Сар шинийн баяр болохтой холбоотойгоор томоохон зах худалдааны төвийг чиглэсэн хөдөлгөөн эрс өссөнөөр бусад автозамуудад ч нөлөөлж, түгжрэл үүсгэж эхэлсэн. Иймээс Нийслэлийн Засаг дарга олон нийтийн санал асуулгын дүнг эцэслэн захирамж гаргасны дагуу өнөөдрөөс /2025.02.22/ автомашинуудыг тэгш, сондгой дугаарын хязгаарлалтаар замын хөдөлгөөнд оролцуулж эхлээд байна. Тодруулбал, өнөөдөр сондгой тоогоор дугаар нь төгссөн автомашинууд хөдөлгөөнд оролцоно. Мөн хоёрдугаар сарын 24, 26-нд сондгой тоогоор төгссөн дугаартай машин хөдөлгөөнд оролцох бол хоёрдугаар сарын 23, 25, 27-нд тэгш дугаараар төгссөн машинууд замын хөдөлгөөнд оролцох юм. Дугаарын хязгаарлалт өглөөний 08:00 цагаас оройны 20:00 цаг хүртэл үйлчилнэ.
Бүсчлэлийн хувьд:
- Хойноосоо урагшаа: 32-ын тойргоос Маршалын гүүрний уулзвар хүртэл;
- Баруунаас зүүн хүртэл: Таван шарын уулзвараас Офицеруудын ордны уулзвар хүртэлх бүсчлэл дотор тэгш сондгойгоор хөдөлгөөнд оролцох юм.
Дугаарын хязгаарлалт хоёрдугаар сарын 22-27-ны хооронд үйлчилнэ.
Сануулахад, өнгөрсөн гурван жилд тэгш, сондгойгоор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулахад замын ачаалал 32-44 хувиар буурч байжээ.
Г.ХОРОЛ
Нэргүй 6 цагийн өмнө 59.153.114.137
SEXSDI ANUSDI80955877XUCHINDUULI VANXANDI