ЦЕГ: 150 сая төгрөг бооцоонд тавьж, алдсан гэх гомдлыг шалгаж байна

ЦЕГ: 150 сая төгрөг бооцоонд тавьж, алдсан гэх гомдлыг шалгаж байна

ЦЕГ: 150 сая төгрөг бооцоонд тавьж, алдсан гэх гомдлыг шалгаж байна
Цагдаагийн байгууллагад 2025 оны хоёрдугаар сард иргэнээс 2024 оны долдугаар сараас 2025 оны хоёрдугаар сар хүртэлх хугацаанд нэр бүхий цахим сайт руу 800 гаруй удаагийн хандалт хийж покер, техас, рулет зэрэг тоглоомд бооцоо тавьж, 150 сая төгрөг алдсан гэх гомдол мэдээлэл ирүүлжээ. Иргэнийн мэдээллийг бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг явуулж байгааг албаныхан мэдээлжээ.
Өнгөрсөн онд цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуульд заасны дагуу “Мөрийтэй тоглоом зохион байгуулсан, мөрийтэй тоглоомын газар байгуулсан, ажиллуулсан” гэх нийт 60 гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна.
Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгч этгээдүүд хууль бусаар олсон орлогынхоо эх үүсвэрийг нуун дарагдуулах зорилгоор алслагдсан нутаг дэвсгэрт оршин суух иргэд, тодорхой оршин суух хаяггүй архины хамааралтай зэрэг иргэдийн эмзэг байдлыг ашиглан тэдний нэр дээр банкны харилцах данс нээлгэж орлогоо дамжуулан авах, цахим орчинд сайт нээж зохион байгуулагч этгээдүүд нь хэд хэдэн хуурамч хаяг нээн тоглогч иргэнтэй олон тооны гар утас, төхөөрөмж ашиглан, бусдад олон тоглогчтой зэрэг тоглож байгаа мэт сэтгэгдэл төрүүлж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдөлд оруулж байгаа үйлдлүүд нь мөнгө угаах болон залилах гэмт хэргийн шинжийг давхар агуулж байна
Мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэгт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага оногдуулдаг бол тоглосон иргэнд Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйлд зааснаар хариуцлага оногдуулах эрх зүйн зохицуулалттай байдаг.
Энэ төрлийн гэмт хэрэгт хохирсон иргэд орон байраа барьцаалах, өр зээлд орж улмаар сэтгэл санаагаар унах цаашлаад амиа хорлох хүртэл хор уршиг дагуулж байгаа нь цагдаагийн байгууллагад бүртгэгдэн шалгагдаж байгаа гэмт хэргүүдийн шалтгаан нөхцөлөөс харагдаж байна. Иймд цахим орчинд зохион байгуулалттай бүлэг этгээдүүдтэй та ганцаараа амьдрал, хөрөнгө мөнгө, бүх зүйлээ бооцоо тавин тоглож байгааг ойлгож ухамсарлан хууль бус энэ үйлдлээс татгалзахыг сэрэмжлүүлж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-02-21 139.5.219.182

1д өөрөө хожсон бол гомдол гаргах болов уу 2д өөрөө яах гэж тогло гэсэн юм 3д алдаж болохгүй мөнгөөрөө шүү 4д үнэхээр мөнгө өсгөх гээд байгаа юм бол монголын хөрөнгийн биржд дээр байгаа найдвартай гэсэн хувьцаануудад мөнгөө оруулж сурах хэрэгтэй шдээ

Avatar

Нэртэй 2025-02-21 66.181.161.40

Хэн тогло гэсэн юм.

Avatar

Нэргүй 2025-02-21 66.181.184.30

Өөрөө тоглож алдчихаад хэнд гомдох вэ. Өөрөө өөрийгөө шүүхэд өг. Мал юм даа.

Avatar

Нэргүй 2025-02-21 66.181.184.174

uhaaan suugaagui mulguu hun l moriitei toglono shuu dee

Avatar

НЭР 2025-02-21 139.5.217.72

Хохьнээ.
Ийм мал шиг тэнэг хүмүүс Тэхниктэй мөрий төвьж тоглож хов хоосон болох нь маш зөв.
Би маш олон найз хүмүүст Тэхниктэй тоглож хожино гэдэг ТЭНЭГ БОДЛОО үүрд орхи гэж л хэлдэг.
Яагаад гэвэл цаана нь хүн ажиллаж, бот ажиллуулж яахыг ШИЙДДЭГ юм шүү дээ.
Иймхэн юм ойлгохгүй бол хожигдож хоосорсон нь дээр шүү дээ.

Avatar

Нэргүй 2025-02-21 139.5.216.107

ANUSDI80955877

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж