Сар шинийн баяр болохтой холбоотойгоор замын хөдөлгөөнд ачаалал үүсч байгаа тул хоёрдугаар сарын 22-27-ний хооронд улсын дугаарын тэгш сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах болсон. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр /2025.02.23/ тэгш тоогоор төгссөн улсын дугаартай автомашин замын хөдөлгөөнд оролцох гэнэ. Тодруулбал, энэ сарын 22, 24, 26 ны өдрүүдэд сондгой, 23, 25, 27-ны өдрүүдэд тэгш тоогоор төгссөн машинууд замын хөдөлгөөнд оролцоно.
Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир мэдээлэхдээ "Үндэсний их баяр наадам болон сар шинийн баяр дөхөхөөр замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг тул улсын дугаарын тэгш сондгой хязгаарлалтыг үе шаттайгаар зохион байгуулж ирсэн. Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийн дагуу хоёрдугаар сарын 22-27-ний өдрийн хүртэлх хугацаанд зургаа хоног өглөөний 08:00 цагаас оройны 20:00 цаг хүртэл хязгаарлалт хийх гэж байна. Өвлийн бүсчлэл хэвээрээ. Таван Шарын уулзвараас зүүн тийш Чулуун-Овооны уулзвар. Хойшоо 32-ын уулзвар. Урд хэсэг МИС -ийн уулзвар, 120 мянгатын уулзвар байгаа. Нэмэгдсэн нь МИС -ийн уулзвараас 19-ийн үйлчилгээний төвийн Дунд голын зам нэмэгдсэн. Мөн Махатма Гандигийн гудамж нэмэгдсэн. Урагшаа И Мартын уулзвар хүртэлх зам нэмэгдсэн. Иргэд та бүхэн зургаа хоногийн хугацанд тэгш сондгойгоор хөдөлгөөнд оролцохдоо цагдаагийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж хөдөлгөөндөө соёлтой оролцоорой гэж хэлэх байна.
Тухайлбал, хоёрдугаар сарын 22-нд улсын дугаар нь сондгой тоогоор төгссөн, 23-нд улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн, 24 нд улсын дугаар нь сондгойгоор төгссөн автомашин хөдөлгөөнд оролцоно.
Сар шинийн баяртай холбоотойгоор томоохон зах худалдааны төвүүд дээр хөдөлгөөний ачаалал үүсч, түүгээр дамжин өнгөрч байгаа тээврийн хэрэгслийн хурд удааширсан. Түргэн тусламж, онцгой байдал, цагдаагийн байгууллагын тээврийн хэрэгслүүд иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахаар шүуурхай үйлчлэх шаардлага байдаг тул эдгээр тээврийн хэрэгслүүдэд мөн зам тавьж өгөхийг хүсье" гэсэн юм.
Нэргүй 2 цагийн өмнө 103.212.116.220
ANUSDI BOOBN XXNO UILCHLGE80955877TSAGN VANXANDI