Маргааш буюу хоёрдугаар сарын 22-ны өдөр Монголын өв соёл, уламжлалыг дэлгэрүүлэх зорилготой “Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийн хаалтын арга хэмжээ болно. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд долоо хоногийн турш үргэлжилсэн уг фестивалийн хаалтын арга хэмжээний онцлох үйл явдлын нэг болох Хурд хамтлагийн тоглолт 13:00 цагаас “Мазаалай” төв тайзнаа болох юм.
Монголын рок, поп урлагийн амьд домог болсон, Төрийн соёрхолт Хурд хамтлаг өвлийн фестивалийн сүүлийн өдрийг уран бүтээлээрээ чимж, мөсөн тайзнаа үнэ төлбөргүй тоглон үзэгчдэд мартагдашгүй дурсамж үлдээх гэж байна. Та бүхнийг энэхүү тоглолтод хүрэлцэн ирж, өвлийн фестивалийн уур амьсгалыг хамтдаа мэдрэхийг урьж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Холбоотой мэдээ