Цөөхөн монголчуудад талцал хэрэггүй!

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Цөөхөн монголчуудад талцал хэрэггүй!

Цөөхөн монголчуудад талцал хэрэггүй!

Монголчууд ямар ч сэдвээр талцаж, хуваагдаж чаддаг гэдгийг сошиал хөгжсөн энэ зуунд бид хангалттай харж байна. Хууль дүрэм, хулгай, авлига, албан тушаалын хэрэг, цагаан сараа тэмдэглэхээс эхлээд аваал эхнэр, нөхөрийн асуудлаар ч талцаж хуваагдаж, хоёр тал болон нэгнийгээ зүхэж, хараадаг хүн сүрэг л болон хувирчээ гэмээр.

Гадаад, дотоодын ямар ч сэдвээр хэрэлдэж, талцана. Монголчуудад талцахгүй, хуваагдахгүй сэдэв ч гэж алга, үнэн дээ.

Сүүлийн үед Монголын сошиал хуудаст өрнөж буй талцал бол хувийн хэвшил болон төр гээд хоёр хуваагджээ. Баялгийн сангийн хууль хэрэгжиж байгаатай холбогдуулан стратегийн ордуудын тодорхой хувийг төр эзэмших ажлын хүрээнд Засгийн газраас өөрийгөө “шударгам тэмцэгч” хэмээн өргөмжилсөн Ж.Батзандан төрийг төлөөлж, харин нэг хэсэг нь баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдээ дэмжиж байна.

Мэдээж аливаа асуудал олон нийтийн хэлэлцүүлэг дунд өрнөж, шийдлээ олох ёстой ч бид бол хуультай, дүрэмтэй, шүүхтэй улс.

Хэрэв хууль тогтоогч парламентаас хууль батлагдсан бол түүнийг нь холбогдох байгууллагууд хэрэгжүүлээд явах учиртай болохоос олон нийтийн дунд “яс хаяж” өгчихөөд талцуулж, хуваагаад асуудлыг шийддэг байж болохгүй. Үнэхээр бизнес эрхлэгчид, Монголын том бизнесменүүд стратегийн ордуудыг хууль бусаар эзэмшиж байгаа бол шүүхэд хандах учиртай. Хүнийг гэм буруутай эсэхийг шүүх л тогтоодог болохоос олон нийтийг талцуулж, хэрэлдүүлснээрээ шийдэгддэг зүйл огт биш. Үүнийг төр нь ч олон нийт нь ч мэдэж байгаа ч төрд асуудлаа хууль, дүрэм, шүүхийн зарчмаар шийдэх сонирхолгүй байгааг нь Ж.Батзандангийн томилгооноос дүгнэчихэд болно.

Гээд харвал, төрд 34 хувиа авах, топ бизнесүүдтэйгээ “дайтах” сонирхолгүй байна л гэж уншигдаж байна. Гагцхүү нэг нь нөгөөтэйгээ “дайтаж”, шударга ёс тогтоож буй мэт дүр эсгэж, олон нийтийг л талцуулах сонирхол өндөр байх шиг.

Ерөөс бид ганцхан энэ асуудал ч биш цагаан сараар хэд хоног амрах, дугаарын хязгаарлалт хийх ёстой, ёсгүй гээд л талцаж хуваагдаагүй сэдэв бараг л үлдээгүй. Сүүлдээ бүр цагаан сараар дээл хувцас өмсч, гангарч болно, болохгүй ч гэж талцаж байх шиг. Нийтээрээ л ямар ч асуудал байсан талцаж байдаг монголчуудад төр засаг нь “яс хаяад” өгөхдөө гаргууд ажилласаар.

Монгол төрийн ямар ч шийдвэрийг сошиалаар талцаж, хуваагдаж байгаад л шийдэж болох тийм л хөрсийг төр өөрөө бий болгож чаджээ.

Угтаа бол хууль, дүрэм, журмаа батлаад түүнийгээ хуулийн хүрээнд хэрэгжүүлээд, буруутай, буруугүйг нь шүүхээр эцэслээд явах ёстой болохоос нийгэмд “мангас”-ууд хаяж өгөөд нийтээр нь цөөхөн мангастай дайтуулаад байх нь төрийн бодлого биш л баймаар. Нэгэнт арцалдахад бэлэн, алалцахад бэлэн ийм хөрсөн дээр юу ч хаяж өгөөд, хэнийг ч мангас, дайсан болгоод байж болох ийм л хөрсийг сүүлийн хэдэн жил бэлдэж, бий болгожээ гээд дүгнэчихмээр.

Монголчууд цөөхүүлээ. 3,5 саяхан хүн амтай, азийн цээжин дэх алганд багтсан ардчилсан улс. Геополитикийн хувьд ч бид эмзэг цэгт амьдардаг. Хоёр хөршөөсөө эдийн засгийн хувьд хамааралтай, хойд, өмнөд хөршид болж буй үйл явцыг харвал монголчуудад хамгийн хэрэггүй зүйл бол талцал, хуваагдал. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдэг үг зүгээр ч нэг гарч ирээгүй гэдэг. Ийм л эмзэг цэгт амьдардаг жижигхэн улс ардчиллаа хамгаалж, хүний эрхээ дээдэлж, эвтэй амьдрах л цаг үе ирж байна.

Дэлхийн геополитик өөрчлөгдөж, шинэчлэгдэхийн хэрээр хоёр том хөршийн асуудал ч бидэнд том асуудал болон ирэхийг үгүйсгэх аргагүйг судлаачид хэлж, ярьсаар байна.

Чухам ийм үед эвтэй, хүчтэй байж урагшлах цаг үе ирж байхад бид талцаж, хуваагдаж, нэгнээ дарж, хурааж, хааж боох нь хэнд ашигтай вэ гээд харвал, монголчуудад лав биш. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэлсэнчлэн одоо “Монголчууд бие, биеэ битгий харлуул, эв эеийг хичээх ёстой. Үндэсний эв нэгдэл гэдгийг онцгойлон анхаарах ёстой” л цаг үе ирсэн байна. Тиймээс хэрсүү хандаж, талцаж, хуваагдахаасаа өмнө улс орныхоо эрх ашгийг нэн тэргүүнд бодох нь төрд ч олон нийтэд ч чухал цаг иржээ.

Эцэст нь, Ардчилсан Монгол Улс хууль тогтоох байгууллагатай, хууль хэрэгжүүлэх бүтэцтэй, хүнийг гэм буруутай эсэхийг дэнсэлдэг шүүхтэй улс шүү дээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Монгол Улсын иргэн 2025-02-24 202.9.40.75

Яг зөв. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй. Эв эвдрэлцвэл дандаа бусдын идэш болж байдаг нь бидний түүхийн үнэн. Шүүхтэй улс юм бол шүүхийн шийдвэрийн дагуу л бүх зүйл явах ёстой. Тэрнээс Батзандан мэтийн хагас галзуу, солиотой амьтан, Баттулга мэтийн хулгайч, луйварчдын амаар асуудалд хандаж болохгүй. Ийм байдал даамжирвал Монголчууд өөрсдийнхөө үхэл, мөхлийг л хурдасгаж байгаа хэрэг болно шүү дээ.

Avatar

Зочин 2025-02-24 103.168.34.14

Үндсэн хуулииар Монгол улс олон намын системтэй болж, бас хүн болгон чөлөөтэй үгээ хэлэх эрхтэй болсон юм чинь талцахгүй, хагаралдахгүй яах юм бэ. Үндсэн хуулиараа ийм болгочихоод байхад өдий болтол ойлгохгүй, өөр тийшээ хадуурцгаагаад байх юм.

Avatar

Зочин 2025-02-24 66.181.184.236

Эртний Грекийн…хожмын Германы…гээд. Нийгмийн хөгжлийн талаар олон суут онолууд гарчээ. Сүүлд Маркс, Энгельсийн аугаа онол бүтээгдэж. Одоо ч асуудал үргэлжилсээр. Соц орнууд онол бүтээлийг мушгиж буруу хэрэгжүүлсэн. Харин социалист нийгмийн инерц энэ тэр гэх
Нь өнөөгийн гол шалтаан биш. Эдүгээ ардчиллын нэр барьсан туйлшрагчид нийгмийг зохиомлоор зориудаар талцуулж улс төр-эдийн засгийн хожоо гаргах ажиллагаа явуулж 30-аад оны үйл явдлыг 21-р зуунд давтаж байгаа зэрлэг үйлдэл

Avatar

Зочин 2025-02-24 122.201.31.151

Яг талцах ч биш л дээ. Ерөөсөө социалист нийгэмд хүний яах яахгүйг Намзасаг бүрэн хамаарч байсны инерц л яваад байгаа хэрэг. Социалист нийгэмд бүгдийг тэгшитгэж, хүний хийх ба хийхийг хориглосон үйлдэл, бодох ба бодохыг хориглосон үзэл санаа, ярих ба ярихгүй сэдвийг нэг бүрчлэн тогтоон өгч үүнийг үзэл суртлын багаар албадан хянуулж байсан нь ямар ч хууль ёсноос илүү хүчтэй хэрэгжиж байв. Социалист нийгэмд хууль бол бэлгэдлийн төдий л байсан. Харин олон нийтээр дамжуулан иргэнийг хянасан үзэл сур

Avatar

Нэргүй 2025-02-24 122.201.31.151

тал хоёргүй нэг утгаар амьдрал дээр шууд хэрэгжиж байв. Тэр үзэл суртлын өмнө ямар ч хүн гөлөг болдог. Энэ нь нийгиийн элемент нэг бүрд таалагдаж, хүний амьтанлаг зөнгийн үүднээс яв цав нийцэж дор бүрдээ эсэргүүцэлгүй дагадаг байв. Бүгд тайруулсан зүлэг шиг нэг хэв маягтай байхад хувь хүнд, Намзасагт гомдоллох юм юу ч байдаггүй. Гэтэл чөлөөт нийгэмд амьдрах боллоо. Чөлөөт нийгэм эрх чөлөөтэй нь сайхан боловч иргэн бүрийн дагаж мөрдөх хууль, нэгдсэн сатндарттай байдгаараа захиргаадалтын нийгмээс

Avatar

Нэргүй 2025-02-24 122.201.31.151

эрс ялгарна. Хэрэв стандартыг зөрчвөл хүн зөнгөөрөө дампуурна. Социалист нийгэмд бүгдийг тэгшитгэн хянах учраас нэгж хүн дампуурахгүй харин анги нийгмээрээ нэг л дампуу зэвий даасан нөхцөлд маш даржин аж төрдөг байв. Өнөөгийн нийгэмд шинэ хуучны зөрчил дунд хавчуулсан дундаж Монгол хүн нь ямар нэг стандартгүй Франкенштайн маягийн бодьгал болж хувирсан. Өөрийгөө хянах чадваргүй. Тийм туршлага угаасаа өмнө нь байсангүй. Нэг бол Хаан, элит давхарга үгүй бол Намзасаг л бүгдийг мэднэ. Нөгөө талаар өө

Avatar

Нэргүй 2025-02-24 122.201.31.151

рийн толгойгүй ингэж амьдрах нь дундаж иргэн хүнд хариуцлагаас зугтах сайхан шалтаг болдог. Санаа амар хулгай хийх боломж. Баригдаж, хавчигдах дээрээ тулбал удирдлага руугаа чичилнэ. Ингэж л орчин үеийн хулхи, хулгайч Монгол үүссэн юм. Арай нэг сэхээтэй бөгөөд эрх мэдэлгүй хэсэг нь энэ бүхнийг анзаарч нэгдсэн стандарт руу тэмүүлэх боловч социализмын инерцийг хадгалагч радикал люмпэн бүлэг буюу олонход нам цохиулна. Энэ үзэгдлийг л энд талцал гэж нэрлэжээ. Угтаа үр дүн муутай тэмцэл л юм даа.

Avatar

Нэргүй 2025-02-24 66.181.184.236

Уг нь энэ гарчгийн ганц өгүүлбэр хоёр их гүрний завсар хавчигдсан цөөхөн монголын иргэн бүрийн эрхэмлэн дагаж мөрдөх бичигдээгүй ганц хууль мөн. Жинхэнэ ардчилагч биш атлаа эвлэршгүй талцал руу зориудаар хөтлөгчид нь луйварчид, танхайчууд байдгийг сүүлийн 30 жилийн түүх харуулаад өглөөшдээ

Avatar

зочин 2025-02-24 59.153.113.215

Худгийн мэлхий ертөнцийг тэр хэмжээгэр л харна. Тэгээд бас гуаглана. Өнөө маргаашийн тулга тойрсон жижигхэн юм сэтгэнэ. Түүнийгээ тойроод талцана, маргана, хараана, зүхнэ. Арай ухаан зарах юман дээр таг чиг болчихно. . Энэ бол монголчуудын ихэнх хэсгийн өнөөгийн нүүр царай. Бусад жижиг улс үндэстнүүд юу бүтээж, яаж өргөн цараатай сэтгэж, хэрхэн яаж хөгжиж дэвшиж байгааг хар даа. Өөрсдийгөө тэдэнтэй харьцуулж үз дээ.

Avatar

Нэргүй 2025-02-24 66.181.189.188

Хулгайч луйварчин адгууснуудтай хэзээч эвлэрч болохгуй…монгол хулгайч буур бузар амьтад…устаж угуй болцгоог!!!

Avatar

Зочин 2025-02-24 103.168.34.17

төр байгаа юм бол тэнцүүрт байдалыгй хангах ёстой. Энд ард түмэн. төр. хулгайчид- баялагыг эзэмшигч гэсэн 3 н оролцогч бна. Энэ байдлыг иргэдэд хянах боломж олгож байж асуудал шийдэгдэнэ

Avatar

Нэргүй 2025-02-24 202.55.188.98

Наад хууль гээд байгаа чинь утгаа алдсан мөнгөтэй, эрх мэдэлтэй, дарга нарт буюу төр засгийнхан өөрсдөдөө зориулж гаргасан бөгөөд жирийн ард иргэдийн эрх ашгийг хамгаалсан зүйл анги үнэндээ хомс, дандаа хоёрдмол эрх ашгийг хангасан тэр нь эцэст нь хууль завхруулагчидад боломж олгосон, жирийн иргэдэд хатуу тусдаг тийм л хууль үйлчлээд байгаа юм бишүү. Тээгээд шүүх засаглал нь төр засгийн эрхийг барьж буй НАМ-ын төлөө ажилладаг, мөнгөтэй эрх мэдэлтнүүдэд худалдагдсан, тэдний эрх ашгийг хамгаалсан

Avatar

Эрдэнэчимэг 2025-02-24 139.5.219.37

Монголчууд бид эвтэй байх нь хамгийн чухал шүү биднийг эвдрэлцүүлэх юм яриад байвал тэр хүн монгол хүн биш шүү.

Avatar

Нэргүй 2025-02-24 139.5.219.223

3.5 сая хүн эвтэй байлаа гээд 2 том хөршийн асуудлыг шийдэж чадах уу тэр их том том ярьж эргүү монголчуудынхаа цөсийг хөөргөж байдаг судлаачид аа, сурвалжлагчаа

Avatar

Нэргүй 2025-02-24 66.181.189.62

дарга нар суудлаа хадгалах гээд яс төдий юм иргэдийн дунд хаяж хэмхэлдүүлдэг тактик их хэрэглэх болсон. энэ үйлийнхээ лайг өөрсдөө үүрэх нь ч гарцаагүй, хэн юу тарина түүнийгээ л хураадаг нь хорвоогийн жам юм.

Avatar

Нэргүй 2025-02-24 202.9.41.50

Нам төр хулгайч х***а манж хог шааруудад хулгайд алдгдсн х***а манж хулгайчууд нам төр 35 жил хулгай шааж даврлн нь хэр-с хэтрсн. Гажиг даврцн л******д.

Avatar

Зочин 2025-02-24 202.55.188.36

Төрийн байгууллага , УИХ , ЗГ- т хувийн хэвшлийнхнийг сонгох хэрэггүй. Хувийн сонирхол нь давамгайлсан баяжихын донтнууд хулгай хийхийг л бодохоос өөр улс орныг хөгжүүлэх талаар бодох орон зай тархинд нь байхгүй. Тийм шударга юм бол хэрхэн яаж улсын өмч байгалийн баялгийг хувийн өмч болгосон бичиг баримтаа олон нийтэд харуулчих. Шүүхийн байгууллага бол хулгайчдаар тэжээлгэдэг нохойн жогорхойнууд учраас хэн ч итгэхгүй.

Avatar

Нэргүй 2025-02-24 66.181.183.59

Стратегийн ордоо төр авах нь зөв

Avatar

chek 2025-02-24 66.181.181.98

энэ бол монголл төрийн эмгэнэл авилагач хулгайч дээрэмчин хууран мэхлэгч шантаажчин луйварчин гээд л бүхнийг төрд байгаа ичих нүүргүй этгээдүүд бий болгосон

Avatar

Өвгөн Балдан 2025-02-24 59.153.113.103

Хэдэн хүн санал бодлоо сошалд бичсэнийг талцал хуваагдал гэж битгий туйлшир. Гарын 5 хуруунд ч багтахгүй. Бараг нэг нөхөр л бичээд суудаг байц магадгүй. Зарим бичигч нь зүгээр л хийх юмаа олж ядсан эрээчигч, зарим нь галзуугийн больницын хурцын тасгийн өвчтөн байдаг. Юун үзэл бодол, ёс суртахуун, дүгнэлт юуч байхгүй. Ньюс.мн өөрөө талцаасай хуваагдаагдаасай гээж шрупдээд байна уу үгүй юу. Ёстой талцья гээд талбай дээр хүрээд ир гэхэд очдог билүү.

Avatar

Нэргүй 2025-02-24 202.126.89.117

ТӨР ҮНЭХЭЭР ЭЗЭН НЬ ӨМЧЛӨГЧ НЬ МӨН Л ЮМ БОЛ ТЭГЭЭД ЯАГААД ЛИЦЕНЗ ЭЗЭМШИГЧИЙН 34 ЭСВЭЛ 51 ХҮРТЭЛХ ХУВИЙГ АВАХ ГЭЭД БАЙГАА ЮМ БЭ?! ЛИЦЕНЗ ЭЗЭМШИГЧ ЧИНЬ ТӨРӨӨС ӨГСӨН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ДАГУУ БАЯЛАГ БҮТЭЭХИЙН ТУЛД ХӨРӨНГӨ МӨНГӨ САНХҮҮЖИЛТЭЭ ӨӨРӨӨ ГАРГААД ЯВДАГ. ТЭГВЭЛ ТӨР НЭРЭЭР ТАТВХР ТӨЛӨГЧ АРД ТҮМНИЙ МӨНГӨӨР ЛИЦЕНЗ ЭЗЭМШИГЧИЙН ҮҮРГИЙГ ГҮЙЦЭТГҮҮЛЭХ ГЭЭД ӨАЙГАА ЮМ УУ?! ҮНЭХЭЭР ЭЗЭН ЮМ БОЛ ТАТВАРАА ХАРИН АХИУХАН АВААД БҮТЭЭГДЭХҮҮНЭЭС НЬ ХУВАХГААД АВААД ЯВЖ БОЛДОГГҮЙ ЮМ УУ?!

Avatar

Нэргүй 2025-02-24 202.126.89.117

НААД УРААНЫ ГЭРЭЭ ХЭЛЭЛЦЭЭР ДЭЭРЭЭ ФРАНЦУУДТАЙ ИЙМ Л ЗАРЧИМ ӨАРИМТЛАА БИЗ ДЭЭ?! ЭСВЭЛ ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ БИШ МОНГОЛ ДОТООДЫНХ ГЭЭД ЯЛГАВАРЛХХД БАЙГАА ЮМ УУ?! ЗАСГИЙН ГАЗАР МААНЬ ТУУШТАЙ БОДЛОГО БАРИМТЛААСАЙ!

Avatar

Бат 2025-02-24 202.9.47.4

Хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг. Гэтэл галзуу солиотой улаан хувьсгалч ногоон малгайтын дүртэй батзандан хувийн хэвшлийнхэнийг хулгайч луйварчин мэтээр гүтгэн доромжилж монгол төрийг өөр шигээ муухай харагдуулж ард түмнийг хагалан бутаргах увайгүй үйлдэл гаргаж байна

Avatar

Нэргүй 2025-02-24 202.70.37.120

Талцах хэрэггүй гээд Баялагаа завшуулаад ядуураад байж байх уу? Дүр үзүүлсэн ардчилагчид минь.

Avatar

зочин 2025-02-24 66.181.190.56

Монгол хүний уужуу тайван хүлээцтэй ухаалаг шудрага шийдвэр үгүйлэгдэж хувиа хичээсэн нийтлэг биш мууг өмөөрч хамгаалж талсаж хэрэлддэг цэвдэг хүйтэн харьцаатан их, соёлтой ухаалаг уучлал хэлж чаддаг хүмүүжлийн боловсролтой залуучууд цөөхөн болждээ

Avatar

Зочин 2025-02-24 103.212.117.27

АН-ын 2 Ерөнхийлөгчийн зодоон Баагаагийн талд давуу байдалтай өрнөж байна.Хөөрхий муу Эбий буланд шахагдаад АНУ-д хяраад хэвтчихсэн.3 үсэгт рүү дайралт хийх нь сүүлийн өдрүүдэд нэмэгдлээ.Ядаж байхад Эбийгийн шадар цэрэг хэмээх нэр аваад байгаа Лодой ххүгийн төрийн далбаагаа урж байгаа бичлэг фейсбүүкээр нийтэд тарлаа.Ээбийгийн хамтран зүтгэгч Үүл,, Со нар хааяа түүнийг дэмжиж дуугаравч тэдний үгийг нохой хуцахын дайтай нийгэм тоохоо больж.Феодлийн хөрөнгө хураана гээд байгаа.Юм юм л болж байна

Avatar

УНШИГЧ 2025-02-24 43.242.242.141

ГЭЭД ӨНГӨРӨӨГӨӨД БАЙХ УУ? ШҮҮХ НЬ ТЭГЭЭД МӨНГӨТӨЙ УЛСЫН ТАЛД ШИЙДВЭРЭЭ ГАРГАДАГ. ХЭЛЦЭЛ ХИЙЖ УХАА ХУДГИЙН НӨХӨН ТӨЛБӨР Ч ЮМ УУ? ЗӨВШИЛЦӨЛД ХҮРЭХГҮЙ БОЛ АРД ОЛОН БОСНО ШҮҮ.

Avatar

Зочин 2025-02-24 66.181.176.230

Сайтууд нь санал авах нэрээр талцлыг улам хөөөгдөд байдаг юм биш үү. Ер нь ийм санал асуулга авах субьект нь сайтууд биш л баймаар. Энийг зохих байгууллага анхааралдаа авах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2025-02-24 103.212.116.151

Элбэгдоржийн гар хөл болсон шүүх үү??? Битгий ХӨХ ИНЭЭД хүргээд бай. Эрдэнэтийн 49%-иас эхлээд шүүх дээр хэрэг нь шийдвэрлэгдэхгүй дарагдаад байхад ард түмэн дуугүй загас шиг гөлрөөд сууж байх ёстой юу Элбэгдоржийн утсан хүүхэлдэйнүүдээ???

Avatar

Нэргүй 2025-02-24 202.179.15.226

Талцаж хуваагдах др хэвлэл мэдээллийн сайтууд ч бас дэвэргээд нэмэр болдог шүү.

Avatar

Нэргүй 2025-02-24 66.181.187.209

хэрэгтэйгээр барах уу

Avatar

Бадарч тахар 2025-02-24 66.181.191.124

хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж