Цагаан сарын баяраар цаг агаар ямар байх вэ?

Цагаан сарын баяраар цаг агаар ямар байх вэ?

Цагаан сарын баяраар цаг агаар ямар байх вэ?

2025 оны хоёрдугаар сарын 21-нээс гуравдугаар сарын 2-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

Хоёрдугаар сарын 24-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, салхи шуургатай байна.

Хур тунадас: 24-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд Халх голын сав газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 6-11 метр, 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 15-17 метр хүрч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.

Агаарын температур: Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Халх голын хөндийгөөр шөнөдөө -32…-37 градус, өдөртөө -19…-24 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -24…-29 градус, өдөртөө -9…-14 градус, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -7…-12 градус, өдөртөө +1…-4 градус, бусад нутгаар шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -5…-10 градус хүйтэн байна. 23-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 24-нд цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 24-нд баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө -26…-31 градус, бусад хэсгээр шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -5…-10 градус хүйтэн байна.

Эх сурвалж: УЦУОШГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ЗөвЗөв
13
ТэнэглэлТэнэглэл
11
БурууБуруу
8
ХахаХаха
8
ГайхмаарГайхмаар
6
ХөөрхөнХөөрхөн
5
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-02-23 122.201.31.121

Баярлалаа

Avatar

Нэргүй 2025-02-23 66.181.183.113

odoo naad 1 tsag agaariin oilgogdoxgui medee bolimoor yumdaa

Avatar

Нэргүй 2025-02-23 103.168.34.188

эргүү царайлаад гарчиг мэдээ 2 нь зөрөөд байх юм аа. ямар мал нь …..

Avatar

Зочин 2025-02-23 101.53.37.196

юун 24 вэ тэнэг юмуу хаашаа юм

Avatar

Нэргүй 2025-02-23 66.181.161.38

Их дулаан байх нь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж