Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс 2025 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн Вьетнам улсын Фукуок-Улаанбаатар чиглэлийн "VJ3200" дугаартай нислэгээр Монгол Улсад ирсэн зорчигчидтой холбогдсон тохиодолд мэдээллээ үнэн зөв төвөгшөөлгүй өгч, хамтран ажиллахыг хүсч байна. Ингэснээр халдварыг цаг алдалгүй тодорхойлж голомтын хариу арга хэмжээг 72 цагийн дотор авч хэрэгжүүлсэнээр халдвар цааш тархахаас сэргийлэх боломжтой гэдгийг албаныхан мэдээллээ.
Улаанбурханы өвчин дэгдэлт хэлбэрээр бүртгэгдэж буй Вьетнам улсад аялсан өгүүлэмжтэй улаанбурхан өвчний гурав дахь тохиолдол лабораториор батлагдсан.
Хоёр дахь тохиолдол нь 2025 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр шөнийн 01.00 цагт Вьетнам Хо Ши Мин-Улаанбаатар чиглэлийн "МИАТ OM712" нислэгээр, гурав дахь тохиолдол 2025 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн Фукуок-Улаанбаатар чиглэлийн "VJ3200" нислэгээр ирсэн иргэд байна. Иймд дээрхи нислэгээр хамт ирсэн зорчигчдод халуурах, тууралт гарах, ханиалгах, нус гоожих, нүд нуухтаж үрэвсэх шинж тэмдэг илэрвэл ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн нэг болон хоёрдугаар өрөөнд өглөө 08.30 цагаас 22.30 цаг хүртэл хандан үзлэг шинжилгээнд хамрагдана уу.
Тодруулах зүйлсээ 89016199 утсаар холбогдон асуух боломжтой гэнэ. Мөн ХӨСҮТ-өөс улаанбурхан батлагдсантай холбоотой нислэгээр хамт ирсэн иргэдтэй холбогдох үед үнэн зөв мэдээлэл өгч хамтран ажиллахыг хүсч байна. Ингэснээр халдварын цар хүрээг цаг алдалгүй тодорхойлж, хариу арга хэмжээг 72 цагийн дотор авч хэрэгжүүлэх ба халдвар цааш хүн амын дунд тархахаас сэргийлэх боломжтой. Өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчний эрсдлээс хамгаалах юм.
Зочин 37 минутын өмнө 139.5.217.198
Эхний нислэгээс нь өвчтэй хүн гараад байхад яагаад дараа дараагийн нислэгээр Вьетнамаас ирсэн улсыг тусгаарлах, үгүй ядахдаа хяналтад авах арга хэмжээ аваагүй юм бэ, ХӨСҮТ-ийнхэнд хариуцлагын асуудал яригдах нь дээ, одоо яаралтай Вьетнамаас ирж байгаа улсыг тусгаарлаж, хяналтад авахгүй бол цагаан сараар хот хөдөөгүй тэнээд байдлыг бүүр хүндрүүлэх эрсдэлтэй л юм байна даа
Бурхан 4 цагийн өмнө 203.23.49.49
Дэмий тэнэж хамаг вальютаа гадаадад тушааж улсынхаа эдийн засгийг хохироодог, улмаар гаднаас элдвийн халдварт болон өнгөний өвчин чирж ирж Монгол түмнээ хорлодог,бас өөрөө хүйтний улиралд халуун газар очиж зугаацаж халуун хүйтний хямралд орж насан туршдийн өвчтэй болдог, хоол хүнсний гэнэтийн өөрчлөлтөөс болж нойр булчирхай, дотор эрхтэнээ арилахгүйгээр өвчлүүлдэг, олон цаг онгоцоор ойр ойрхон нисэж тархины судсаа нимгэрүүлж аажимдаа цус харваж үхэх нөхцөлөө бүрдүүлдэг энэ тэнэглэлээ зогсоо
Нэргүй 5 цагийн өмнө 59.153.112.12
найруулгаа хараач ээ? зорчигчид нь хүсээд байгаа юм уу хаашаа юм!
Нэргүй 5 цагийн өмнө 139.5.216.241
энэ аялалаа зогсоодоггүй юм уу. өвчин авчираад байхад
Нэргүй 5 цагийн өмнө 103.212.116.220
ANUSDI80955877VANXANDI SEXSEER TAICHNA
Нэргүй 6 цагийн өмнө 66.181.177.51
ӨЛӨН ЦАРАИТАНГУУД ӨР УЛСАС ӨВЧИН АВЧ ИРХЭС ИЧЭЧЭЭЭ