтой аж.
Зочин 7 цагийн өмнө 202.9.47.67
халдвартай газраас ирж буй хүмүүсээ тусгаарлажээ ,халдвар тархвал бүр ч илүү зардал гарна