Хонконгийн ардчиллыг дэмжигч нам тарах шийдвэр гаргав

Хонконгийн ардчиллыг дэмжигч нам тарах шийдвэр гаргав

Хонконгийн ардчиллыг дэмжигч нам тарах шийдвэр гаргав

Хонконгийн ардчиллыг дэмжигч хамгийн том бүлэг болох Демократик нам тарах шийдвэр гаргажээ. Бээжингийн зүгээс эсэргүүцэгчдийг нухчин дарах кампанит ажиллагаа явуулж буй энэ үед тус нам тарж буй иргэдийн түгшүүрийг нэмэгдүүлээд байна.

Хонгконгод 2020 онд Үндэсний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж, тус улсын сонгуулийн тогтолцоог Хятадыг дэмжигч улстөрчдийн талд шилжүүлсэн байдаг. Үүний улмаас Демократик нам парламентад бүх суудлаа алдсан юм. Өнгөрсөн арваннэгдүгээр сард тус намын дөрвөн гишүүнд хорих ял оноосон бөгөөд бусдын урвуулах зорилгоор хуйвалдаан зохион байгуулсан хэрэгт буруутгасан байдаг.

Демократик намын ахмад гишүүд Пүрэв гаригт /2025.02.20/ хуралдаж, татан буулгах шийдвэр гаргасан аж. Гэхдээ бүрэн тарахын тулд Үндэсний ассамблейд байх гишүүдийн 75 хувь нь шийдвэрийг дэмжсэн байх шаардлагатай. Демократик намын зүгээс яагаад тарах болсон шалтгаанаа бүрэн тайлбарлаагүй юм.

Гэхдээ эрх баригчдын зүгээс ирэх дарамт шахалт нь тус намд улс төрийн үйл хэргээ үргэлжлүүлэх боломжийг нь хязгаарлаж байсантай холбоотой гэж ажиглагчид үзэж байна.

Хонгконгийн Демократик нам 1994 онд буюу тус бүс нутаг Британийн засаглалаас Хятадад шилжүүлэгдэхээс өмнө байгуулагджээ. Мөн байгуулагдсан цагаасаа хойш "Нэг улс, хоёр систем" зарчмын дагуу Хонконгт ардчиллын төлөө үйл ажиллагаа явуулж байв.  Аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхэлсний дараа ч ялгаагүй Демократик нам Хонконгийн засгийн газраас боловсруулсан төсвийн төслийн талаар саналаа илэрхийлж, анхан шатны үйл ажиллагааг үргэлжлүүлж байсан.

Дашрамд дурдахад, Хонконгийн ардчиллын төлөөх олон нам, бүлэг аль хэдийн татан буугдсан байдаг. Хэрэв Демократик нам албан ёсоор тарах юм бол Хонгконгийн өмнөөс Хятадын засгийн газрын эсрэг үг дугарах улс төрийн хүчин үндсэндээ байхгүй болно.

 

ЭХ СУРВАЛЖ: NHK Japan

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 192.82.66.101

ene yasiin sanhuujiltgui bolood tarj bgaan bh daa. US aas sanhuujiltuud zogsood haa saigui l iim bn duu

Avatar

зочин 2 цагийн өмнө 66.181.160.101

Москва, Бээжин хоёр ардчилалыг " халдварт тахал " гэж үзнэ .. Тайван ,Украйны ардчилалыг дарж аваад дараа нь Монголын ардчилалыг устгана ..

Avatar

зочин 36 минутын өмнө 66.181.190.29

Монголд л лав ардчилагч гэгчид улс орныг сүйрүүлдэг, Эдийн засгийг унагаж,төрийн данс улайлгаж ,өр зээлэнд оруулж иргэдийн амьдралыг хүндрүүлдэг,Баян хоосны ялгааг ихсгэж,хэдхэн хүнийг баяжуулж олонхыг ядууруулдаг, Харин коммунист дарангуйлагч гэж гүтгүүлдэг МАН эдийн засаг бизнесээ сэргээх иргэдийн амьдралыг хэвийн болгох,гадаад худалдаагаа өргөжүүлж,улсын төсвийг тэлэх, том төслүүдийг хэрэгжүүлж нэг хүнд ногдох ДНБ-нийг хөрш оронд дөхүүлэх гэж чадлаараа зүтгэж байна

Avatar

зочин 18 минутын өмнө 66.181.190.29

ОХУ-д ч ялгаагүй,Орос орныг ардчилагч гэгчид аймшигтай сүйрүүлсэн ,Харин В,Путинээр толгойлуулсан эх орончид гарч ирж улс орноо аварсан, хүчирхэгжүүлсэн, Барууны 52 орны эсрэг ганцаараа тэмцэж ялалт байгуулж байна Орос орныг устгах барууны оролдлого дампуурлаа, Хүчирхэг лидерүүд л улс орныг авардаг ажээ, Хэрэв В,Ленин, И,Сталин тодорч гарч ирээгүй бол өдийд орос орон байхгүй болсон байж ч болзошгүй гэж дүгнэдэг, Оросын сул хаант засаг Япони,Польш Австрий зэрэг багахан оронд цохигдож байжээ,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж