Хамтарсан нэрийн дор улс төрийн томилгоо утгаа алдав

Хамтарсан нэрийн дор улс төрийн томилгоо утгаа алдав

Хамтарсан нэрийн дор улс төрийн томилгоо утгаа алдав

Улс орноо хөгжүүлэх зорилго дор МАН, АН, ХҮН нам хамтран Засгийн газраа байгуулсан ч сахил хүртээд шал дордов гэгч нь болж байна. Учир нь, гурван нам тус бүрийн төлөөллөө “Эрдэнэт” үйлдвэрээс эхлэн төрийн өмчит бүхий л компаниудад томилж, орон тоог нь данхайлгасан бол сүүлдээ төрийн алба руу орж бужигнуулж эхлэв.

Тухайлбал, Засгийн газрын энэ сарын 19-ний өдрийн хуралдаанаар Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын даргаар УИХ-ын гишүүн асан Б.Баярсайханыг томилжээ.

Тэрбээр 2020-2024 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан бөгөөд 2024 оны сонгуульд өрсөлдсөн ч ялагдсан юм. МАН-ын сонгуульд ялагдсан бүсгүйчүүд намын удирдлагуудаасаа ажил горилон амар заяа үзүүлэхгүй болсон тухай “жиргээ” Төрийн ордноор нисэж байсан нь ийнхүү ажил хэрэг болов.

Хөрөнгө мөнгө ихтэй төрийн байгууллага бараадсан энэ үйлдлийг нь ажил хийж, ачаа үүрэх гэхээс илүү ашиг хонжоо хайж очсон байх вий гэдэг хардлага ч араасаа дагуулаад байна.

Тэгвэл Ардчилсан намаас Аж үйлдвэр эрдэс баялгийн сайдаар томилогдсон сайд Ц.Туваан ч зүгээр суусангүй, хуурай дүү Г.Ган-Одыгоо Дорнод аймгийн Матад, Халх гол суманд газрын тос олборлох чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн эзэмшиж байгаа 19, 21 дүгээр талбайд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж ажиллах төлөөлөгчөөр томилсон нь шуугиулж байна. Адууных нь жүчээг хариуцаж ирсэн Г.Ган-Од нэг л өдөр Засгийн газрын төлөөлөгч болж томорсон нь “Түгжил хочит Ж.Батзанданг Засгийн газрын БЭТ-ээр томилсонтой агаар нэг зүйл боллоо” гэж шүүмжлэх хүн олон байгаа юм.

Томилгоог хийхдээ мэргэжил, мэдлэг, туршлага харахаас илүү танил тал, шантааж, нам дагасан улс төрийн томилгоог хийх болсон нь эцэстээ төр хүчгүйдэж, нэр хүндээ ч алдах шалтаг шалтгаан болж буйг сануулах хүн олон болсон.

Гэвч Засгийн газраас  хийх томилгоо цаашид ч үргэлжилнэ. Тухайлбал, орон нутгийн өмчит "Багануур" ХК-ийн дэд дарга нарыг МАН, АН, ХҮН намаас шинэчлэн томилохоор хүн дээрээ тохирсон байдаг. Тодруулбал, Ардчилсан намаас Улсын заан Д.Бумбаярын эхнэр Ц.Одонтунгалагийг, ХҮН намаас НИТХ-ын төлөөлөгч Д.Гантулга,  МАН-аас Т.Отгонболд нарыг тус компанийн дэд даргаар томилохоор хүлээгдэж буй.

Удахгүй хаврын чуулган эхэлнэ. Хаврын чуулганаар Элчин сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэх бөгөөд бас л нам дагасан, сонгуульд өвдөг шороодсон улстөрчдийг нэр дэвшүүлж, Монголын гадаад бодлогыг бужигнуулах чимээ дуулдаж байгаа юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

36 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 32 минутын өмнө 202.9.40.76

Ажлаа сайн хийж чадаж л байвал төр хэнийгээ хаана тавих нь тэдний эрхийн асуудал юм. Элбэгдоржийн хүмүүсийыг тавихгүй болохоор танай сайт олон юм хуцаж байна. Батзандан Баялагын санг арвижуулах, стратегийн ордын төрийн эзэмшлийг төрд нь авах тал дээр сайн ажиллаж чадах хүн гэж найдаж байгаа. Зөв хүнээ олж тавих нь чухал юм. Аль намын хүн байх нь ямар ч хамаагүй. Эцсийн дүндээ улс орныхоо төлөө гэсэн сэтгэлтэй байхад болно. Лодойсамбуу, Баярмаа нар шиг улс төрийн ашиг хонжоо хайхгүй л бол болно

Avatar

Zochin 1 цагийн өмнө 174.90.223.3

Batzandan harin ch zow tomilgoo.Ternees oor hun hiij chadahgui.

Avatar

зочин 53 минутын өмнө 66.181.190.29

Нам бүр хамгийн чадварлаг боломжтой хүмүүсээ л УИХ-д өрсөлдүүлдэг, Улс орны чухал чухал ажилд томилж ажиллуулдаг, Энэ бол хэвийн үзэгдэл,Үүнд шүүмжлэлтэй хандах ямар ч шаардлага байхгүй

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 139.5.217.148

Хуучин монгол хэл: "Хүнтэй суух" гэж нөхөрт гарахыг хэлдэг байв. Хүн гэж зөвхөн эрэгтэй хүн аж. Лам, хар, залуу, хөгшин – хүмүүсийг ангилж буй. Харин хүүхэн, авгай, чавганцыг хүн гээгүй. Хүн = эрэгтэй.

Avatar

Зочин 2 цагийн өмнө 202.9.41.82

Бичиг үсэг сайн тайлагдаагүй нь дарга сайд тооны энгийн дөрвөн үйлдэлд будилдаг нь инженер болдог диваажин бол авилга амьдралын утга учир болж авилга хулгайгаар баяжиж дэвжиж амьдардаг монгол юм.

Avatar

Отгоо 3 цагийн өмнө 103.57.93.220

Нөхөрөөсөө салж,үр хүүхдээ өнчирүүлж байсан,гэр бүлийн тогворгүй хүн…үлгэр дууриал болох уу,

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 103.57.92.11

ямар хамаа байна монгол хүн л бол болоо биз дээ очоод ажлаа хийж л чадаж байвал болоо

Avatar

Иргэн 4 цагийн өмнө 66.181.186.230

бид 1400 оноос зогсоох 19 зуунд мөхөж буй үндэстэн болж байсан Азаар Ленинм эх интернационал зантай нөхөр Оросд бужигнаан үүсгэж бас Хятадууд бужигнасан бид тусгаар үлдсэн Одоо бол яг 15, 16 р зуун шиг хоорондоо л эрх мэдлийн төлөө явж байна Дараа нь манжид аль түрүүлж зусагдсан нь шагнал хүртэж улсаа тушааж байсан түүх байгаа Давтагдаж ыайгаа

Avatar

Saityydoy; 8 цагийн өмнө 50.169.138.78

yanxn zantai

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 66.181.182.34

МАН-ын томилгоо хэзээ ч эрүүл саруул байгаагүй, ялангуя а Микэ-гийн үед ёстой нэг утгаа алдаж, ичиж үхмээр юм болж билээ ! Биеийн тамирын багшийг ХХХААЯ-ны сайд болгож нтр……элэг авсан шүү. Одоо бас л тиймэрхүү юм болж байнаа даа !

Avatar

Нэргүй 2025-02-21 202.55.188.109

Баярсайхан ч халуухан дамшиг шүү дээ

Avatar

Нэргүй 2025-02-21 103.145.234.38

Баярсайхан гэж хүүхэн энэ местээ аваад хулгайч дүүгээ кино хийлгэхийн дэмжээд алтан гадас одон өгнө гээд явах байх даа.

Avatar

Нэргүй 2025-02-21 95.161.226.82

Татвар төлөгчдийн мөнгөөр тоглох эрх байхгүй малууд!! ТӨХК , зөвлөх нэртэй харанхуйчуудыг болиул! хэрэггүй яамд, агентлагуудыг яаралтай тараа!

Avatar

Нэргүй 2025-02-21 66.181.184.236

Хоёр их гүрний дунд хавчуулагдсан бяцхан Монгол нэгнээ харилцан үзэн ядаж х****л жатгаар. амьдарч байна ардчилал нэрээр. Ямар ч улс боловсрол, туршлагатай , бэлтгэгдсэн иргэнээ зарц шиг гэх нь хаашаа юм, ашиглах л ёстой. Бүх салбарт мянга түмээрээ мэргэжилтэн дутагдаж байна. Харин стратегийн ордуудыг хэдхэн гэр бүл идэж байна, Хэрүүлийн туламнууд чухам үүнтэй тэмцдэг болоосой

Avatar

Нэргүй 2025-02-21 202.9.41.122

Нам төр хулгайлсн х***а манж зулбасгуудыг жалгнд бууд.

Avatar

Нэргүй 2025-02-21 103.212.118.141

ЧАДВАРГҮИ ДАРАВГАР АВГАИ

Avatar

Нэргүй 2025-02-21 70.54.71.56

2007 оны xуулийг зөрчин 18 жил стратегийн ордыг xулгайлан идэж байгаа гэр бүлүүдээс ард олон ордоо эргүүлэн аваx ариун үүргийг Батзанданд өгсөн юм билээ. Тэгээд энэ ард олноороо ядуугийн туйл болчихоод байгааг арилгаx жигд xувь xүртэж эxлэx юм билээ. Тэгээд идээд дуусч байгаа учир яаравчлаx xэрэгтэй гэж xэнд ч ойлгогдож байна лээ.

Avatar

Нэргүй 2025-02-21 70.54.71.56

Оюун-Эрдэнэд ганцxан л чадвар байна, боловсон xүчинд яг xийx ажлыг нь оноож томилдог бусдаар бол яаxав дээ, тийм дээ л ажил нь сайн яваад байx юм. Одоо Батзандан бол гялалзуулна ш дээ.

Avatar

Данх аа эсэргүүцэхээс өөр сонголт үгүй ээ 11 цагийн өмнө 66.181.190.15

kkk. Оюугн-Эрдэнэ мундаг сундаг санаадаг залуу хүн юм өө. Лувсанамсрайн Оюун-Эрдэнээс өөр Монгол төрийг удирдах хүнийг эрээд,хайгаад бүр олдоогүй гээд бйгаа биздээ. Улсаараа эрж хайгаад олоогүй гэхээр мундаг л хүн бололтой

Avatar

Нэргүй 2025-02-21 59.153.114.137

SERELN SEKSEER80955877UILCHLN

Avatar

Нэргүй 2025-02-21 70.54.71.56

Бусад нь яаx вэ Батзанданг бүү xамааруул, тэр бол xэрэгтэй цагт xэрэгтэй байран дээрээ томилогдсон эрxэм. Түүнийг xарлуулаx гэсэн xүн бол стратегийн ордоос идэж уусан нөxөд л байгаа нь xэнд ч тодорxой жишээ нь энэ Xорол гэж бичсэн нөxөр!!!

Avatar

yag l unendee 11 цагийн өмнө 66.181.190.15

Хүний адаг шантаажчин шаарыг олоод ир гэвэл Батзанзан баараагүй 1-р ордоггүй юм гэхэд айргийн 5-д бол баараагүй ш*** н**ш л дөө

Avatar

yag l unendee 11 цагийн өмнө 66.181.190.15

Дэнхэр залуу өөрийнхөө өмнөөс хуцуулах хүнээ яг олчихжээ.ккк Батзандан яг таарна. Ок уяаг нь утасгаад угаадсаа овоо арвин өгөөд байвал харинч нэг ичих айхыг мэдэхгүй хуццад өгнөө

Avatar

Анхаа 2025-02-21 202.9.46.58

Бүр утгаа алдсан.Нөгөө Батзандан хүртэл дарга болоод бүр дээр үeийн ДО яамных шиг бүрэн эрхт төлөөлөгч гэх шиг.

Avatar

Зочин 2025-02-21 103.145.234.38

Батзандангийн характер яг таарч бга ажил. Дэмжиж бна.

Avatar

Нэргүй 2025-02-21 202.9.41.122

Түй чорт

Avatar

Нэргүй 2025-02-21 66.181.185.203

Яаж ч амьдраад байгаа юм

Avatar

Нэргүй 2025-02-21 103.57.93.246

Монголын улс төрчид ухаантай хүмүүсээр тэжээлгэх гээд байдаг.

Avatar

Нэргүй 2025-02-21 202.9.47.68

МАН ч яарав азарга. Нөгөө хоёр нь хээлээ даахгүй үхэхвий дээ!

Avatar

Хотын хүү 2025-02-21 203.91.115.37

Түгжил Хулхизандан одоо л нэг…

Avatar

Зочин 2025-02-21 201.189.91.71

Баярсайхан, Батзандан 2-ын томилгоо харин ч ёстой зөв томилгоо болжээ

Avatar

Нэргүй 2025-02-21 59.153.114.137

BOOBN XXNO80955877

Avatar

Дорж 2025-02-21 139.5.218.209

ОЮУН-ЭРДЭНЭ огцорч байж энэ гажуудал засагдана
ОГЦОР??????

Avatar

Нэргүй 2025-02-21 27.123.212.86

Ж.Батзанданд амжилт хүсье !,

Avatar

Нэргүй 2025-02-21 122.201.31.128

Данх үлээж эхэллээ

Avatar

Engineer 2025-02-21 103.212.117.245

х** ухан шиг зүйл болж байна. Томилгоогоо болиочээ. 18 жил ажилаад юуч мэдэхгүй бараг боловсрол үнэн үгүй мэдэгдэхгүй хүмүүс дарга гээд ирчээд. Би одоо хөгжүүлнэ гэж яриах юм. Улсаа хямраасан намын томилгоо шантрааж бна. Төр ажиллах хүсэл алгоо. Сургасан хүмүүсээ алдаад дуусах юм. Төрийн албаны хүн сургагч шиг л бна. Ажил явахгүйнээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж